Дэлхийн банкнаас ХХААХҮЯ-тай хамтран ХАА-н салбарт инноваци, түншлэлийн шинэлэг шийдлүүдийг НЭВТРҮҮЛНЭ

Aдмин / Нүүр

Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн (МАА-н ЭЗЭН) хүрээнд “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн дэд төслийн саналд талархал гардуулах ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

“Шинэлэг шийдэл” хөтөлбөр нь Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлдэг бөгөөд ногоон, тогтвортой, ухаалаг мал аж ахуйн салбарын инноваци, технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх зорилготой. Монгол усад хэрэгжүүлж буй “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн хүрээнд дэд төслийн хураангуй санал ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагууд 6 сэдвийн хүрээнд төслийн саналаа танилцуулснаас шилдэг 12 дэд төслийн танилцуулгыг шалгаруулсан юм.

Arslan.mn

Талархал гардуулах ёслолын арга хэмжээнд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Зүүн Ази, Номхон далайн бүсийн ХХАА-н салбар хариуцсан менежер Дина Умали-Дайнингер, Дэлхийн банкны ХАА-н ахлах эдийн засагч, Төслийн багийн ахлагч Др.Сита Мачиражу, Монгол Улсын ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох албаныхан, санал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

"Монгол Улс эх орондоо үйлдвэрлэсэн эрүүл хүнсээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнсний экспортлогч улс болох том зорилттой"

Arslan.mnХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагаа 30 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд Дэлхийн банкны зүгээс үзүүлсэн тусламж, хөрөнгө оруулалтууд үр дүнгээ өгч, салбарын хөгжил өнөөдрийн төвшинд хүрэхэд чухал дэмжлэг үзүүлснийг онцолж талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж- аюулгүй байдал” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэхээр бид ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газрын түвшинд 10 том зорилтыг хэрэгжүүлэн ажиллах, салбар яамны зүгээс холбогдох хууль эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, хяналтыг тавьж ажиллахаар зохион байгуулалтууд хийгдэж байна. Монгол Улс эх орондоо үйлдвэрлэсэн эрүүл хүнсээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнсний экспортлогч улс болох том зорилттой. Уг зорилтод хүрэхэд Дэлхийн банкны дэмжлэг, туслалцаа чухал ач холбогдолтой гэдгийг бид олон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтээс харж болно. Иймд бид Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн хөгжүүлж, гадаад харилцаагаа сайжруулснаар зорилтот үр дүндээ хүрч, хамтын хүчээр асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн ёслолын ажиллагаанд оролцож, дэд төслийн саналын танилцуулгаа ирүүлсэн мал аж ахуйн салбарын хувийн хэвшлийн байгууллагууд, мах, сүү, ноос, ноолуур, малын тэжээлийн үйлдвэрүүд, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбооддоо талархал илэрхийлье.

МАА-н ЭЗЭН төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн дэд төслийн саналын эхний шатны сонгон шалгаруулалтын албан ёсны баталгаажуулалтыг Дэлхийн банкнаас ойрын хугацаанд хийж, дараагийн шатны шалгаруулалт руу шилжинэ гэдэгт найдаж байна.

Эрхэм хүндэт Дэлхийн банкны зочид, төлөөлөгчид өө, цар тахлын, улс төр, эдийн засгийн амаргүй хүнд үед хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр манай улсад хүрэлцэн ирсэнд дахин дахин талархсанаа илэрхийлж, ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцлов.

"Дэлхийн банк нь ХХААХҮЯ-тай хамтран ХАА-н салбарт инновац болон түншлэлийн шинэлэг шийдлүүд нэвтрүүлэхээр ажиллаж байна"

Arslan.mn

Арга хэмжээг нээж Дэлхийн банкны Монгол Улс дахь суурийн төлөөлөгч Андрей Михнев "Монгол Улсын Хөдөө аж ахуйн хүнсний тогтолцоог сайжруулахад шинэлэг санаа, шийдлүүдийг хуваалцахаар ирсэн төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье.

Монгол Улс 70 сая малтай, өргөн уудам бэлчээр нутагтай. Монголын ХАА-н салбарын өсөлт, өрсөлдөх чадвар нь үйлчилгээний чанар, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтээс ихээхэн хамаарч байна. Дэлхий нийтийг хамраад буй Ковид-19 цар тахлаас гадна, зуд, хүчтэй шороон шуурга зэрэг цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан мал аж ахуйн салбарт эрсдэл үүсэж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн сөргөөр нөлөөлж байна. Эрсдэлийг бууруулахын тулд МАА-н салбарт цахим технологийн боломжуудыг ашиглах хэрэгтэй. Монгол Улсын "Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн" гэсэн алсын харааг хэрэгжүүлэхийн тулд шийдэл гаргах нь чухал юм. Тиймээс Дэлхийн банкны зүгээс Зүүн Ази, Номхон далайн орнуудад зохион байгуулдаг ногоон, тогтвортой, ухаалаг мал аж ахуйн салбарын инновац, технологийн шийдлүүдийг дэвшүүлсэн “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийг ийнхүү Монгол улсад хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгнө гэж итгэж байна. Дэлхийн банк нь Монгол Улсын ХХААХҮЯ-тай хамтран ХАА-н салбарт инновац болон түншлэлийн шинэлэг шийдлүүд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

"Монгол Улсад хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргах асар их боломж байна"

Arslan.mn

Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн ХАА-н салбар хариуцсан менежер Дина Умали-Дайнингер “Монгол Улсад Хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлэх асар их боломж байна. Ялангуяа хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, энэ салбарыг хөгжүүлэх замаар экспортыг нэмэгдүүлэх асар их боломж бололцоо байна. Өнөөдөр бид 2 жилийн хугацаанд боловсруулсан “Монгол Улсын хүнс хөдөө аж ахуйн ногоон шинэчлэл” сэдэвт тайлангаа та бүхэнд танилцууллаа. Тус тайланг танилцуулах хүрээнд Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарын шинэ түвшинд хөгжүүлэх бололцоо байгаа боловч эдгээр боломжийг бүрэн дүүрэн ашиглахад тулгамдсан асуудлуудын талаар нээлттэй хэлэлцлээ. Хэрэв бид хамтдаа тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдлээ гаргаж чадвал Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарыг бүтээмжтэй, тогтвортой, экологийн тэнцвэрт байдлыг хангасан, байгальд ээлтэй хэлбэрээр хөгжүүлэх боломж бүрдэх юм” гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.106] 2022-05-21 01:31:11

Сайхан санаачилга хөтөлбөр байнадаа амжилт хүсье!!! Ажил үйлс нь хурдан сайхан бүтэхийн ерөөл өргөе!!!! Амжилт амжилт амжилт !!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.