С.Эрдэнийн АН-ынхан хуурамч мэдээлэл тарааж байна

Aдмин / Улстөр

УДШ-ийн Нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх товтой байв.
Гэвч АН-ынхан "Авилгажсан улстөржсөн захиалгын шүүхээр намын даргын асуудлыг шийдүүлэхгүй!" хэмээн шийдсэн тул Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02/116 дугаар бүхий /огноолсон/ албан бичгээр Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 08/01 дугаар тогтоолоор “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр эргүүлэн авахаар шийдвэрлэж, хүсэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн 55 хавтас материалаа буцаан авахыг хүсжээ. Улмаар “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлт гаргаагүйд тооцож, хүсэлт, 55 хавтас материалыг буцаан хүргүүлэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шийдвэрлэсэн байна.
сонин mn
Гэтэл С.Эрдэнэ даргатай АН-ынхан өөрсдийн албан ёсны болон тус тусын сошиал хуудсаар "2022.05.20-ны өдөр буюу өнөөдөр Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны шийдвэрээр А.Баттулгын ирүүлсэн Ардчилсан намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хянаж үзээд “Хуулийн шаардлагад нийцсэн бүрдүүлбэр хангаагүй” гэсэн үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаж УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны Тогтоолоор буцаах шийдвэр гаргасан байна." хэмээн илт худал мэдээлэл түгээж байна. Энэ нь зөрчлийн хэргийн шинжтэй юм.
сонин mn
Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг үзэх линк: http://supremecourt.mn/home?page=pages&id=58&pg=2551&pr=14&tp=list&h=0


Сэтгэгдэл

зочин [192.82.73.168] 2022-05-30 11:54:11

хулгайчид 2 тал болж булаалдан

Зочин [202.179.27.174] 2022-05-25 09:12:08

Баттулгын хар санаа, муу явдалд гашсан байдал үнэхээр айшигтай байна. Одоо АН-ыг сүйрүүлээд дараагийн ээлжинд МАН- ыг баллах нь дээ. Ёстой ичих нүүр алга аа. Та бүхэн Баттулга албан тушаал санал болгосон, хэдэн мөнгө төгрөг өгсөнөөс болж энэ хүний тухай дуугарч байх шиг. АН- ын лидерүүд бол Эрдэнэ тэргүүтэй ардчиллын төлөө сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Баттулга ёстой аймаар .

Зочин [192.82.90.153] 2022-05-22 15:43:31

ЭНЭ ХУЛГАЙЧ НАР БҮР СОЛИРЧЭЭ НАМ ГЭЖ ХОШГОРУУЛАЖ 30 ЖИЛ АРД ТҮМНИЙГ ХУУРЧ ТӨРД ҮҮРЭЛЭЭ ОДОО МОНГОЛЧУУД НАМЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ ТАНЬСАН МАН АН ГЭЭД ЯМАРЧ НАМ ХЭРЭГҮЙ СОНГУУЛЬ БҮРЭЭР ХУЛГАЙЧ НЭР ДЭВШҮҮЛЭЖ ШАХАЛТ ДАРАМТ АРГА ЗАЛЬ ХЭРЭГЖЭЖ ТӨРИЙН ТОЛГОЙД ЗАЙДЛАЖ ХУЛГАЙ ЛУЙВАРААР ХАХАРТЛАА БАЯЖДАГИЙ ЧИНЬ АРД ТҮМЭН МЭДНЭЭ

Гарам [103.26.193.155] 2022-05-21 08:37:20

Энэ АН-ын улс төрч удирдагчдад хэнд нь ч итгэх итгэл алга. Албан тушаалын төлөө үхэн хатан тулалдсан адгуусан амьтан гэлтэй. Монголын нийгмийг задлан бутаргаж, үзэл суртлыг нь уландаа гишгэж байна даа. Намаа зохицуулж чадахгүй байж төрийг барих асуудал байж болох уу энэ алиа салбадай нарт....

zochin [43.242.242.59] 2022-05-21 07:28:15

balai malnuud

Зочин [66.181.160.77] 2022-05-21 06:10:00

АНаммын хоёр луйварчинч нэг нэгэндээ ямарч үнэ өртөгтэйгээр үзэлцэхээр л шийдсэн үзэх үү? Одоо Баттулгын дараагийн алхам хийгдэнэ тэгээд дахиад 1-2 жилийн зодоон хагарал гэсэн үг.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.