Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 онд Монгол Улсад болно

Aдмин / Нүүр

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын дээд хэмжээний уулзалт Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо 5 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд боллоо.

Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын төлөөлөгчид бага хурлын дээд хэмжээний болон Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио болон нарийн бичгийн газрын төлөөлөлтэй уулзав.

Энэ үеэр Монгол Улсын төрийн тэргүүний мэндчилгээг уламжилж, Монгол Улсаас олон улсын өмнө ойн хомсдол, доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд авсан амлалтуудын хэрэгжилтийг танилцууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу Монгол Улс тус конвенцын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ уламжилж, яриа хэлэлцээ хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын Дээд түвшний уулзалтад оролцсоны мөрөөр хийхээр төлөвлөсөн ажлууд, цөлжилт, газрын доройтол, ойжуулалт, нөхөн сэргээлтийн талаар олон талт уулзалт хийв.

Бага хурлын нэгдсэн хуралдаанаар конвенцид нэгдсэн улсуудын Засгийн газрууд Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болох байгаль орчны асуудлуудаар ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улс зохион байгуулахыг дэмжин батлав.

Энэ удаагийн бага хуралд конвенцид нэгдэн орсон дэлхийн 196 орноос 189 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, дэд сайд тэргүүтэй 7,000 орчим төлөөлөл оролцжээ.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлыг хоёр жил тутам зохион байгуулдаг. Энэ хүрээнд конвенцын хэрэгжилтийн явцын тайлангууд болон бодлогын шийдвэрүүдийг батлан, конвенцид нэгдсэн улс орнуудад тодорхой чиглэлүүдээр хийх ажил, үүргийг хүлээлгэдэг юм.

ТАЛУУДЫН БАГА ХУРЛУУД:
  • СОР 1: 1997 онд Итали Улсын Ром хот,
  • СОР 2: 1998 онд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар хот,
  • СОР 3: 1999 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Ресифе хот,
  • СОР 4: 2000 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бонн хот,
  • СОР 5: 2001 онд Швейцарын Холбооны Улсын Женев хот,
  • СОР 6: 2003 онд Бүгд Найрамдах Куба Улсын Хавана хот,
  • СОР 7: 2005 онд Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хот,
  • СОР 8: 2007 онд Испанийн Хаант Улсын Мадрид хот,
  • СОР 9: 2009 онд Бүгд Найрамдах Аргентин Улсын Буэнос-Айрес хот,
  • СОР 10: 2011 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангвон хот,
  • СОР 11: 2013 онд Бүгд Найрамдах Намиби улсын Виндхук хот,
  • СОР 12: 2015 онд Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хот,
  • СОР 13: 2017 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ордос хот,
  • СОР 14: 2019 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хот,
  • СОР 15: 2022 онд Бүгд Найрамдах Кот д’Ивуар Улсын Абиджан хотод болсон.

СОР 16: 2024 онд Саудын Арабын Хаант Улсын Рияд хот, СОР 17: 2026 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:52

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:52

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

иргэн [150.129.143.177] 2022-05-23 07:23:16

Дандаа Ерөнхийлэгчийн гэж нэг хүнээр эхлүүлэхээ болиоч дракнуудаа !!!!!!ядуу юм байжнэг хүн л санаачилаад байхдаа ч яахав зөндөө туслхууд нь хүн биш юм уу малаа!!!!!!! хэдэн мод чинь үхсэн бна.Төлөөрөө!!!!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.