Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Aдмин / Нүүр

Цар тахлын улмаас 2021 оноос хойш хойшлоод байсан Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт энэ сарын 22–26-нд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж байна.
сонин mn
Давосын гэж нэрлэж хэвшсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ) 1971 оноос хойш жил бүрийн 1 дүгээр сард болдог уламжлалтай бол энэ жил анх удаа 5 дугаар сард зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Энэ удаагийн чуулга уулзалт “Түүхэн эргэлтийн цэг: Засгийн газрын бодлого ба бизнесийн стратеги” сэдвийн хүрээнд болж байгаа ба нийт 306 үндсэн болон салбар хуралдаанд улс төр, эдийн засаг, бизнес, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг салбарын 2300 орчим төлөөлөгч оролцож байна. Төр, засгийн тэргүүний түвшинд 50 гаруй улс , засгийн газруудын төлөөлөл болсон 300 гаруй төлөөлөгч дэлхийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийлэх бол хувийн хэвшлийн 1250 гаруй төлөөлөгч хамгийн ирээдүйтэй технологи, бизнес гараа болон бусад шинэлэг санаачилгуудыг танилцуулахаар цуглараад байна.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 23-нд болсон “Аялал жуулчлалын талаар дахин бодож, сэргээх нь”, “Эмзэг зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх нь”, “Ардчиллын ирээдүй” зэрэг хуралдаануудад оролцов. Мөн өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммад бин Абдулрахман Аль-Тани-тай хоёр талын уулзалт хийж, Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.


Сэтгэгдэл

Zochin [202.126.90.94] 2022-05-25 04:43:40

Huurhun shuu

ИРГЭН [202.126.88.195] 2022-05-24 11:49:46

ЭНЭ ТЕНДЕРЧИН АВГАЙГ ОЧИЖ ЮУ ЯРЬ ГЭЖ ЯВУУЛДАГ БАЙНАА, ИЙМ АВГАЙ DAVOS ЧУУЛГАНД ОРОЛЦДОГГҮЙ ЮМ. ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД ОРОЛЦОЖ ЧАДВАЛ ЯРЬДАГ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГДӨГ ЮМ. ХАЙРАН ТОМИЛОЛТЫН МӨНГӨ. ГАЗАР ҮЗҮҮЛЖ БАЙГАА ЮМ УУ ХАЙШАА ЮМ БЭ.

Зочин [66.181.160.45] 2022-05-24 06:58:59

Ene said darga nar gadagshaa kue mun ih yavtsgaahiimaa. Nuguu hemneltiin gorim yu bolson bee.

Зочин [103.161.242.103] 2022-05-24 01:17:20

Респект амжилт...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.