Риксдагийн Тэргүүн дэд дарга Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав

Aдмин / Хууль

Шведийн Хаант Улсын парламент буюу Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2022.05.24) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд дэлхий дахины энэ амаргүй цаг үед урт замыг туулж Монгол оронд зорьж ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэв. Тэрбээр, “КОВАКС” хөтөлбөрт үнэтэй хувь нэмэр оруулсан Шведийн Хаант Улсад гүн талархал илэрхийлж, манай улсын иргэдийн дархлаажуулалтад “КОВАКС” хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.

Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монголд байх хугацаандаа Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл, Байнгын хорооны дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж, ардчилал, хүйсийн тэгш байдлыг хангах талаар санал солилцсон гэв. Тэрбээр хэлэхдээ, манай улсад ардчилал үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд бид нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог бүхий л салбарт нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалт хийхээр ажиллаж байна хэмээн танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ардчиллын 100 жилийн түүх, ардчиллын хөгжил, ялангуяа жендэрийн эрх тэгш байдал ба хууль тогтоомж, бодлого, жендэрийн эрх тэгш байдлын уялдаа холбоо, бодлогын талаарх үнэ цэнэтэй туршлагаа хуваалцсанд талархал илэрхийлье гэв. Тэрбээр, манай гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш, Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль тогтоох ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг гэв. Мөн 2024 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Ойн хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг дэмжсэн олон арга хэмжээг зохион байгуулах нь чухал. Тухайлбал, Шведийн Угсаатны зүйн музей болон Свен Хэдиний санд хадгалагдаж буй 2000 гаруй монголын эд өлгийн зүйлээс Стокхолм хотноо үзэсгэлэн гаргах боломжтой гэдгийг дурдав.

Уулзалтын дараа хүндэт төлөөлөгчид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочилж, Монголын хууль тогтоох байгуулагын үйл ажиллагаа, түүхтэй танилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.252] 2022-05-24 22:15:26

Манай нөгөө Шизо п-да амны хаалт зүүцэн сууж байнш П-да чинь. Яаж солиорохоороо ингэдэг байнаа

j [59.153.115.102] 2022-05-24 13:43:36

sweded gereegeer baidag mongolchuudiig maani harj handaj bgaarai gej zahiaraai daaaa

Орхон [64.119.27.167] 2022-05-24 11:46:01

Энэ дайнтай холбоотойгоор манай улсад анхаарал их хандуулдаг болж.ойр ойрхон элчингүүд уулзаад л.хүний эрх жэндэр энэ тэрээ гээд л.явж явж хоёр эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу суулгахын зөвшөөрсөн хуулд гаргуулах вий

Зочин [66.181.186.81] 2022-05-25 00:45:17

чам шиг үхэр ойлгохгүй ээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.