Гахай болон түүний Эрүүгийн хууль мандтугай

Aдмин / Хууль

Аугаа Нямбаатар сайд хүн доромжилсон этгээдийг Эрүүгийн хуулиар хатуу шийтгэх сэлэм шиг санал гаргангаа “Сэтгүүлч, комидиан нарт энэ хамаарахгүй” гэж гайхамшигтай эрх дарх эдлүүлэхээ зарласан даа. Яг л нөгөө “Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай арай илүү эрхтэй” гэдэг шиг. Сонсоход гоё ч юм шиг. Шударга сайд бурууг илчилдэг сэтгүүлч, бульхайтайг хошноор “шорддог” комидиан нарыг чухам харж үзэж, илүү эрх олгож байгаа мэт. Харин “мулгуу” сэтгүүлчид , тухайлбал, сэтгүүлч Б.Энхцэцэг үүнийг “Сэтгүүлч гахай биш” хэмээн эсэргүүцэв.

Мөн хуулийн дагуу давуу эрх эзэмших боломжтой этгээд болох комидиан Амараа үүнийг “Би тэгвэл хүн доромжлох эрхтэй “комидиан” гэдэг сертифакат хэвлээд 200 мянгаар зараад байя л даа” гэж егөөдөж байна. Мэдээж энэ бол хошигнол, давуу эрхээ эсэргүүцэж байгаа санаа. Яагаад гэвэл тэр бас гахай биш, өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл дамлагч төрийн албан хаагчаас өөр хүн юм.

Уг нь сайд жишигтнүүдийнхээр бол “Гялай , гялай, энгийн иргэд хүн доромжлоод шоронд орно. Бид бол яах ч үгүй” гэж баярлан, талархах ёстой юм байх л даа. “Харамсалтай нь”, сэтгүүлчид ч комидианчид ч улстөрчид шиг давуу эрхийг хулгайлж эдлэх хэмжээний мулгуу бөгөөд ёс зүйгүй хүмүүс биш болохоор сайдын “молиго”-ыг эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн өөрсдийнх нь эрх бус хүн болгоны эрх зөрчигдөхөөс сэргийлж эсэргүүцэж байна. Хууль зүйн сайдаасаа илүү хүн болгон ижил эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зарчмаа мэдэж байгаа болохоор.

УИХ дахь АН-ын бүлгээс 2022.05.23-нд зохион байгуулсан “Ялтай эрх чөлөө” хэлэлцүүлгийн үеэр яг энэ талаарх сэтгүүлчийн асуултад хуульч Г.Эрдэнэбат “Яг үнэндээ Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналд сэтгүүлч, комидиануудад хамаарахгүй гэсэн ямар ч зүйл тусгагдаагүй. Товчхондоо сайд худлаа ярьсан” гэж хариулав. Өөрөөр хэлбэл молиго үмхүүлж байна гэсэн үг.

Гэснээс одоо бол худлаа ярьсан гэсэн Г.Эрдэнэбат хуульч, молиго үмхүүлсэн гэж бичсэн би ч гүтгэлгийн хэрэгт унаж магадгүй. Харин, энд өгүүлээд байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал сайдыг дандаа үнэн ярьдаг, царайлаг, өндөр залуу гээд биччихвэл хүн доромжилсон хэрэгт унаж, 720 цаг хоригдох магадлал жинхнээсээ бий болно. Бүр цаашилбал, царай муутай хүнийг царайлаг гэсэн эсвэл бүр эсрэгээрээ том хамартай хүнийг том хамартай гэж үнэнээр нь хэлсэн ч цаад хүн болоод эрүүгийн хэргийн мөрдөн байцаагчид таалагдаагүй бол та доромжлолын хэрэгт унаж, насан туршдаа эрүүгийн гэмт хэрэгтэн хэмээх “цол тэмдэг”-тэй явах юм.

Энэ өөрчлөлтийн нэг хохирогч нь доромжлуулагч этгээд. Иргэний хуулиар хэн нэгэн доромжлуулсан бол хохирлыг нэхэмжилж, залруулахыг шаарддаг. Эрүүгийн хуулиар “хэрэгтэн” этгээдийг торговол торгуулийн мөнгийг төр хоп гээд авчихна, эсвэл шоронд аваачаад хорьчихно. Доромжлуулсан танд сохор зоос, мөр залруулга ч олдохгүй. Олон хүн доромжлуулж, их торгуулах тусам төрийн сан руу мөнгө нь орно, ямар вэ дээ?

Тэгэхээр сэтгүүлчид, комидианчдыг илүү эрхтэй гахай болгох ч гээгүй, “хохирогч”-ийг хамгаалах ч гээгүй, доромжлолыг зогсооох ч гээгүй, зөвхөн төр өөрөө л илүү том гахай хэвээрээ л байх бас нэгэн “гоё” санаа байгаа биз. Иргэн хүн хэн нэгэн хүнд доромжлуулахад, за доромжлоогүйг нь төр буюу тогтоосон байхад ч торгуулийнх нь мөнгийг манай ГАХАЙ-ТӨР авч улам таргална гэсэн үг. Хамгийн аймаар нь хүн доромжилсон гэсэн ямар ч хамаагүй шалтгаар хэн нэгнийг торны цаана суулгаж чадна гэсэн үг. Та үүнийг хүсч байна уу, саналаа хэлээрэй. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх долоо хоногт хэлэлцэх сурагтай байгаа шүү.


Сэтгэгдэл

зочин [202.126.90.11] 2022-05-27 02:02:42

ЗӨВ ЗӨВ СЭТГҮҮЛЧИД ДУРТАЙГАА ДОРОМЖИЛДОГ БОЛСОН ҮНЭН МЭДЭЭЛЭЛ БОЛ ЯЛГАГДААД ХАРИН БУСДЫГ ИЛТ ГҮТГЭСЭН БОЛ БУРУУД ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ Л ЁСТОЙ.

Gahai [202.1.241.23] 2022-05-27 02:17:20

Erguu mal ugaasaa busdiig gutaan doromjilj gutgesen bol odoo uilchilj baigaa huuliarch hariutslaga huleej baigaa. Ter gutgegdsen ulsuud chin notoi uchiraas hel amgui bgaad bgan. Gahai iluu erhtei baih ni suirliin dohio malaa

ЗОЧИН [202.126.90.11] 2022-05-27 02:03:24

ХЭН Ч ИЛҮҮ ЭРХ ДАРХ ЭДЛЭХГҮЙ

Зочин [202.21.105.204] 2022-05-26 00:59:13

mash zov

зочин [64.119.20.234] 2022-05-25 16:26:26

Монголчууд бид ер нь ямар нийгэмд, юуны төлөө ажиллаж амьдраад байна вэ? Үзэл бодлын илэрхийлэл эрх баригч нам, сайд дарга, гишүүдэд таалагдах бол иргэд шоронд орох юмуу? энэ арай хэтэрнэ ээ. Социализмд бүх зүйлс оросоос шууд хамааралтай, хэтэрхий их цензуртай, иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, зөвхөн дарга сайд нарын бичиж өгсөн үгийг унших эрхтэй, дарга сайд нарыг дэмжиж уриа хашгирах үүрэгтэй, хэт үзэл сурталжсан нийгэм байсан биз дээ? Одоо Монгол улс тийшээ өмнөх хуучин нийгэм рүүгээ яваад байна уу?

Монгол-Орос-Хятад- хоровод-Монгол- Орос-Хятад--хоровод [103.57.93.169] 2022-05-26 10:29:35

Млнгол бол хагас хөрөнгөтний ардчилалтай, хагас социализмын үзэл суртал, нийгмийн баялгийг хуваарилалттай улс байна. Энэ нь манай түүх, газар зүйн байрлалтай холбоотой. Өөр сонголт байхгүй.

Энэ зураг хэнийх вээ??? [103.57.93.169] 2022-05-25 07:50:56

Дээрх зураг хэний зураг юм бэ? Комидианых юм уу? Сэтгүүлчийнх юм уу? Эсхүл энэ нийтлэлийн гол баатарынх юм уу? Их л буурьтай амтьтны зураг байнадаг. Ойлгохгүй юм байна.

n [202.9.46.96] 2022-05-25 06:17:48

undur tsarailag zagasnii tarhtai saad huulia tatoo

Зочин [64.119.22.198] 2022-05-25 05:37:12

Өлөн хүнд эрх мэдэл бүү өг гэдэг ч аргагүй үнэн үг юмаа

Зочин [66.181.160.118] 2022-05-25 04:55:56

Үнэн шүү их л зөв санаа гаргаж ирж,харин нөгөөдүүл нь түүнийг тоож үзэх болов уу?


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.