Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“НОВОТЕЛ” ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Сангийн яам, Татварын ерөнхий газар, УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагууд нэгдэж

“ПУМА ИМПЕРИАЛ” ЗОЧИД БУУДАЛ

09:30 цагт: Глоб интернэшнл төв Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах" төслийн хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт ба кейсэд суурилсан уулзалт” зохион байгуулна.

“CORPORATE” ЗОЧИД БУУДАЛ

11:00 цагт: Монгол Улсын хэмжээнд жил бүр шувууд, түүний дотор идлэг шонхор цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлд цохиулж үхдэг. Махчин шувуудын үхэл хорогдлыг бууруулах, зогсоох зорилгоор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо, Барилга хот байгуулалтын яам, Цахилгаан түгээх компаниудын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд болон инженерүүд, судлаачид, олон улсын донор болон байгаль хамгаалах төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан MNS 6518:2015 стандартын нэмэлт өөрчлөлтийг танилцуулах уулзалт болно. Утас: 88151511, 88315011

“B” КОНТЕМПОРАРИ АРТ ГАЛЕРЕЙ

11:00 цагт: "Ээж ээ, Та чадна аа" эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй "Ээж" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. "Ээж" үзэсгэлэн нийт 20 гаруй ээжийн амьдралын түүхийг харуулсан гэрэл зургуудаас бүрдэх бөгөөд уран бүтээлч Э.Ононгуагийн "Нөмөр" үзэсгэлэнгийн бүтээлүүдээс хүргэнэ. Утас: 88007074

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийнэ.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

13:00 цагт: Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 99176798, 92018188


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.