Хөл нүцгэн эмэгтэйг хараад хариуцлага үүрдэг Засгийн газар хоёр хүний үхлийг хав дарахаар шийдэв үү
Энэ сарын 23-нд Нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 52 настай эрэгтэй цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийг амиа хорлосон, ганцаараа байсан нь камерын бичлэгт үлдсэн гэх зэрэг мэдээлэл тухайн үед цацагдаж байв. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаач цонхноос дүүжлэгдэж “Амь авраарай” гэж орилж байсан гэх мэдээлэл байна. Түүнийг хоёр гурван хүн татсан ч дийлэхгүй унасан хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Хэрэв энэ үнэн бол тухайн иргэн гэнэ алдаж цонхноос унасан болж таарах нь.
Эмнэлгийн цонх ямар нэгэн хаалтгүй байсан нь тухайн иргэнийг үхэлд хүргэв үү. Ямартай ч хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд эцсийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй гэв. Жилийн өмнө шөнийн ээлжинд гарч байсан сувилагч эмнэлгийн тухайн жигүүрээс мөн унаж амиа алдсан байдаг. Гэтэл энэ асуудлыг эмнэлгийн удирдлагууд анхааралдаа авалгүй, алдааг засалгүй өдийг хүрч дахин хүний амь эрсэдсэн хэрэг гарлаа. өнөөдрийг хүртэл Нэгдүгээр эмнэлгийн дарга ил гарч ямар нэг тайлбар өгсөнгүй.
Өмнө нь амаржсан эмэгтэйг өвлийн хүйтэнд тавчиктай эмнэлгээс гаргасан асуудлаас болж Нэгдүгээр төрөхийн даргыг ажлаас нь чөлөөлж, Засгийн газар кабинетаараа огцорч байсан удаатай. Гэтэл хоёр хүний эрдэнэт амь эрсэдчихээд байхад хариуцлага ярих нь битгий хэл таг чимээгүй байсаар.
Б.Хишигжаргал таныг хүний амь аварна гэж тангараг өргүүлж эмч болгосон болохоос алаад бай гэж багш нар чинь сургаагүй байлтай. Алдаагаа засч ард иргэдийнхээ амь насыг сахин хамгаалж яадахгүй нь гэдгийг нь Монгол түмэн хангалттай харлаа. Өөрөө өргөдлөө өгөөд явдаггүй юм бол Эрүүл мэндийн сайд нь, Засгийн газар нь арга хэмжээ авах ёстой. Хөл нүцгэн хүүхэн хараад хариуцлага, ёс зүй байдгийг санасан Засгийн газар хоёр хүн үхчихээд байхад яагаад таг дуугуй байна вэ.
Сэтгэгдэл
Зочин [202.55.191.194] 2022-05-30 00:38:34
хүний ухамсрын асуудал...цонхнуудыг нь торлоод эхэлбэл бид шоронгийн хоригдлуу гээл гуцаад эхлэх хүн, муулаад эхлэх сайтууд захаас аваад замаар нэг байгаа шүү
ЖАНАН [64.119.21.141] 2022-05-29 10:11:46
Энэ муу МАН-ынхан манай АН-ын хамаг юмыг хураасан. Түүнээс болж манай АН сонгууль болгонд ялагдаж байна. Эрдэнэт болон бусад үйлдвэр уурхайнуудтайгаа байсан бол юу гэж ингэж эдэнд дийлдэхэв
Дэндүү хялбар бодох юмдаа. Ядахдаа 2 жилд нэг сайд солиоч. [103.57.93.169] 2022-05-27 16:29:25
Үхсэн өвчтөн бүрт Засгийн газраа буюу Эрүүл мэндийн сайдаа огцруулаад байвал Монголд сайд нарыг сар бүр шинэчлэн томилох болно шүү.
Зочин [192.82.71.11] 2022-05-27 15:10:36
Ёс зүйтэй сайд дарга ганц ч байхгүй.