Хөдөө аж ахуйн ээлжит тооллого үргэлжилж байна
Хөдөө аж ахуйн ээлжит тооллого тавдугаар сарын 21-нээс долоодугаар сарын 8-ны өдрүүдэд болно.
2022 оны Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод доорх салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдана.
- Мал аж ахуй
- Газар тариалан
- Ойн аж ахуй
- Ан агнуур
- Загас барилт
Тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүд болон салбарын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тооцон, дүн шинжилгээ хийж, цаашид салбарын хөгжлийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж, тухайн салбарт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой.
Сэтгэгдэл