Архи “Баасан гараг“ гэж хөөрөхөө байя аа, ЗАЛУУС АА!!!

Aдмин / Нүүр

Архины хэрэглээ "аймар" байгаа нь үнэн. Анзаараад байхад сүүлийн үед "цэмбэгэр" уугчид, "Залуу нас шүү дээ", "Нэг л амьдарна", "Орой яах юм", "Баасан шүү дээ" гэх хөнгөхөн үгсээр далдалж өөрийгөө архины хамааралтай болсонд үл итгэгчид олширчээ.

"Долоо хоногийн баасан гараг болгонд шар айраг, согтууруулах ундаа хэрэглэмээр санагдаж байвал та архины эмгэгтэй болжээ гэсэн үг" гэж Нархологийн эмнэлгийн дарга ярьж байсан.

Гэтэл энэ улсад баасанд л гарахгүй бол болдоггүй сэтгэхүй давамгайлж байна. Залуус цэнгэн хөгжилдөж болно. Гэхдээ өөрөө ч мэдэлгүй архины хамааралтай болж, тэндээсээ гарч чадалгүй сэтгэлийн тэнхээ дутаж, хүчгүй сул дорой нэгэн болж эцэст нь дээвэр рүү гүйж гарах хүмүүс байна.

Дүүргийн эмнэлэгт ажилладаг эмч найз маань "Хүмүүс маш их архи ууж байна. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн нүдэнд нь хий юм харагддаг бололтой, цонхоор хараад ганцаараа хэр нь одоо гарлаа, очлоо гэх мэт зүйл яриад байдаг" гэж ярьж байлаа. Энэ худлаа үг, орхих сэдэв биш.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл "Монголд 93 мянган хүн архинд донтох эмгэгтэй байна. Нийт насанд хүрэгчдийн тэр дундаа эрэгтэйчүүдийн 51 хувь нь архины хэтрүүлэн хэрэглээтэй байна. Манай төвд жилд 1800 хүн архинд донтох эмгэгээ хэвтэн эмчлүүлдэг. Жилд 3000-4000 хүн л ямар нэгэн байдлаар эмчилгээ хийлгэсэн бол 80 гаруй мянган хүн огт тусламж үйлчилгээ аваагүй явж байна. Архинд донтох эмгэг маш олон төрлийн өвчлөл үүсгэдэг. 60 гаруй өвчний эх үүсвэр, нас баралтын гол шалтгаан, зүрх судасны эмгэг, хавдар, осол гэмтлийн шалтгаан болж байна" хэмээсэн.

Гудамжинд унтаж л байдаг согтуу хүмүүсийн тоо цөөрсөн ч мансуурч, донтоод байгаагаа өөрөө өөртөө хүлээн зөвшөөрч чадахгүй "Би архичин биш" гэж гүрийсээр үнэнтэй нүүр тулахдаа "Би ингээд л архичин болчихсон гэж үү" гэж өөртөө гутарсаар орчлонгоос буцах тухай бодох хүн их болсныг үүгээр анхааруулмаар байна. Архи бол хүний сэтгэлзүйг хамгийн доод цэгт хүртэл унагаж чаддаг муухай ундаа.


Сэтгэгдэл

Улсын монополь зарлаач, үйлдвэрлэлийг хяналттай болгооч. [103.57.93.169] 2022-05-28 13:28:08

Нэг мөр аохины бүх үйлдвэрийг бүх хот, аймгуудад ҮНДЭСНИЙХ болгож буюу НИЙГЭМШҮҮЛВЭЛ тохирно. Тэгээд улс 100 хувийн өмчөө яаж ашиглахаа нэг толгойгоор өөрөө шийдээчээ.

irgen [202.9.40.37] 2022-05-28 10:24:05

Huuk chin Arhi horiglono.huuli gargana gj neg hashgaraad guitsee.Denduu hudlaa 2 popdoh uoma.Terbum modnoos chin iluu Arhini huuli.hudaldaaldag delguuree tsegtsleeche

Зочин [202.9.46.59] 2022-05-28 00:16:58

Баасан ахын төрсөн өдөр гээд бүр нэр өгчихсөн. Ккккк

Албан татвар сайн ногдуулах зүйтэй. [103.57.93.169] 2022-05-27 15:37:02

Архи нь түүнийг үйлдвэрлэхэд гардаг зардалтай харьцуулахад МАШ үр ашигтай зүйл. Хямдхан зарахлээр үйлдвэрлэсэн этгээдэд ашиг авчрахгүй. Тэгэхлээр ИХ ҮНЭТЭЙ зарвал л ашигтай. Иймд ашигт нь л ӨНДӨР татвар ногдуулах хэрэгтэй.

Зочин [124.158.64.140] 2022-05-27 13:13:07

Арчаагүй архичид

Зочин [202.9.46.239] 2022-05-27 13:06:53

Ха ха монгол шиг мөхөж сөнөж байгаа улсад согтуурах шиг жаргал байхгүйштээ

Зочин [202.126.90.111] 2022-05-27 09:37:30

Манайханд архи ерөөсөө хэрэггүй архидалт гамшгийн хэмжээнд хүрсэн шүү


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.