Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 28-нд төв болон говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээтэй аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, ихэнх нутгаар сэрүүсэж, 28-29-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг анхааруулж байна.
2022 оны 05-р сарын 27-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 17 хэм дулаан байна.
2022 оны 05 сарын 27-ны 20 цагаас 05 сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн уулархаг нутгийн өвөр бэл, Хүрэнбэлчир орчим, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 хэм, Монгол-Алтайн уулархаг нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
2022 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-р сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 29, 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч 30-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Сэтгэгдэл