Монгол Улсын Ерөнхийлөгч Ой тогтоолтын дэлхийн аварга болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв.

Өнгөрсөн хоёрдугаар сард цахимаар болсон энэ тэмцээнд 18 улсын 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөн байна.

Нийлбэр дүнгээр олон улсын их мастер Нармандахын Мөнхшүр Дэлхийн хошой аварга болж, олон улсын их мастер Тамирын Тэнүүн гутгаар байр эзэлсэн бол олон улсын мастер Дүүрэнбаярын Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүлжээ.

Монгол Улсын баг тамирчид 90 медалиас 10 алт, 12 мөнгө, 11 хүрэл, нийт 33 медаль хүртэн, 21,435 оноогоор тэргүүлж, түүхэн амжилт үзүүлсэн байна. Тэмцээнд оролцсон 19 тамирчны тав нь олон улсын мастер цолны болзол хангажээ.

Ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг олон улсын хэмжээний 60 тэмцээнээс 101 цом, 1,115 медаль хүртээд байна.

Дашрамд дурдахад Монгол Улсын баг тамирчид 2021 онд болсон олон улсын математик, физик, хими, биологийн олимпиадаас 15 медаль хүртэж, математикийн олимпиадад дэлхийн 107 орноос 11 дүгээр байранд орж, түүхэн амжилт гаргасан юм.


Сэтгэгдэл

зочин [64.119.18.214] 2022-05-31 16:45:40

Хүүе ээ, хүмүүс ээ, 15 хүүхдийн 12 нь буюу 80 хувь нь ЭМЭГТЭЙ байгааг юу гэж ойлгох вэ? анхаарна уу. Монгол эмэгтэйчүүд мундаг уу? чадвартай юу? тэвчээртэй юү? овсгоотой юу? Эрэгтэйчүүд хаачив? Гэхдээ одоо төр засгийн бүх удирдлага, УИХ гишүүний дийлэнх нь эрэгтэй байгааг хэрхэн ойлгох вэ? Эмэгтэйчүүд төр засгийг удирдах ёстой юм биш үү?

Зочин [202.9.46.9] 2022-05-30 12:26:40

Наад ой тогтоолтын болон сэтгэхүй сайжруулах аргачлалаа 12 жилийн хичээлийн програмдаа оруулчихаж болдоггүй юм уу?

Зочин [122.201.21.201] 2022-05-30 05:25:17

Ой тогтоолт гээд л аймаар олон медаль аваад байх юм. Монголчууд тасархай бусад улс орнууд мулгуу гэж ойлгож болохуу.

Зочин [202.126.88.178] 2022-05-30 03:32:53

Өөр юу ч хийх билээдээ энэ хүн ингэсгээд л 6жилийг барах байх даа

Uuuu [66.181.161.8] 2022-05-30 03:20:49

Manai ene tomchuul mongoliinhoo neriig delhiid muugaar gargaad hoorhii ter ard irged ni ulsiinhaa neriig sainaar gargaj bhad


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.