Монгол Улсын ирээдүй шалан дээр хэвтэж, эмчлүүлж байна

Aдмин / Эрүүл мэнд

Та бид өвдөж зовохын цагт эмнэлэг бус таньдаг эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын хүн хайдаг болоод удлаа. Бүр сүүлдээ энэ зүйл байх ёстой энгийн зүйл болон төлөвшжээ. ЭМД төлөөд ч үр дүнг нь мэдэрдэггүй, ажил хийдэггүй, огт татвар төлдөггүй хүмүүс л үр шим нэртэй гажигтай тогтолцоогоор үйлчлүүлж явна. Гэтэл амьдралынхаа төлөө хөдөлмөрлөдөг хэсэг нь аргаа барахдаа хувийн эмнэлэг бараадана. Яаж бид энэ зүйлтэй эвлэрдэг байна аа, гайхах юм. Монголын дарга нарын "бүхнийг хүүхдийн төлөө", "хүүхэд бидний ирээдүй", "эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө" гэдэг үгэнд итгэхээ больсон. Аав ээжүүд хүүхдээ тэврээд эмнэлэгт ор, шал хайн бэдэрнэ. Яагаад энэ улсын эрүүл мэндийн салбар, эмнэлгүүдийг ийм болгочихов доо. Ачааллаа дийлэхээ больсон эмч, сувилагч нарын хандлага ч буруу зүгт явж эхэлсэн. Эх нялхас, Хавдрын эмнэлэг, гэмтлийн эмнэлэг хэзээд ачаалалтай байж ирсэн. Энэ эмнэлгүүдийг бүх талаар сайжруулах, бэхжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гэтэл юун ХЗДХЯ, Тагнуул, шүүх, прокурор, дүүрэг яам агентлагийн сүр сүр барилга босно вэ? 40 жил үүргээ гүйцэтгэсэн хуучин барилгууд чинь болохгүй байна. Сүүлийн 30 жилд ийм 5 эмнэлэг барьсан бол ирээдүйн 15 жилдээ санаа зовохгүй явах байлаа. Музей, хөшөө, соёлын төв, автозамын брожур, усан оргилуураас илүү эмнэлгүүдээ тордооч. Аймаг сум, нийслэл дүүргийн эмнэлгүүдээ очоод хар. Зарим орны шоронгоос дор хүүхдийн эмнэлгүүд байна. Үйлчилгээ, сэтгэл ханамж, тайван байдал гэдэг зүйл огтхон ч алга. Нэг өвчин эмчлүүлэх гэж ороод нөгөө өвчинг аваад гарч байна. Арай ч дээ.

Гэхдээ энэ бүх гажуудалд иргэд бид л буруутай. Та бид намын цагаан солио тусч, улстөрчдийн хишиг болгон тараадаг хулгайн мөнгөнд дассан. Амьдарч биш амьд яваа төдий байх тавиланг сонгочихсон. Хэдэн татвар төлөгч иргэн, аж ахуй нэгж нь нуруугаа авахуултал зүтгэж байхад дэм тус хүргэхийн оронд улстөрийн хэрүүлээр муулна, доромжилно. Бүх бизнесийг төр, ТӨХК хийх нь зөв гэж дэмжинэ. Татварын мөнгө юунд зарцуулагдаж буйг харсаар байж дуугүй явна, өмөөрнө. Төрийн мөнгө буюу татварын төлөгчдийн хураамж буруу зүйлд зарцуулагдвал эрс буруушаан тэмцдэг болсон цагт л энэ улс хөгжинө. Харцгаа, үзэцгээ, бодоцгоо. Монгол Улсын ирээдүй яг одоо шалан дээр эмчлүүлж байна. Хэдий болтол ийм байх юм.

Миний л хүүхэд өвдөөгүй бол надад хамаагүй гэж үү?

Миний л асуудал шийдэгдсэн бол бусдынх падлийгүй гэж үү?

Сэтгүүлч Н.Урантогтох


Сэтгэгдэл

зочин [66.181.169.116] 2022-06-02 01:56:18

Төр засгийг МАНг өөрчлөх уг үндэсээр нь өөрчлөх болж

Зочин [202.9.40.113] 2022-06-01 16:08:01

Shivshig Khurelsukh, Oyunerdene

Зочин [66.181.161.8] 2022-05-30 13:51:43

Хар төмөр эхчүүдэд нь өгч байхын оронд монгол ирээдүй болсон үр хүүхдүүд энэ эмнэлэг бариач өгөөч

Зочин [188.162.254.42] 2022-05-30 11:58:01

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж! УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Магнай [204.101.225.42] 2022-05-30 17:30:00

Говийн өвөө нутагтаа амралтаар ирсэн УБ-т суудаг залуугаас асууж байна... Өвөө: Хүү минь чамд УИХ-д таньдаг хүн байна уу Залуу: ЖДҮ-с зээл авах нь уу өвөө Өвөө: Үгүй үгүй. Манай энэ хүү гэж нэг морин дэл дээр тэгнэсэн ажилгүй нэг нөхөр байх юм, УИХ-д таньдаг хүн байвал ажилд оруулчих юмсан...

Зочин [202.179.26.4] 2022-05-30 10:58:24

шившиг

Зочин [202.9.46.151] 2022-05-30 10:43:45

Хэцүү ч юм даа Ууж идэх дон шүглэсэн дээдчүүлтэй улс орон яана даа Элдэв янзын хөшөө угтах хаалга суварга мэтийн юманцарууд хийж хайран мөнгө хөрөнгө үрэхээ болиосой өвчин зовлонтой хүмүүст хөөрхий жирийн иргэд л чадлаараа туслах юм даа

rr [192.82.71.102] 2022-05-30 07:41:50

МҮОНРТ- гэж хэндч хэрэггүй төсөвийн мөнгө барсан газар бн, тараагаад байрын ашиглаж болно дээр төсөвт хөөрхөн мөнгө ороод ирнэ

Иргэн [202.126.90.70] 2022-05-30 07:29:34

Алдарт-Эх гэж төмөр гардуулж найр наадам хийж байснаас Эмнэлэг, цэцэрлэг, ясль барьж эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж, эмч нарынхаа цалинг нэмдэг болоосой!!!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.