БГД-ийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хуурамч бичиг баримт бүрдүүлэн ТӨСВИЙН МӨНГӨ ЗАВШЖЭЭ

Aдмин / Нүүр

Баянгол дүүргийн улсын болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд төрөөс олгож буй хувьсах зардлын санхүүжилтийг авахын тулд хуурамч бичиг, баримт бүрдүүлэн, мөнгө угааж байж болзошгүй хэргүүд гарчээ.

Тодруулбал, уг хэрэгт Баянгол дүүргийн ЗДТГ-ын Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Н.Батцэцэгийн гэрт, улсын 96 дугаар цэцэрлэгийн нягтлан П.Уртнасангийн ажлын өрөөнд, Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгийн захирал Ж.Хишигбаярын гэр болон ажлын өрөөнд цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийж, шаардлагатай баримтуудыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдлууд тогтоогджээ. Үүнд;
1. Баянгол дүүргийн улсын 96 дугаар цэцэрлэгийн нягтлан П.Уртнасан нь 2021 оны төсвөөс 88.9 сая төгрөгийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн завшсан,
2. "Монголын хүүхэд хөгжлийн ордон" цэцэрлэгийн захирал Ж.Хишигбаяр нь төрөөс олгож буй хувьсах зардлын санхүүжилтээс 30 гаруй сая төгрөгийн хуурамч бичиг баримт бүрдүүлэн завшиж мөнгө угаасан үйлдлүүд тус тус тогтоогджээ.


Сэтгэгдэл

зочин [103.14.37.6] 2022-06-01 00:03:20

МАН оршин тогтнох гол хэрэгсэл мөнгө завших

Irgen [202.179.27.241] 2022-05-31 03:01:52

Surguuli,tsetserlegiin erhlegch,nyagtlanguudyg solij bai nag gazar udah hereggui

Багш [66.181.189.204] 2022-05-31 02:07:29

Амрах хугацаанд нь цалингүй ажиллуулна гсн газар зөндөө бна. Даргын дарамтанд ажиллаж бна шүүдээ улсын биш хувийн юм шиг л бхын

Tsetserleg [66.181.189.204] 2022-05-31 02:05:26

БГД-ийн зарим цэцэрлэг нь багш ажилчдаа 06/10 хүртэл цалингүй ажиллуулна. Ажиллахгүй бол гэрээ сунгахгүй гээд бөөн дарамт эрхлэгч арга зүйч нь нийлээд дарамтлан амраахгүй ажиллуулна гэнэ арай ч дээ

Zochin [66.181.189.204] 2022-05-31 02:03:27

Nyagtlan yamar hamaatai yum be darga ni 1r gariin useg darga l tushaaj bgaashdee

[64.119.19.24] 2022-05-31 01:47:42

Ж.Ганбаатарын тэжээвэр гөлөгнүүд


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.