Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Товч мэдээ
· Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, экспорт, импортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтод Засгийн газрын 2022 оны 27 дугаар тогтоолоор тогтоосон тусгай горимын хугацааг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгалаа.
· Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журмыг баталлаа.
· Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Дотоодын цэргийн 805 дугаар ангийг хошууч генерал Алтангэрэлийн Думбарайн нэрэмжит болголоо.
Сэтгэгдэл