Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, АН-ын дарга Х.Баттулга юу өгүүлэв

Aдмин / Нүүр

ХӨТЛИЙН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР, ЕР НЬ ХУВЬЧЛАЛ АНХ ЭХЭЛСЭН ҮЕИЙГ ТАНТАЙ ХОЛБООД БАЙДАГ.

Хувьчлал гэдэг чинь өөрөө их хурлаас батлагдаж жагсаалт гаргаж байж хувьчлагддаг зүйл. Би тэнд орж дундуур нь тэрийг авъя гэх ямар ч боломж байхгүй.

ТАНЫГ МОНГОЛ УЛСЫГ ОХУ-ЫН ДАГУУЛ УЛС БОЛГОХ САНАЛЫГ 2020 ОНД В.В.ПУТИНД ТАВЬСАН ХҮН ГЭЖ Э.БАТ-ҮҮЛ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН ЭНЭ ҮНЭН ҮҮ?

-Бид 1990 оноос хойш 30 жил найзалсан. Муу сайнаа яривал бүгдийг л ярина. Том барьцаанд орчихсон байгаа гэж боддог. Э.Бат-Үүл бол том барьцаанд орсон. Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж “Э.Бат-Үүл С.Зоригийн хэргийн захиалагч гэж зарласан. Тэр хүнтэйгээ заргалдах ёстой биз дээ. Энэ чинь том гэмт хэрэг шүү дээ. “Найзыгаа алсан” гээд нөгөө намын хүн нь гүтгэчихлээ шүү дээ. 2017 онд Ерөнхийлөгч болоход АН УИХ-д цөөнхийн цөөнх гишүүнтэй. Дараа нь 2020 оны УИХ-ын сонгууль болоод хоёрхон гишүүн нэмэгдээд 11 болсон. Ерөнхий сайд нь нөгөө намынх. Дараа нь цар тахал гараад гадаад айлчлал таг. Ийм л нөхцөлд Ерөнхийлөгчийн албыг хашсан. Миний зөвлөх гэхээр хэдэн зуун хүн бий. Сая надтай өрсөлдсөн Ж.Батсуурь хүртэл миний зөвлөх байсан. Ж.Батсуурь зээл авбал бас надтай холбоотой болох уу. Намайг Ерөнхийлөгч байхад АН-ын есөн гишүүн л УИХ-д байсан. Би тэнд хүн тавих ямар ч боломжгүй албан тушаалд байсан.

ЗХЖШ ГУРИЛАА АВААД ТАЛХАА БАРИХЫН ОРОНД Х.БАТТУЛГА ГЭДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС 20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТАЛХ АВСАН БОЛ ЭНЭ НЬ ДЭЭД ЗЭРГИЙН ДАМПУУРСАН БҮТЭЦ БОЛНО. АРМИЙН ХҮНС ӨӨРӨӨ ХАТУУ ХЯНАЛТАД БАЙДАГ ЮМ ШҮҮ.

Төмөр замын ажлын хүрээнд зургаа, долоо мянга орчим цэрэг ажилласан. Яриад байгаа залуу нь Хууль зүйн дэд сайд байсан, УИХ-ын гишүүн залуу. Өнөөдөр жирийн хүнээс асуухад талх 20000 төгрөг байна гэдгийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Талх 20000 төгрөгт хүрвэл бослого гарна шүү дээ. Шахсан тохиолдолд ч гэсэн шахуулж байгаа хүн нь хүлээж авах ёстой биз дээ. Хэрэв хүлээж авсан бол хүлээж авснаа бичвэр дээрээ бичээд санхүүдээ өгөх ёстой биз дээ. Тэрийг шалгадаг байлгүй дээ. Яриад байсан талх нь “Талх чихэр” компанийн атар талхыг хэлээд байсан байна лээ. Би улс төр рүү орсноос хойш 15, 20 жил бүх үйлдвэрүүдээрээ бараг очоогүй байгаа. Манайд гурилаа аваад талхаа барихын оронд Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгчөөс 20000 төгрөгийн өртөг бүхий талх авсан бол энэ дээд зэргийн дампуурлын бүтэц. Ядаж тийм эрх байгаа бол талхнаас өөр юм бодож олно доо. Армийн хүнс гэдэг өөрөө хатуу хяналтад байдаг зүйл. Талх байтугай Арми өөрөө усны үйлдвэртэй байдаг.

-М.ЭНХСАЙХАНЫГ УРД ХӨРШИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ГЭЖ БОДДОГ-

-2014 онд Ши Жиньпин дарга ирсэн. Тэр үед Галбын говийг цогцоор хөгжүүлэх гэдэг дээр гарын үсэг зурсан. Тэрийг дагасан гэрээ УИХ дээр орж ирсэн. Гэрээнд 30, 40 жилээр хөгжүүлнэ гэсэн байсан байсан. Түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжээд байсан. Би эсэргүүцсэн. Би төмөр замаа өөрсдөө барина. Тавантолгойгоо өөрсдөө ашиглах ёстой гэж үзсэн. Тэр гэрээг УИХ-ын 40 гишүүн эсэргүүцсэн.

-Би М.Энхсайханыг урд хөршийн бодлогыг хэрэгжүүлэгч гэж одоо хүртэл бодож явдаг.

-Парламентын засаглалтай байх нь зөв. Тийм учраас Ерөнхийлөгч нэг удаа сонгогддог байх нь зөв. Нэг хүнийг худалдаж авахаас муу сайн ч 76 хүнийг худалдаж авах нь хэцүү.

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГААР Х.БАТТУЛГА ГЭДЭГ ХҮНИЙГ БҮРТГЭЖ АВАХГҮЙ ЮМ БАЙНА. ДАРААГИЙН АЛХАМ НЬ ШИНЭ НАМ БАЙГУУЛАХ ГЭЖ ЯРИГДАЖ ЭХЭЛСЭН БАЙНА.

Бид 1990 оноос хойш олон намын тогтолцоог бий болгосон. Одоогоор УДШ-д бүртгэлтэй 30 гаран нам байгаа ч идэвхтэй 3, 4 нам л бий. Ардчилсан намын даргын сунгаагаар 21 аймаг, 9 дүүргээр явахад шинэ намын асуудлыг хэд хэдэн газар санал болгож ярьж л байсан. Бид ярилцах л ёстой. Яагаад бид шинэ нам байгуулах тухай яриад эхлэв. Зорилго нь юу юм, юуны төлөө юм гэдгийг олон талаас нь ярих ёстой. Ардчилсан намын даргын сунгаанд 117000 хүн санал өгсөн байгаа юм. Үүнээс 113000 гаран хүн Х.Баттулга гэдэг хүнийг дэмжсэн. Энэ хүмүүс намайг дэмжихдээ Ардчилсан намын даргаар дэмжсэн. Түүнээс тэр хүмүүсийн дэмжлэг нь шинэ нам байгуул гэж саналаа өгч дэмжээгүй. Энэ олон хүний дэмжлэгийг авчихаад гэнэтхэн надад нэг шинэ нам байгуулах санаа байна гэж ярьж болохгүй. Хэрэв намын тухай асуудал яривал Ардчилсан нам 200000 гишүүд, дэмжигчтэй. Намын даргын сунгаанд 117000 санал өгснөөс 113000 намайг дэмжсэн бол тэр хүмүүстээ бүгдээрэнд нь нэг бүрчлэн захиа бичиж санал авах ёстой. Тэр овогтой тэр та намайг Ардчилсан намын даргаар дэмжсэн байна. Гэхдээ өнөөдрийн намын нөхцөл байдал ийм байна гэдгийг бичгээр мэдэгдэж нэг бүрчлэн саналыг нь авах том процесс явагдаж байж намын тухай асуудал яригдахаас биш харин тиймээ нам байгуулья гэх юм байх ёсгүй. Яагаад гэвэл энэ нам өөрөө 32 жилийн түүхтэй олон гишүүд, дэмжигчидтэй том нам.

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ ХОЁР ХЯТАД БУЛААЦАЛДААД МОНГОЛЫН ХАМАГ Л ШҮҮХ, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ХАХУУЛЬДСАН ГЭЖ ТА ЯРЬДАГ. ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙГООР ТА 17 ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН.

Бид газрын доорх баялагаа үндсэн хуулиндаа бүх ард түмнийх гээд байгаа. Гэвч лиценз гэдэг нэрээр нэг хэдхэн хүн аваад ашиглаад байна. Тэгээд өөрсдөө ч баяжаад эргээд улс төрчдийг аваад тэр нь мөнгө санал аваад байгаа ийм л процесс. Энэ нь анх удаагаа Дундговь аймгийн газар нутаг дээр байдаг Салхит нэртэй мөнгөний ордыг буюу бидний баялаг дээр ирж дураараа дургисан тохиолдол ил болсон нь. Бүр Монгол, Хятад хоёр муудалцаад биш авсан Хятадууд нь хоорондоо муудаж тухай үеийн цагдаагийн албыг хоёр хувааж, шүүхийг хоёр хуваагаад явж байсан мэдээллүүд. Энэ нь миний өмнөх Ерөнхийлөгчийн үед байсан мэдээлэл. Тэр мэдээллийн дагуу гүйцэтгэх ажлууд явагдаж, над дээр орж танилцуулагдсан. Хэрэв санаж байгаа бол би тухай үед с1 телевизээр Жан, Ван гэж хоёр хятад ингэж байна. Бид баялагаа хүртэл эзэмшиж чадахгүй байна гэж ярьсан. Тэгээд үүнийгээ Аюулгүйн зөвлөлөөр оруулаад саяын яригдаад байгаа 10 гаран шүүгч нарын мөнгө төгрөг авч байгаа үйлдлүүд танилцуулагдаж байгаа юм. Одоо нэгэнт үйл явдал явсан учраас муудсан юм биш асуусан учраас ярьж байгаа юм. Ийм нөхцөл байдал болоод зориудаар бид 10 цагийн үед ярилцлага хийхэд Г.Занданшатар байж байгаа процессыг тагнуулынхантай хамт очиж танилцсан. Тэгээд өглөө нас барсан шүүгчийн хүү нь Алтанбулагийн хилээр гараад явчихсан байсан. Тэгэхээр бид нарын өнөөгийн шүүх процесс ийм л байдалтай байна. Үүн дээр арга хэмжээ авахгүй бол ийм байдал руу орж байна гэдгийн дохио. Хоёрдугаарт төр нь төр шиг байх юм бол иргэддээ өгөөд байж болох юм байна гэдгийн анхны алхам. 6 сая хүртэлх өртэй байсан ахмадууд өрөө даруулсан.Өргүй байсан ахмадуудад 1 сая хүртэлх төгрөг өгсөн. Энэ нь өөрөө их хурлаар орж батлагддаг. Тухайн үеийн гишүүд үүнийг шууд ойлгоод батлаж л байсан. Бид нар чинь өртэй ард түмэн хэрэв баялагаа зөв менежмент хийх юм бол өргүй байж болох юм байна гэдгийг харуулсан жишээ нь энэ жижигхэн орд байсан.

Энэ говь чинь тэр чигтээ Хятад иргэдийн нэр дээр байгаа лиценз шүү дээ. Үүнийгээ алдчихсан. Яагаад гэвэл ашигт малтмалын газрыг байгуулахдаа буруу бодлогоор байгуулчихсан.

ТӨРД АВСАН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ БАЙСАН АХМАД НАСТНУУДЫН ӨРИЙГ ТЭГЛЭСЭН. ЗЭЭЛГҮЙ ХҮМҮҮСТ САЯ ТӨГРӨГ ОЛГОСОН. ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙГООР ТАНЫГ САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ ХЯТАДУУДТАЙ НИЙЛЖ АВАХ ГЭЖ БАЙСАН. ЭНЭ НЬ БАРИГДААД ИРЭХЭЭР ОРДЫГ ТӨРД АВЧ АХМАДУУДЫН ЗЭЭЛИЙГ БАРАГДУУЛАХ БОЛСОН ГЭЖ ЯРИГДДАГ?

Нэгдүгээрт хамтрагч хятад нь хэн юм бол, Хоёрдугаарт түүнийг нь хэн баричихсан юм бол гэдэг асуудал яригдана. Хэрэв би уул уурхай гээд явсан бол нилээн том бизнесмен болчихно. Миний яриад байдаг баялаг 3 сая хүнд очих ёстой гэдэг юмыг л олон жил ярьж явсан. Тиймийн хувьд ийм орд гараад ирэхээр баялаж байсан. Тэгээд тухай үед аюулгүйн зөвлөлөөс математик тооцоолол бүхий эдийн засгийн үндэслэл гарч аюулгүйн зөвлөл хариуцсан нарийн бичиг, уул уурхай хариуцсан нарийн бичгүүд нь ярилцаж, шийдвэрлэж, их хурал дээр яригдаж, хэлэлцэгдсэний үр дүнд гарсан шийдвэр байсан. Ийм жижигхэн ордоор бид ийм мөнгийг босгосон юм чинь хэрэв төр уул уурхайн баялагтаа зав менежмент хийж чадвал бид дэлхийн хөгжилтэй эхний 10 улсын нэг болох маш том боломжтой.

-ЭРХ БАРИГЧИД С.ЭРДЭНЭ ГЭДЭГ ХҮНТЭЙ БАЙХАД АН ЯЛАХГҮЙ ГЭДЭГ АРГАТАЙ БОЛСОН-

-Дээд шүүх “Нам дотроо учраа ол” гэсэн мэдэгдэл гаргасан. Дүрмээрээ С.Эрдэнэ огцрох ёстой. Энэ нь Дээд шүүх 2024 он хүртэл шийдвэр гаргахгүй гэсэн үг. Ийм тохиодолд нэрээ татахаас өөр аргагүй.

-Эрх баригчид С.Эрдэнэ гэдэг хүнтэй байхад АН ялахгүй гэдэг аргатай болсон. Мөнгө зарахгүй ялах гоё арга шүү дээ.

-Миний улс төрийн нас 2004 оноос эхтэй. Би улс төрд төлөвлөгөөгүй явсаар ирсэн.

-"САХАЛ" Д.ЭРДЭНБИЛЭГ БИД 1980-ААД ОНЫ НАЙЗУУД-

-Бид чинь цөөхүүлээ. Бие биенээ танина. Ялангуяа бизнесийн хүрээнийхэн. "Сахал" Д.Эрдэнэбилэг бид 1980-аад оны найзууд. Би улс төр рүү орсоноос хойш ерөнхийдөө салсан.

-Монголд бизнес хийхийн тулд там туулна шүү.

-Улстөрчид газрын баялгийг лиценз гэдэг юмаар аваад өөрсдөө баяжаад байгаа процесс. Тэгээд анх удаа Дундговь аймгийн Салхитын мөнгөний орд дээр, бидний баялаг дээр хятадууд дураараа дургиж эхэлсэн. Хятад монгол хоорондоо муудаагүй. Авсан хятадууд нь хоорондоо муудаад тухайн үеийн шүүх, цагдааг хоёр хуваагаад явж байсан мэдээлэл. Миний өмнөх Ерөнхийлөгчид ирсэн мэдээлэл. Тэр мэдээллийн дагуу ажиллагаа хийгдээд, надад танилцуулсан. Г.Занданшатар газар дээр нь тагнуулынхныг авч очсон. Яагаад гэвэл цагдаа дотор мэдээлэгч байгаа байхгүй юу. Өглөө нь хориход нас барсан шүүгчийн хүү хилээр гараад явчихсан байсан. Манай шүүх ийм л байдалтай байна.

-"Алтан Дорнод Монгол"-ын Т.Ганболдыг танина. Монгол жижигхэн шүү дээ.

-ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОН ГЭР БҮЛЭЭ ГАРГАЖ ЯРИХ АЛБАГҮЙ-

-Хувийн амьдрал гэдэг хувийн амьдрал шүү дээ. Гэр бүл үр хүүхэд байна. Би өөрөө улс төр гэдэг бохир юм руу орсон. Энэ сонголтын төлөө тэднийг хэлмэгдүүлсэн. Дахиад л цахимаар гараад тэднийгээ хэлмэгдүүлэхийн хэрэг юу байна.

-Ерөнхийлөгч болгон гэр бүлээ гаргаж ярих албагүй шүү дээ. Тэр өөрөө хүсэхгүй байна. Гэр бүлээрээ хүсэхгүй. Би Ерөнхийлөгчийнхөө ажлаа л хийх ёстой. Дөрвөн жил ажиллахдаа хоёр хоног л амарсан.

-Бид өнөөдөр шашнаа шүтэж чадахгүй байна. Далай ламаа урьж чадахгүй байгаа.

-Оростой хамтрагч байсны хувьд бид тусгаар тогтнолоо олж авсан. Тухайн үеийн удирдлага мундаг нүүдэл хийсэн. Хятад ганцаардаж байхад 30 мянган хонь өгснөөр бид далайд гарах гарц нээгдэнэ. Бас шашнаа шүтэх Далай ламаа урих бодлого ард нь явж байна.

-БИ В.ПУТИНТЭЙ ДОЛООН УДАА УУЛЗСАН-

-Би Энэтхэгт Далай ламтай уулзахдаа “Би өөрийг чинь жанч халахаас өмнө эх орныг чинь үзүүлэх бодолтой” гээд хэлчихсэн юм. Тэгээд Ши Жиньпинд захиа бичсэн.

-В.Путинтэй долоон удаа уулзаж байсан албан ёсны айлчлал хийж байгаагүй.

-Дайн дуусаасай гэж залбирах хэрэгтэй. Энэ дайн АНУ, Европын холбоо, Оросын дайн. Том гүрнүүдийн дайн газар нутгийн наймаагаар төгсдөг. Дэлхийн II дайны дараа АНУ, ЗХУ, Англи гурав сууж байгаад Ази, Европыг хувааж авсан.

-Монгол Улс эдийн засгийн хувьд баталгаагүй. Ямар нэгэн юм болоод хилээ хаагаад 20 жил амьдрах чадвартай байх ёстой.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч,

АН-ын дарга Х.Баттулга юу өгүүлэв

Сэтгэгдэл

ZOCHIN [103.9.90.100] 2022-06-03 04:30:38

HVRELSVH ERUNKHIILUCHIIN ENE VED MONGOL UURCHLUGDWUL UURCHLUGDUNU VGVI BOL VGVI. IRGED SONGOLTOO HIISEN HARAH L VLDLSEN

ard [202.9.47.12] 2022-06-01 06:17:50

энэ хужаагуудад говьоо өгсөн хулгаачуудыг бүгдын цаазал дүүжиллллчацага царайлсан өлөн гуйлгачидааа л болждэээ нам нам дагасан өлөн жижиг том хулгаачдын гайшдээээ малуудааа

Зочин [202.9.40.95] 2022-06-01 02:07:59

Шуналаа захирж чадахгуй, ард түмэнээ умартаж хаясан урвагч. Орос эхнэр. Путины гөлөг

Зочин [192.82.83.197] 2022-06-01 01:46:28

Yamar ene hvnii hajuud bj yu hiij yu bdoj yabsniig mdeh yum yaj mdeh be sain hvnvv muu hvn vv gdgiig ni busadtaigaa ijiljen shan zaldag nuhur bn gj oilgdgiin shd

Eh oronch hyn syy,Battylga bol?.... [148.60.92.227] 2022-05-31 17:14:28

Battylga bol sain beznesmen,bas Mongoliinhaa tald battai zogsoj chaddag etgeed syy!!!!ta nar zaabal ene hyniig myylah geed baigaa bol?....ehleed Elbegdorj,Enhsaihan,Bat-yyl Saihanbileg Sosorbaram geh metiin tamuud aa!!!!tyryyleed dyrsana yy?...tyynees bys alibaa hynii myyg yzye gebel yalih ayalihgyi yum oldolgyi yahab?gej.............

Зочин [51.89.119.243] 2022-05-31 17:05:46

ИЧИЖ ҮХЭЭЧ ДАГАГЧ ИХ БГАА ГЭЖ ҮЛЭЭДЭГ БНШД БОЛОВСРОЛГҮЙ ӨМХИЙ МАХ

Зочин [98.213.160.245] 2022-05-31 20:59:47

хужаа хятадын талыг баригч

Зочин [51.89.119.243] 2022-05-31 17:04:08

ЗАЙЛ ЗАЙЛ ДОНШУУЧ ЛАЛАР ҮХЭЖ ДАЛД ОР ТӨМӨР ЗАМ ГАЦААГЧ ПУТИНИЙ БАНДААШ ЛАЛРЫН ЭХТЭЙГЭЭ ЗАЙЛ ТЭР ОРОСРУУГАА ЗАЙЛ ЛАЛРАА

Иргэн [202.180.218.202] 2022-05-31 15:38:17

Мафичин пизда бна штээ...

Ardhvv [108.51.83.129] 2022-05-31 15:05:46

Za harlaa unshlaa neg heseg hvmvvs Battulagiig ihl vzen yddag bololtoi ene tsag muchid uls eh orond mini hereg boloh eh ornoo lgesen hvn heregtei ternees hudlaa yrisan ard tvmniig taltsuulj bgad huvaaj tastaj urd zvgiin hvmvvst uguh sanaatai hvmvvs ih baidag shvv

Mongolchuud chamaig tanisan [103.212.119.180] 2022-05-31 14:12:23

Battulga gdg hun yu gj ch yariad nemergui ee. Ard. tumniihee esreg uildel hiisniig chin bugd medej bga. Ugaasaa ene huniig uuchlahgui

zochin [73.111.180.213] 2022-05-31 12:20:39

zugeer l boxoo barild

Зочин [46.135.25.43] 2022-05-31 12:16:15

Энэ Баттулга гээд нэг цайцан хулгайч одоо шорондоо оруул дээрсэн. Монголын бүх өөдтэй өнгөтэй болгоныг хувьдаа шаалаа. Жлс орныг дампуурууллаа өөр гавьяа алга

Зочин [192.82.71.12] 2022-05-31 16:00:38

Чи наад үгээ Элбэгдорж , сахал Эрдэнэбилэг хоёртоо л хэл за юу

Иргэн [64.119.17.41] 2022-05-31 10:39:10

Та энэ монгол төрийн бүх л өндөр албан тушаалыг хашлаа хулгайлж болох бүх юмыг хулгайллаа гацааж болох бүх юмыг гацаалаа оролцож болох бүх хоронд оролцлоо яасан ханаж цаддаггүй цайчихсан хулгайч вэ одоо чи зайлаач үхэж далд орооч худалч хулгайчаа

Зочин [192.82.71.12] 2022-05-31 15:59:30

Чи наад үгээ Элбэгдорж , сахал Эрдэнэбилэгтээ л хэл за юу

16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.