Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа

Aдмин / Хууль

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хэлэлцэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.107] 2022-06-03 00:33:08

Зээлийн асуудлуудыг харахад Монгол улсад зайлшгүй чухал салбаруудад өгөгдөх зээлүүдийг нь би чадна гэж бусдын урдуур орж хамаг мөнгийг нь хамж авчихаад дараа нь зохион байгуулалттайгаар юу ч үгүй болгон улсыг их хэмжээний өрөнд оруулж гадны хамаарал, нөлөөлөлд оруулах оролдлогууд хийсэн нь тод харагдаж байна. Өнөөдөр тэдгээр зээлээр бүтээн байгуулагдсан байх ёстой үйлдвэрлэлүүд нь аль хэдийн бүтээгдэхүүнээ хийгээд, борлуулаад, ашгаа өгөөд, авсан зээлээ эргэн төлөөд явж байх байтал шал эсрэгээрээ улс орныг бүр дампууруулах хэмжээнд оруулаад, оронд нь баялагаараа барьцаалагдан буулт хийн царайчлан сууж байгаа байдал л харагдаад байна даа.

Зочин [62.99.132.58] 2022-06-02 09:09:45

Ene tsunh barigchig iim huvi tavilan huleej bna. Huurhii nuguu saidin zuvluh bankni darga baihdaa peedger baisan odoo tgeed naana bas peediigeed suu


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.