Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ
09:00 цагт: “Ойжуулалт ба Усжуулалт” үндэсний зөвлөгөөн болно.
“BLUE SKY” ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан, “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлж, бэлэн байдлыг нэмэх нь” хамтарсан хөтөлбөрөөс “Нийгмийн хамгааллын суурь үнэлгээг шинэчилж, санхүүгийн стратеги боловсруулах судалгаа”-ны урьдчилсан дүн, зөвлөмжийг танилцуулна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
10:00 цагт: ЭМЯ-ны газрын дарга нар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, Сармагчны цэцэг өвчний талаар мэдээлнэ. Утас: 99741854
СПОРТЫН ТӨВ ОРДОН
11:00 цагт: Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, С.Батцэцэг, Д.Сумъяа нар дахь Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд бүрэн автомат эмчилгээний ор хандивлана.
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
11:00 цагт: “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэнэ.
“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: Бусдыг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон этгээдийн талаар иргэн И.Оюунсүх хэвлэлийн хурал хийнэ.
Сэтгэгдэл