Иргэдэд 340 сая төгрөгийн хохирол учруулсан ХУЛГАЙЧ нарыг БАРЬЖЭЭ
Нийслэл хотын нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл бусдын орон байранд нэвтрэн /хаалга, цоожыг эвдэж/ бусдад их хэмжээний хохирол /340 гаруй сая төгрөгийн/ учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэхүү гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дээрх этгээдүүд нь Говь-Алтай аймгийн харьяат 50 настай, эрэгтэй Б, Хэнтий аймгийн харьяат 59 настай, эрэгтэй Э нар бөнөөд хулгайдах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглан урьдчилсан байдлаар 9 удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд нэвтэрч эд зүйд хулгайдсах болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож, гэмт хэргийн замаар олж авсан 114 нэр төрлийн эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, дохиолол камерын систем байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх. Мөн сэжигтэй, эх сурвалж тодорхойгүй эд зүйлийг бусдаас худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл
ЗОЧИН [66.181.190.186] 2022-06-06 12:33:47
ҮҮНЭЭС ТОМ, ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧИД ТӨРИЙН ОРДОНД, ТӨР, ЗАСАГТ Л БНА ДАА, ЭДГЭЭРИЙГ ЯАХАВ.
Irgen [202.126.88.163] 2022-06-04 01:40:22
Авилга авсан албан тушаалтан, хувийн өмчийг хулгалж, дээрэмдсэн этгээдүүдийг бүх насаар нь хорих хэрэгтэй!
Алдаа [202.9.40.253] 2022-06-03 23:52:18
Уншигчид бид энэ нийтлэлийн алдааг залруулж унших хэрэгтэй юм байна шүү
зочин [103.26.194.52] 2022-06-03 15:50:38
Хулгай хийсэн хүний хуруу юмуу гар дээр нь бүгдэд ил харагдахуйц, хэзээч арилдаггүй тэмдэг тавьдаг болооч ээ. Хулгай ба гэмт хэргийн ялыг чангатгаач ээ.
MGL [202.21.107.119] 2022-06-03 14:56:57
Одоо төрөөс тэрбум тэрбумаар нь хулгай хийсэн хулгайчдаа бас хуулийн дагуу шийтгэж тохирох ялыг нь өгч эдэнтэй цуг шийтгэ
Иргэн [66.181.178.134] 2022-06-03 12:03:12
Монголын төр засаг хууль хяналтынхан Элбэгдоржид үнэхээр жижигдэж байна.
зочин [202.9.41.136] 2022-06-03 07:23:54
ОДОО МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ДАЙЧЛАН БАРИВЧЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГСЭН ЦАГТ ГЭМТ ХЭРЭГТЭНД ГИШГЭХ ГАЗАР БАЙДАГГҮЙ ГЭДГИЙГ БУСАД ХУЛГАЙЧИД НЬ ОЙЛГОНО, ТӨР АРД ТҮМНИЙ ӨМЧӨӨС АЙСАНДАА САВРАА ТАТНА