АТГ: Хүлээн авсан гомдол, мэдээллийн дийлэнх нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой байв

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 5 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 55 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 60 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 212 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”, “Төрийн байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээ”, “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах нь” зэрэг судалгааны ажлуудыБүгд г гүйцэтгэж байна.

Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргадаг мэдээлэл, онол-шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн хагас жил тутмын “Шударга ёс” сэтгүүлийн 2009 оноос хойш хэвлэгдсэн нийт 21 дугаарыг эх файлаар нэгдсэн хайлтын систем-LEGALDATA.MN сайтад байршууллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.