Элчин сайд Л.Саянаа Итгэмжлэх жуух бичгээ барив

Aдмин / Нүүр

Монгол Улсаас Бүгд Найрамдах Умард Македон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа Бүгд Найрамдах Умард Македон Улсын Ерөнхийлөгч Стево Пендаровскид 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Л.Саянаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч С.Пендаровскид уламжилж, Монгол Улс, Умард Македонын найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч С.Пендаровски Умард Македон, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн уламжлалтай, найрсгаар хөгжиж ирснийг онцлон тэмдэглэж, Элчин сайдад үүрэгт ажилдаа албан ёсоор орж буйд нь баяр хүргэн ажлын амжилт хүсэв.


Сэтгэгдэл

ff [150.129.140.183] 2022-06-03 10:02:51

Улсын төсөвөөр тоглох юмаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.