Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий аймгийн нутгаар, маргааш өдөртөө Хэнтий, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2022 оны 06 сарын 03-ны 20 цагаас 06 сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн, Дорнод-Дарьгангийн тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 хэм, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Онон голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2022 оны 06 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 5, 6-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар, 7-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Сэтгэгдэл