Ч.Мөнхбаяр: Монголчууд аа, мөхөх гээгүй л юм бол сэрцгээ
-МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ ӨЧИХ НЬ-
Хүний эрхийн тэмцэгч, сэтгүүлч Ч.Мөнхбаяр 461 дүгээр хорих ангид 109 дэх хоногтоо хоригдож байна. Тэрээр монголчуудад хандан ил захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэе. Би үндэсний үзлээр 15 настай хүүхэд байхдаа өвчилсөн юм. Тэгэхэд би “Өвөр Монголыг чөлөөлөх үндэсний фронт” хэмээх нууц бүлгэмийг санаачилж байлаа. Тухайн үеийн миний зорилго Хиагтын шударга бус гэрээний үр дагаврыг арилгах, нэгдсэн Монгол Улсыг сэргээн мандуулах явдал байсан.
Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн би 53 настайдаа Монгол эх хэл бичгийнхээ төлөө, монголчуудынхаа эрхийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж тэмцээд “гадаадын тагнуул” гэж Монгол Улсын тагнуулын байгууллагад гүтгэгдэн, БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж цоллогдож, Монгол Улсын прокуророос яллагдан цагдан хоригдож байна. Монгол Улсын Тагнуулын байгууллагын мөрдөн шалгах хэлтсээс зориуд санаатайгаар хуурамч баримт гэгчийг бүрдүүлж, эрээ цээргүй хилс хэрэгт намайг холбогдуулан хэлмэгдүүлж байна.
БНХАУ-ын эрх ашгийг хамгаалагчид Монгол Улсын төрд шургалсны улмаас эгэл жирийн сэтгүүлч би 100 гаруй хоног нийгмээс тусгаарлагдаад байна. 1990 оноос эхлэн монгол туургатны нэгдэл нягтрал, үндэсний үзэл түгэн дэлгэрч, 2000-аад онд Монгол үндэстний нөхцөл байдлыг сайжруулах санал санаачилгууд төрийн бодлогод ч тусгагдаж, Уугуулшууллын тухай хууль, Монгол Улсад гадаад дахь уугуул монголчууд буюу дэлхийн бүх монголчууд чөлөөтэй суурьших, уугуул мэт эрхтэй болох хуулийн зохицуулалтын асуудал ч хөндөгдөж эхэлсэн юм.
Үүний үр дүнд 2010 онд Япон улсаас өмнөд монгол тэмцэгчид, тэднийг дэмжигч япончууд ирж, Монгол Улс дахь өмнөд монголчууд ба тэднийг дэмжигч Монголын иргэдтэй уулзсан нь шинэ эргэлт болсон. Энэ уулзалтын үеэс эхлэн уг тэмцлийг идэвхжүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагууд оролцдог болсон. 2020 онд Өвөр Монголд монгол бичиг соёлыг ялгаварлан гадуурхахын эсрэг их тэмцэл өрнөж, өмнөд монголчуудын төлөөх тэмцлийг дэлхийн өнцөг булан бүрд идэвхжүүлсэн. Өмнөд монголчуудын үндсэн эрх зөрчигдөж, монгол хэл соёл үгүйсгэгдэж буйд дэлхийн монголчуудаас эсэргүүцлээ илэрхийлж байсан олон хүмүүсийн нэг нь би мөн.
Эрх чөлөөт Монгол Улсын иргэн миний хувьд манай улсын хилийн цаана сая сая монгол туургатнууд дэлхий дээр аж төрдөг, багагүй олуулаа гэдгээр бахархдаг хүн. Ийм учраас 2011 оны 1 дүгээр сарын эхээр БНХАУ-ын ЭСЯ, Сүхбаатарын талбай, Оюутны талбайд жагсаал цуглаан хийснээс хойш өдий хүртэл тэмцэл хөдөлгөөн тасалдаагүй үргэлжилсээр байна.
Хүний эрхийг хамгаалагчийн хувьд өвөр монгол хүн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд (ҮАБ) заналхийлэх санаа зорилго агуулах үндэсгүй гэж үздэг. Гэтэл Монгол Улсын Тагнуулын байгууллагаас “нууц” нэрийн дор БНХАУ-ын эрх ашгийг хамгаалж, монгол хүнийг /Мөнхбаяр намайг/ БНХАУ-ын эсрэг тагнуул хийлээ гэж захиалгаар, тусгаар улсад байж боломгүй, балмад, жигшүүртэй, гүтгэсэн үйлдлийг манай улсын тагнуулын байгууллагаас зохион байгуулсныг эрс эсэргүүцэж байна.
Иргэн Мөнхбаяр би гадаадын тагнуулын байгууллагатай хэзээ ч хамтарч ажиллаагүй, эх орон ард түмэн гэсэн үндэсний үзлээр төлөвшсөн, гадаадын тагнуулын байгууллагаас мөнгө төгрөг аваагүй гэдгээ энэхүү ил захидлаар албан ёсоор мэдэгдэж байна.
Мөн намайг хоригдож байх хугацаанд халуун дотно итгэл сэтгэлээр, өмгөөлж, хамгаалж, болзошгүй эрсдэлийг үл хайхран, талбай дээр зогсож, шүүхийн гадаа хүлээж, тагнуулын газрын дэргэд цуглаж, цахим болон хэвлэл мэдээлэлд үнэн бодит байдлыг ухуулж, таниулж ирсэн журмын нөхөд, үзэл бодол нэгтнүүддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Та бүхний минь надад хайрладаг гэгээн урам зориг аливаа бэрхшээлийг даван туулахад улам их эрч хүчийг өгч байна.
Монголчууд аа СЭРЦГЭЭ. Бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, улс орондоо сайн сайхан бүхнийг хүсч дуу хоолойгоо нэгтгэх боломжоо хором хормоор алдаж байна. Үнэлж баршгүй байгалийн баялагт маань шунасан эх орноосоо урвагчид төрийн нэр барин санаатайгаар бүрэн бүтэн эх оронгүй болгож, монгол хүний тайван амьдралыг сүйтгэж байгааг ухаарцгаа.
Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр /461 дүгээр хорих ангиас
2022.06.02
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.28] 2022-06-09 00:45:05
Дэванга Хятад барьж өгөж байсан шиг түүх давтагдаж байгаа юм байна даа, Иймэрхүү хүмүүсийг хэргээр хэлс хэрэг тохож байгаа нь бараг үнэн дээ !!!!
Зочин [43.242.242.59] 2022-06-08 04:04:22
Монголчуудынхаа төлөө дуугарсан тэмцсэн хүнийг зохиомлоор нотлох баримт бүрдүүлж яллах ёсгүйг прокурор, тагнуул анхаарах хэрэгтэй. 1990 оноос хойш төрийн албанд хятадын эрлийзүүд маш ихээр шургалж орсон нь үнэн. улмаар тэд эрэмшиж хэлэх гэсэн юмаа чөлөөтэй хэлж, идэвхитэй үйл ажиллагаагаа явуулдаг болсон гэж боддог. Улс төрийн намуудад ч их хэмжээний эрлийзүүд хүний эрх нэрээр гишүүнчлэлтэй болж улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Сонор сэрэмжтэй байцгаая Монголчууд аа
иргэн [150.129.143.101] 2022-06-07 12:30:09
Энэ шоучин. Шезо
Зочин [139.5.216.174] 2022-06-06 09:26:53
Нотлогдоогүй хэрэг ял үүрдэггүй гэсэн яасан?үнэхээр хэрэгтэн бв уу?ичсэн дээ хорив уу?Томчуудын өс хонзон уу?Аль вэ???????
Oogii [202.9.46.248] 2022-06-06 08:11:18
Ovor mongol xvn yum uu
Зочин [59.153.115.166] 2022-06-06 08:11:05
Naad hunchin uneheer tagnuul hulnii hun bas terbumtan shuu ard tumen mini mongoliig horloh gej ter..
зссссс [64.119.21.86] 2022-06-06 06:45:31
тэртээ тэргүү сөнж байгаа оронг хурдан их газартай нэгдүүлээд нэг талдаа багтах хэрэгтэй
Mgl [202.126.89.85] 2022-06-07 00:15:42
Eh ornoos mini zail psda
Зочин [202.21.120.102] 2022-06-06 08:40:35
cham shig muu omkhii kommuzimiin uldegdeluud l muhuj baigaa bkh yor ni hurdan mukhuj duussan deer biz. harin zaluus bidnii hubid uls oron mini odroos odort hogjij baigaa nudend haragdaj bna. gerel gegeetei yum harij yarij chadkhaa baisan omkhii kommunizmiin uldegdeluu,
Зочин [66.181.161.7] 2022-06-06 06:18:34
Энэ хариу бичээд байгаа жинхннэ урвагч зайлаарай! Мөнхбаярыг сулла!
Зочин [202.9.46.153] 2022-06-06 06:43:59
хөлсний комментчин зайлаа.
Зочин [202.126.89.79] 2022-06-06 05:57:45
Тэгээд зэвсэг хэрэглээд хэнтээ байлдахуу орос хятад хоёртой байлдахуу их цэцэрхэвээ чи
Зочин [66.181.161.10] 2022-06-06 05:23:31
Эх орон,Эх хэл,Бичиг үсэг соёлын төлөө Сэтгэлтэй Эрхэм Сэтгүүлчийг арай их хэлмэгдүүлж бна.Байгалын,баялаг,газар нутагт минь шунасан гадны хөл гар болж төрд шургалсан Монгол хүн Та нар Ухаараачээ.Монголчууд сэрж,нэгдэээсэй гэж хүсэж байна.Энэ хүнийг Суллаачээ.Эмээлтэд өрнөж байгаа,газар дээрээ тодорхой болсон үйл явдалтайгаа тэмцээчээ Хууль хүчнийхэн.
Зочин [202.9.46.153] 2022-06-06 05:49:47
Чам шиг харанхуй гэнэн ард түмний сэтгэхүйгээр иймэрхүү хоёр нүүртэй бялдууч бөгс долоогч урвагч шарвагч хуурамч нөхдүүд шоу хийдэг юм.
Zovjin [106.101.66.7] 2022-06-06 05:14:36
Erliiz hurliizuud tord nuurlejee monhbayriig hurdan sulla
Зочин [202.9.46.153] 2022-06-06 05:21:20
Мөнхбаяр шиг хоёр нүүртэй бялдууч урвагч шарвагчид нийгэмд олон байгаа. Битгий худлаа эх оронч хүн болж жүжиглээд бай.