“Хар тамхины гэмт хэргийг мөрдөн шалгах арга техник” сургалт зохион байгуулж байна

Aдмин / Хууль

Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын туршлага, шинэлэг, оновчтой арга барил, гадаад улс оронд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэгч, зуучлагч, худалдан борлуулагч гэмт этгээдүүдийн үйлдлийн арга, хэлбэр, оролцоог илрүүлэх, ашиглаж буй техник, тоног төхөөрөмж, арга тактикийн талаар мэдлэг, мэдээллийг чиглэл хариуцсан алба хаагчдад олгох зорилгоор АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэс, Хар тамхитай тэмцэх газар хамтран “Хар тамхины гэмт хэргийг мөрдөн шалгах арга техник”, “Хар тамхины гэмт хэргийг мөрдөн шалгахад удирдлагын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад Хар тамхитай тэмцэх газар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн мөрдөгч, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Дотоод хэргийн их сургууль болон Гаалийн ерөнхий газрын чиглэл хариуцсан алба хаагчид хамрагдаж байна.

Сургалтыг АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаны тусгай ажилтан Брайн М.Мэрфи, тасгийн дарга Жон Э.Расмуссен, Томас Гай Смит, Жан Жейсон Клотьеэ, Брайн Шройдер, бүлгийн удирдагч Жефрий С.Макдоналд нар зааж байгаа юм.


Сэтгэгдэл

зочин [192.82.89.157] 2022-06-06 11:16:57

Хар тамхитай тэмцэх газар гэж юу хийдэг газар вэ? Сууж байгаа контор нь төрийн ордоноос том юм билээ.

Зочин [103.26.195.147] 2022-06-06 06:15:59

Хиймэл ояун


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.