Сайдууд биш САЙТУУД ажлыг чинь хийгээд байна, Ерөнхий сайд аа
Чадваргүй сайдуудтай Засгийн газрын ажлыг хэдэн сайтууд хийх боллоо. Өмхий махны асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч хүндэрснийг өнөөдөр орон даяар мэдлээ. Ийм ноцтой асуудлыг Neguun.mn, Zarig.mn сайтууд хөндөж, олон булхайг дэлгэлээ. Харин араас нь төр ажиллаж байна.
Чадваргүй сайдуудтай Засгийн газрын ажлыг хэдэн сайтууд хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй Засгийн газар биш энэ хэдэн сайтууд чинь улс орныг удирдаж, ажлыг чинь чиглүүлж байгааг ард түмэн харж байна. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр ажлаа мэддэг сайд энэ Засгийн газарт лав алга.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хилийн асуудлыг шийдэж чадахгүй хоёр жил боллоо. Цемент хомстож барилгын салбар үндсэндээ зогсчихлоо. Халтар сайдын лайг ард түмэн үүрч хэд дахин өссөн бараа, материалын үнэд дарлуулж хоногийн хоолоо арай хийж залгуулж байна. Дарханы 200 км хүрэхгүй замыг тавьж чадахгүй байгаа хүнээс хилийн асуудлыг шийдэхийг хүлээгээд ч нэмэргүй байх.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх байна. Өнөө алдарт усан цахилгаан станцын ажил нь таг гацчихсан. Тэгсэн хэр нь “Ирэх өвөл цахилгаан хязгаарлана. Тогны мөнгө нэмнэ, өөрсдөө төлнө шүү” гээд төрийн сайд хүн түмэн ардаа дарамтлаад сууж байна. Боловсрол, шинжлэх ухааны салбар ч мөн ялгаагүй толгой дараалан асуудал дагуулах боллоо.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хүүхдийг хүмүүжилд хөтлөх багш нар нь хүчирхийлэл үйлдэж, сурагчдаа толгой түрүүгүй цохиж, зодож буй бичлэг байсхийгээд л тавигдах юм. Төрийн албан хаагчид нь хүртэл хүүхэд амиа алдчихаад байхад инээгээд зогсож байгаа нь салбарын сайд Л.Энх-Амгалангийн ямаршуухан ажиллаж байгаагийн илрэл.
Өмхий мах яригдаад сар болж байхад таг чимээгүй. Шадар сайдын мэдээлэл дээр тэрбээр “Лацадсан махнаас химийн бодис илрээгүй” гээд хээвнэг яриад сууж байна. Угтаа ямар газруудад махны зөвшөөрөл өгөх, аль газрууд мах экспортлох эрхтэй, махаа хаана нийлүүлдэг болохыг салбарын сайд хамгийн сайн мэдэж байх ёстой.
Ийм л сайд нартай ажиллаж байгаагаа Ерөнхий сайд сохорчихоогүй бол харж л байгаа болов уу. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүлээлтгүй урагшгүй, чадваргүй сайдуудаа явуулбал таны Засгийн газарт ч монгол орны эрх ашигт ч нийцнэ.
Ард түмэн ч ганц компани ч удирдаад аваад явчхаж чадахгүй сайд нэртэй энэ хэдэн албан тушаал бөглөсөн хүмүүсээ явуулаасай гэж хүсэх боллоо. Эс бөгөөс өөрөө хэдэн сайд нартайгаа өнхрөхөд өнөө маргаашгүй болжээ.
Сэтгэгдэл
Зочин [192.82.67.136] 2022-06-06 12:52:15
Өмхийрсөн махны ард хэн хэн байгааг ( хорт хавдар ) , Замын үүдийн хил гаалийн асуудалын ард хэн хэн байгааг ( үнийн өсөлт ) илрүүлж хатуу хариуцлага тооцохгүй бол өөрөө огцрох хэрэгтэй
Зочин [202.126.88.193] 2022-06-09 08:42:49
Yag vnen
Зочин [202.126.89.17] 2022-06-06 11:00:28
OI GUTMAAR OMHII MAH YALGAL AVILGA CORRUCTION SHIGEE BOLJEE
Охасм [202.131.248.206] 2022-06-06 11:00:16
Хууль шүүхийн байгууллага, төрийн байгууллагуудад алъя гэсэн хариуцлага тооцдог чанга хууль гаргачхаач ээ ! Хужаа нарт эзэмшүүлсэн газар нутаг, үйлдвэр юмнуудаа тоолоод үзээч ээ !
Зочин [66.181.177.134] 2022-06-06 09:38:15
Чадваргүй сайдуудаа зайлуулж чадахгүй бол засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй.
Зочин [66.181.160.124] 2022-06-06 06:54:11
Өмхий махны асуудал үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна,бүхэл бүтэн МХГазар нүсэр их орон тоотой байгууллага юу хийж суудаг байна аа? Үнэхээр хаана хаанаа хариуцлага сахилга ажил хэрэгч чанар гэж ёстой ООО байгаа нь энгийн иргэн,сэтгүүлчээс долоон дор байна гэхээр арайч дээ төрийн захиргааны жинэхнэ албан тушаалтан,улсын байцаагч гээд өндөр цалин аваад түүгээрч барахгүй байгууллага иргэдийг дарамталж Авлига нэхдэг авдаг ялзарсан төрийн түшээдээс салах цаг болсон байна.Зүгээр л татан буулгаад Иргэдийн хяналт тогтоочихвол яасан юм гэхээр л харагдаж байна шүү.