Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-ны өдөр товлогджээ
Өмнө нь тавдугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хурал болсон ч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн байна. Тус нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.
Дээрх шалтгаанаар даргалагч шүүгч Д.Доржсүрэн шүүх бүрэлдэхүүнд татгалзан гарах хүсэлт гаргасныг хэлэлцээд татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, улмаар шүүх хуралдааныг жич товлохоор тогтоод байв.
Сэтгэгдэл
Мэдээ.мн-ийхэн үнэхнхээр доройтжээ. [103.57.93.169] 2022-06-07 08:24:59
Мэдээ.мн-ийхэн Түвшинбаярын энэ зургийг солиочээ. Ял авах гэж байгаа хүнийг ТАВЛАХ гэж түүний инээчихсэн, таашаасан байгаа зургийг тавиад байгаа юм уу? Аваргыг Мэдээ.мн-ийхээн ингэж ДОРОМЖИЛЖ байгаа юм уу??? Түвшинбаярын энгийн, өнөөгийн байдалд нь илүү тохирох зураг Мэдээ.мн-ийн архивт байдаггүй юм уу? Мэдээ.мн-ийх ингэж доройтох гэждээ.