ГХЯ: Эрээн хотод 21 хоног хатуу хөл хорио тогтоож болзошгүй
ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Ковид19 халдварын тохиолдол бүртгэгдсэн тул өнгөрсөн долоо хоногт хязгаарлалт тогтоосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар Ковид19 халдварын 34 шинэ тохиолдол батлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор хөл хорио, хязгаарлалтын хугацаа 21 хоног үргэлжилж болзошгүйг Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрээр "2021 оны аравдугаар сарын 11-нд Эрээн хотод Ковид19 халдварын тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоож байсан. Тухайн үеийн арга хэмжээ нь 21 хоног үргэлжилж, хэсэгчлэн сулруулах арга хэмжээ авч байсан. Өнөөдрийн байдлаар Эрээн хотод 54 хороолол буюу манайхаар хороонд хатуу хөл хорионы дэглэм мөрдөж байна. Тиймээс хөл хорионы дэглэм 21 хоног үргэлжлэх болов уу гэж харж байна" гэжээ.
Сэтгэгдэл
z [202.9.46.233] 2022-06-06 11:17:53
лалруудад таарсанл төр засаг гэсэн үгүүү малааа ялсан нам ажилаа хиинэ малаа
Зочин [192.82.83.84] 2022-06-06 10:38:48
За намар хятадын хил нээхгүй нь тодорхой боллоо. Лалрын наймаачид нь үнээ нэмээд, өлөн бөөснүүд нь засгийн газраа хараагаад, гуйлагчин амьдралдаа тавтай морил...ажил хийхгүй байж шүлсээ үсчүүлэн төрөө муулах тэнэгүүдийн цаг эхэллээ...сэтэрхий зүүний үнэгүй сэтгүүлч нэртэнгүүд сэдэвтэй боллоо...попрох дуртай сдакуудын элэгийн цаг эхэллээ...