Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр зүүн хажуугаас усжих Хэрлэн, Онон, Эг, Барх, Балж, Алтайн нуруунаас усжих Чонохарайх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-95 см нэмэгдсэн байна.
Хэнтий нуруунаас эхтэй Балж, Алтайн нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-15 см давсан байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс 2022-06-06
Сэтгэгдэл