Гашуунсухайтын тээврийн жолооч нараас түргэвчилсэн шинжилгээгээр ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрчээ
Гашуунсухайт дахь бөмбөлөг тээврийн жолооч нараас "Ковид 19"-ийн болон бэлгийн замын халдварт өвчин, ДОХ, тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээг хийж байгаа аж.
Нэг бөмбөлөгт дунджаар 40 орчим жолоочийг хамруулдаг бөгөөд 5000 гаруй жолооч бөмбөлөг тээврийн зарчмыг баримталж байгаа юм.
Түргэвчилсэн шинжилгээгээр ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-өөс шинжилгээний баг Гашуунсухайт руу хөдөлжээ.
Одоогоор хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн нь тодорхойгүй байгаа юм.
ХӨСҮТ-өөс "Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан нь үнэн. Гэхдээ түргэвчилсэн шинжилгээнд шууд итгэж болохгүй. Хуурамч хариу гарах боломжтой.
Үүнийг баталгаажуулах хэрэгтэй. Явуулын баг явсан. Гэхдээ ДОХ-ыг лабораторийн бус орчинд шинжлэх боломжгүй. Тиймээс эерэг гарсан тохиолдлуудыг авчирч лабораторийн нөхцөлд шинжлэхээр ажиллаж байна" гэжээ.
Сэтгэгдэл
Иргэн [122.201.31.64] 2022-06-06 16:30:21
Тэрүүгээр чинь зөндөө янханууд байдаг юм биш үү?
Зочин [64.119.18.116] 2022-06-06 13:39:26
Хавьтагч нарыг нь бүрэн сайн мөрдөх ёстой. Хүүхдүүд байхвмй гэх хүн ч бна гэсэн
Munkhbayar [66.181.160.96] 2022-06-06 14:01:41
Araich dee Ene hudaldagsan setgvvlch nart oor bicheh yum oldohgvi bgaam baih da muuhai doromjilj bgaam shvv neeree!?
Зочин [64.119.19.24] 2022-06-06 12:58:43
Баахан гомонууд байгаа гэсэн үг үү?
Улаан [64.119.18.156] 2022-06-06 12:16:50
Ээ тэнгэр минь яана вэ.