Зэвсэгт хүчин дэх дарамт Г.Сайханбаяр сайдыг санамж  бичиг үзэглэхэд хүргэв үү

Aдмин / Нүүр

Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт бугшсан яргалал, дарангуйлал арилах биш арга хэлбэрээ өөрчлөөд улам өргөжиж байгаа. Гэтэл салбарын удирдлагууд алдаагаа засч залруулж сайжруулахын оронд үл ойшоосон байдалтай хэдэн оныг үдэж буйг үндэсний хэмжээний судалгаанууд ил болгосоор байна. Цэргийн анги байгууллагуудад хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг судалж 2016 онд ХЭҮК парламентад илтгэл өргөн барьж байв. Үүнээс хойш зургаан жил өнгөрсөн ч энэ салбар бахь байдгаараа. Харин ч хүний эрхийн зөрчил улам гаарчээ. Өнөөдөр Засгийн газрын танхимд батлан хамгаалах салбарыг удирдаж байгаа бригадын генерал Г.Сайханбаярын үед ч амь бөхтэй оршсоор буйг онцлох нь зүйтэй. Энэ талаар ХЭҮК-оос УИХ-д өргөн барьсан 21 дүгээр илтгэлийн мөрөөр “Зууны мэдээ” сонин “Таван цэрэг тутмын нэг нь дэглүүлж байна”, “ХЭҮК: Цэргүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна”, “Цэргийн албаны дэглэлт буюу офицер, алба хаагчдын ярьсан бодит кейсүүд” зэрэг нийтлэл сурвалжлагаар хөндсөн билээ. Нэг ёсондоо Монгол Улс хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм бүтээснээ тунхагладаг ч энх цагт эр цэргүүдээ алдсаар байгаа. Гэтэл сайд дарга нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Цэргүүдийг цэцэрлэгийн хүүхэд шиг л байлгаж байна” хэмээн ярьдаг. Ачир дээрээ цэргийн албаны дэглэлт бие махбодь, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийллийн хэлбэрээр улам бүр нуугдмал байдлаар арга хэлбэрээ хувирган илэрч хүний эрхийг ноцтой зөрчиж буйг мэргэжлийн байгууллага судалж гаргаж ирсэн.

ХЭҮК “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл”-ийг парламентад өргөн бариад 60 гаруй хонож, судалгааны мөрөөр хэвлэл мэдээллүүд зэвсэгт хүчний салбарт хүний эрхийн зөрчил илэрснийг удаа дараа мэдээлсэн. Гэвч салбарын удирдлагууд хүний урманд алдаа дутагдлаа засч сайжруулах талаар ганц үг ганхийсэнгүй. Харин ч бүр ХЭҮК-той санамж бичиг байгуулаад асуудлыг намжааж буй бололтой. ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар 2022-2024 он хүртэл хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж үзэглэлээ. Санамж бичигт тусгаснаар ....Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон хүмүүнлэгийн эрх зүйн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цэргийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, цэргийн нэгтгэл, анги, байгууллага дахь дүрмийн бус харьцаа, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн алба хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлж,байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон зорилтыг хэрэгжүүлнэ.... гэжээ. Өөрөөр хэлбэл, ийнхүү санамж бичиг байгуулж, хамтран ажиллана гэснээр зэвсэгт хүчний салбар дахь хүний эрхийн байдалд ямар нэг өөрчлөлт орох уу. Эсвэл хоёр талаасаа санаж байя хэмээгээд ХЭҮК-ийн хараат бус байдалд нөлөөлж “дуугүй” болгох гэсэн оролдлого уу гэдэг эрхзүйн хувьд ч ойлгомжгүй байгаа юм.

Хуульчдын хэлж буйгаар санамж бичиг гэдэг бол гэрээ биш. Тиймээс заавал дагаж мөрдөнө, санамж бичигт тусгасан асуудлаа хэрэгжүүлнэ гэсэн үүрэг хүлээхгүй. Санамж бичигт тусгасан зүйл зөрчигдсөн, биелэгдээгүй тохиолдолд үр дагавар гарахгүй. Нэг ёсондоо, болж өгвөл зэвсэгт хүчин дэх хүний эрхийн зөрчлийг арилгахад хамтарч ажиллая, ойлголцоё гэсэн утга бүхий халхавч аж. Ингэж харвал нэгдүгээрт, цэргүүдийг дэглэж буй талаарх ХЭҮК-ын дүгнэлт, зөвлөмж үнэн байна гэдгийг Батлан хамгаалах яам хүлээн зөвшөөрсөн баталгаа. Хоёрдугаарт, ийнхүү санамж бичиг байгуулснаар Батлан хамгаалах яам ХЭҮК-ын бие даасан хараат бусаар судлаж дүгнэхэд нөлөөлж буй хэрэг. Үр дүнд нь зэвсэгт хүчин дэх хүний эрхийн зөрчлийг дараагийн илтгэлдээ оруулахгүй ч байж магад.

Үнэндээ, санамж бичигтэй бичиггүй төрийн байгууллага аливаа нэг зөвлөмж шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Тиймээс Зэвсэгт хүчин дэх дарамт Г.Сайханбаяр сайдыг санамж бичиг үзэглэхэд хүргэжээ гэж хэлж болохоор юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Henrycic [46.161.11.82] 2022-06-08 00:19:59

It is the best time to launch the Robot to get more money. https://cic.blueliners07.de/cic

Henrycic [46.161.11.82] 2022-06-07 21:14:34

Have no money? It’s easy to earn them online here. https://cic.bode-roesch.de/cic

Henrycic [46.161.11.82] 2022-06-07 17:55:34

The financial Robot works for you even when you sleep. https://cic.bode-roesch.de/cic

Henrycic [46.161.11.82] 2022-06-07 14:36:28

Have no financial skills? Let Robot make money for you. https://cic.bode-roesch.de/cic

зочин [59.153.86.75] 2022-06-07 12:28:56

хугацаат цэргийн албан хаагч татаж цэргийн алба хаалгах нь ер өнөө цагт тохирохгүй байна болих нь дээр . цомхон мэргэжлийн бие бүрэлдхүүнтэй чадварлаг цэрэгтэй байх нь өнөөгийн цаг үед тохирно . одоогийн залуусын бие бялдар ,зан төлөвшил нийгмээ дагаад эвдэрсэн олноороо нэг дор байвал улам дордоно . төрийн алба хаахын тулд гэсэн тооцоон дээр мэдлэг боловсролтой нь цэргийн жинхэнэ алба хааж байгаа .

Henrycic [46.161.11.82] 2022-06-07 11:38:18

Launch the best investment instrument to start making money today. https://cic.bode-roesch.de/cic

Henrycic [46.161.11.82] 2022-06-07 08:38:54

Check out the new financial tool, which can make you rich. https://cic.bode-roesch.de/cic

Зочин [202.21.98.238] 2022-06-07 07:29:14

БЭЛЭГ ЭРХТЭНГЭЭР НЬ ОРОЛДОЖ ГАЖ ХҮСЛЭЭ ХАНГАХГҮЙ БАЙХ ГЭЭЧ ХАХАХА. ОДООНЫ ЦЭРЭГ ЦАГДААНУУД ТУШААЛ ДАГАХААС ӨӨР ШИДГҮЙ, АВЛИГАЧ БАЯЧУУДЫН СУГАНЫ ҮСНҮҮД БОЛСОН. ЭНГИЙН ИРГЭДЭД ЭД БЯДАА ГАРГАСАН ГАЖ ДОНТОНГУУД. УГААСАА ХҮН ШИГ ГАРУУД НЬ АМЬДРАЛАА БОДООД ХУВИЙН ХЭВШИЛД АЖИЛЛАЖ БАЙГАА БОЛОХООР ХИЙХ ЮМГҮЙ ГАЖ ДОНТОНГУУД НЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД ОРДОГ БОЛОЛТОЙ ЮМ.

Henrycic [46.161.11.82] 2022-06-07 05:38:16

Earning $1000 a day is easy if you use this financial Robot. https://cic.bode-roesch.de/cic

Зочин [43.242.243.79] 2022-06-07 05:35:20

Энэ мэдээ.мн сайт чинь хужаагийн шээсүүдийнх

Зочин [66.181.161.122] 2022-06-09 05:30:56

Бусад мэдээ нь бас адил хүмүүсийг талцуулж нэр олох гэсэн хогийн сайт

Henrycic [46.161.11.82] 2022-06-07 02:37:08

Looking for additional money? Try out the best financial instrument. https://cic.bode-roesch.de/cic

Зочин [139.5.218.199] 2022-06-07 02:05:10

Удирдлагуудаасаа эхлээд архичин, хүчирхийлэгч, гаж донтон, гэмт хэрэгтнүүдэнр дүүрсэн БХЯ-ыг тата буулгах хэрэгтэй.

Ene novshiin saitiig Tagnuulaar shalguulna. [66.181.179.173] 2022-06-07 01:57:10

Ene sait Mongol Ulsiin batlan hamgaalah huchin chadliin esreg zogsdog urgelj esreg horlon suitgeh busdiig urisalan duudsan saitiin zahirgaag gadnii tagnuuliihandaa hamtran ajillaj baij bolzoshgui ym. Uuniig Tagnuuliin baiguullagaar shalguulna

Зочин [66.181.161.122] 2022-06-09 05:23:14

дээр бичсэн мэдээллийг хальт харсан яг л гадны захиалга гэж харагдсан

Зочин [202.126.88.67] 2022-06-07 01:52:45

Цэргээ Жанжин штаб нь мэддэг юм ш дээ! Тэгэхээр жанжин штабын даргын оронд хүн тавих гээл ниит зэвсэгт хүчнии нэрииг унагаагаад баинаа даа !

Зочин [66.181.161.122] 2022-06-09 05:28:42

Эх орноо хамгаавлах зэвсэгт хүчнийг үзэж чадахгүй байж ядаад нэг иймэрхүү худлаа юм бичээд бга юмаа

БСН [202.126.88.179] 2022-06-07 01:26:54

Энэ ямар нөхөр зориуд ингэж бичиж баигаа юм бол ... Саидын хувьд БХ-н салбарт сүүлиин 30-н жил гараагүи саид .1-рт Жанжин штабын акадьем төгөсөн 2-рт Салбарын УТО-с Саид хүртэлэх бүх албан тушаалыг хашсан 3-рт Саиханбаяраас бусад 10-гаран альч намаас томилогдсон саид энэ яамнаас авахыг бодож бас авчиж баисныг мэдэх юм баина . Харин тэднии алдсан наимаалцсаныг ЦЭРГИИН ТАГНУУЛАА авчирсных нь төлөа Хүрэл хөшөа босгох естои !!!!

Зочин [66.181.161.122] 2022-06-09 05:25:21

Үнэн шүү


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.