ҮСХ: Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн 48 хувь нь амьжиргааны түвшин доогуур айлынх байна

Aдмин / Нүүр

Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн 5 жилд буураагүй, хөвгүүд, хөдөөний хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь их байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Хүйсээр нь авч үзвэл хөвгүүдийг охидтой харьцуулахад эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох болон аюултай нөхцөлд ажиллах нь илүү байна.

Хүүхдийн аюултай хөдөлмөр эрхлэлтэд боловсролгүй эхийн хүүхэд 13.9 хувь байгаа бол дээд боловсролтой эхийн хүүхэд 3.3 хувийг эзэлжээ.

Мөн нийт хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн 48 хувь нь амьжиргааны түвшин доогуур өрхийнх бол амьжиргааны түвшин сайжрах тусам хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь багасаж байгаа аж.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.