Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усс-ыг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч В.В.Путинтай худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал тохиролцоонд хүрснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэмдэглэв.

Хоёр орны Засгийн газар хоорондын комисс, мөн комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ илэрхийлэв.

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаар бүс нутаг, тэр дундаа Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ач холбогдол өгдөг гэдгийг амбан захирагч А.В.Усс хэллээ.

Уулзалтын үеэр аж үйлдвэр, хөдөө аж ахуй, анагаах ухаан, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч ойн салбарт, тэр дундаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, үр тариа, рапс нийлүүлэх боломжтойг илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсэд хамтарсан үйлдвэр байгуулах, инновац, шинэ технологийг хамтран нэвтрүүлэх, Монгол Улсаас хайлуур жонш, ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтойг хэлэв.

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усс тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Монгол Улсын Шадар сайдад бараалхаж, нийслэлийн удирдлагуудтай уулзах бөгөөд Булган, Өвөрхангай аймагтай шууд харилцаа тогтоон, хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2022-06-08 01:40:40

сайхан бна хамтарч ажиллана

Зочин [64.119.18.33] 2022-06-08 00:55:36

Hutsdag muu novshnuud

зочин [64.119.18.120] 2022-06-07 16:09:51

Энэ ажилд оросууд бас оролцож, дарамталж хошуугаа дүрэх хэрэг байна уу? зүгээр л оросууд дутчихвал яасан юм бэ? Дараа нь монголчууд биш оросууд л тэрбум мод тарьсан гэж НҮБ болон бусад олон улсын байгуулагуудад оросууд илтгэх мэдэгдэх байх даа? бүү үзэгд. Оросуудаас юу ч гарч мэднэ, тун осолтой биз дээ? оросуудаас холхон явах нь аминд өлзийтэй дээ. УБ-т байрлах орос 14-р сургууль, үнэн алдартны сүм зэрэг дээр яагаад оросын төрийн далбааг байнга байршуулдаг вэ? энэ ямар учиртай вэ? Монгол улсын нутаг дэвсгэр дээр оросын төрийн далбааг оросын ЭСЯ-наас өөр газар энд тэндгүй ийнхүү байршуулж болох уу? эсвэл оросууд Монголын нутгийг оросынх мэт үзээд тооцоод бодоод байна уу? нэг л сонин байна даа?????

Зочин [202.21.116.11] 2022-06-07 08:10:52

тэрбум мод аль хэдийн иргэд тарьчихсан харин хамаагүй тооцоо судалгаагүй олон зуун мянган жил өнөөгийн уран гоё зөв төрх хэлбэрээ олсон байгалаа нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр энд тэндгүй модны нүх хатсан мөчир харгана, армаг тармаг арзгар сарзгар давжаарсан мод бут аваад хаяж болдоггүй ахиухан ургадаггүй Лүн дашинчилэнгийн зам дагуух давжаанууд элсэн тарсархайн эрэмдэглэсэн таримлууд шиг болчих бий байгаль орчны сайд амьсгаагаа сайн дарж байгаад мэддэгээс сайн соносож өмнөх таримлуудаа сайн хараад хэдэн жил хэдэн см ургаж вэ гэдгийг судлаарай эргэлзмээр байгаа шүү

Зочин [66.181.190.251] 2022-06-07 07:18:13

termub mod ulger gedgee heleed yawuulaa naaduulaa.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.