Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 08-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: ОХУ-ын Красноярск мужийн бизнесийн хөрөнгө оруулагч 25 компанийн захирал, бизнесменүүд оролцсон Бизнес форум болно.


ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙД

11:00 цагт: БНЭУ-аас Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийн баярын өдрөөр Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл /чандар/-ыг Монгол Улсад залж байгаатай холбогдуулан мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 88048481, 99113764


“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-аас “Монгол Улсын улс хоо­рондын импортын ачаа тээв­рийн цаг үеийн нөхцөл бай­дал, Улаанбаатар дахь чингэлгийн бөөгнөрөл ба тулгамд­­сан асуудал болон нэмэлт зардлын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар өн­­дөр бооцоот халз тулааныхаа талаар мэдээлнэ.

12:30 цагт: Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дахь да­хин тө­лөв­лөлтийн барил­гын давхрыг нэмж хууль бу­саар зөвшөөрөл олгосонтой холбогдуулан оршин сууг­­чид нь суулт хийж, төв за­мыг хаах болсон талаар мэдээлнэ.

13:00 цагт: Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, намын жаг­­­­­саалтаар УИХ-ын гишүүнийг сонгохоор санаархаж буйг иргэд эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлалаа.


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

14:00 цагт: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтэд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу хяналт шинжилгээ хийсэн тайлангийн хүрээнд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүд Авлигатай тэмцэх газарт ажиллана.


ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙКАЛ ТӨВ

15:00 цагт: Улаанбаатар дахь «Русский дом»-ийн хэвлэл мэдээллийн Байкал төвд Красноярск мужийн Амбан захирагч А.В.Уссын оролцсон хэвлэлийн хурал болно.


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.33] 2022-06-08 00:54:27

Uhej bsan umhii orosuudyg zailuul daa

Zochin [202.55.188.33] 2022-06-08 01:18:23

Chi uuruu Mongoloos zail.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.