Банкны салбартай холбоотой гомдол, саналыг шуурхай шийдвэрлэнэ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С. Мөнхчулуун Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтад Монголбанк /Монгол Улсын Төв банк/ болон ШӨХТГ-ын албаны төлөөлөл оролцов.
Уулзалтаар арилжааны банкуудын зарим нэг шимтгэл, хураамж хэрэглэгчийг хохироож байгаа эсэх болон ШӨХТГ-т иргэдээс ирж буй банк санхүүгийн байгууллагатай холбоотой гомдол саналын талаар ярилцав.
Цаашид хоёр тал банк санхүүгийн салбарт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр илүү нягт хамтын ажиллагаатай байж банкны салбартай холбоотой иргэдээс ирсэн гомдол, санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж байхаар тохиролцлоо гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
1% [43.242.241.151] 2022-06-09 02:46:27
zeel avhad uniin dungiin 1%-g zeel gargasan ner deer yamar ch shaardlagagui butsaan avdag avsan ter 1% deeree huu tootsoj nemj avdag ene togtoltsoogoo bolij zeel avah bolgondoo bulaalgasan 1%-g butsaan olgooch ee LUIVARCHIDAA!!!
Зочин [202.179.4.249] 2022-06-08 06:25:18
Үр дүн байхгүй уулзлаа, хэлэлцлээ гээд л их ажил хийсэн дүр үзүүлээд л чимээгүй болдог доо