Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллага, лабораториудад ажиллаж байна.
Тэрбээр Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториор орлоо.
Төв лаборатори мал, амьтны гоц халдварт, халдварт, паразит, халдваргүй, хордлогот өвчнийг илрүүлэх, оношлох, онош баталгаажуулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөвлөх, хэрэгжүүлэх, экспорт, импортын мал, амьтан, түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, эрүүл ахуйн баталгаа гаргах, аймаг нийслэл, сум дүүргийн мал эмнэлгийн лабораторийг нэгдсэн арга зүй, арга, аргачлалаар хангадаг юм.
2021 онд мал, амьтны гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг болон өмнө нь Монгол оронд гарч байгаагүй үхрийн арьс товруутах өвчнийг дарж, халдварын тархалтыг бүрэн хяналтад аваад байгааг Монгол Улсын малын ерөнхий эмч Д.Батчулуун танилцууллаа.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг үхрийн цээж өвчний байгалийн халдваргүйг олон улсын хэмжээнд баталгаажуулсан шийдвэр гаргасан байна.
Цаашид нийт нутгийг ямааны годрон өвчнөөр тайван, Өмнөговь аймгийн мал сүргийг бруцеллёз өвчнөөр тайван, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн үхэр сүргийг сүрьеэ, лейкоз өвчнөөр тайван болохыг баталгаажуулах зорилт тавьжээ.
Ойрын таван жилд малын гоц халдварт өвчнөөс эрүүл, тайван байдлыг тогтоох зорилгоор “Мал эрүүлжүүлэх гуравдугаар шатны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлын баталгаа, хяналтыг сайжруулах, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэх, анхан шатны мал эмнэлгийн байгууллагыг бэхжүүлэх, ажиллагсдын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нийгмийн асуудалд нь анхаарах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Дээрх асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж, ирэх таван жилд малын өвчингүй, эрүүл бүс болохын төлөө хамтарч ажиллана. Үүнд төр, засгаас боломжит бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэллээ.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори нь шинжилгээнд давхардсан тоогоор 450 гаруй төрлийн багаж тоног төхөөрөмж, 750 гаруй нэрийн оношлуур урвалж бодис, 850 гаруй нэр төрлийн туслах хэрэглэгдэхүүн хэрэглэдэг. Илрүүлэх, оношлох, баталгаажуулах шинжилгээг жилд 40-50 мянган дээжинд улсын төсвийн хөрөнгө, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, аж ахуйн нэгжийн захиалгаар гүйцэтгэдэг юм.
Сэтгэгдэл
Zochin [122.201.23.162] 2022-06-10 03:18:19
Am ajil hoer ni zuruud l yvah ym,hujaagaas haraat baigaa bolio hurelsukhee,Hujaa vaccine maldaa hereglemeergui baina !!!
Zochin [202.9.46.234] 2022-06-08 15:04:51
Hajuud ni bgaa 2nohoriig shalgamaar bna aa 2uulaa bolowsrol muutai neg angiin 2shuu dee batchuluun ni darga bolj naad huuhendee dargiin ajil ogson hundee ene 2iig shalgamaar bna naad 2chin shalgalt awuul 2uulaa unah 2doo naad 2iig shalgaj ognouu
Иргэн [103.229.121.148] 2022-06-08 09:32:05
Ариун цэврийн лабораторийн юу ч хийж чадахгүй байна. Тэгхэд Премер гэдэг хувийн лаборатори махны шинжилгээг хийж олон нийтэд ил тавьж байна. Төрийн байгууллагууд бүгд дээрээсээ зааварчилгаатай, хийж болохгүй, илрүүлэх шаардлагагүй гэсэн даргын тушаалтай. Мал эмнэлгийн газар болон сайд нь чиглэл өгчихсөн тэгээд хэдэн нян илрүүлчихээд ичихгүй сууж байдаг. Дарга нарт их хайртай дол үсэрч, бөгс долоосон гарууд байна. Лабораторийн захирал болон Мал эмнэлгийн газрын дарга, тэр эргүү сайд нартай нь бүглийн нь ажлаас нь халах хэрэгтэй.
Зочин [192.82.78.247] 2022-06-08 08:30:38
Ug unen
зочин [202.70.34.98] 2022-06-08 07:21:29
ЭНЭ ХҮН БОДОЖ БАЙГАА БОЛ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
irgen [202.9.40.89] 2022-06-08 06:55:57
Turd luivaraar orson mungenii madhinuud.gazriin hulgaichuudiig shahan zailuulj.bolovsroltoi zaluuchuudaa gargaj ireech.Zugeer mungeer zodoj turd garsan luivarchid hudlaa shoudaad bh uom.
Зочин [192.82.85.246] 2022-06-08 06:47:07
Битгий дүр эсгээд энд,тэнд очиж хүмүүсийн ажил төрөл алдуулаад бай.Тийм сүрхий юм бол Эмээлтэд очиж ажил.
Иргэн [192.82.73.177] 2022-06-08 06:44:58
Эмээлтэд махыг формалинаар боловсруулж байхад энэ лаборатори юугаа хийж байсан юм бэ? Ямар юмных нь ариун цэвэр хяналтын лаборатори байдаг юм татан буулгах хэрэгтэй.
Зоч [192.82.72.147] 2022-06-11 02:08:24
Эмээлтиин мах ч сурагүй ёр нь наадмаар хуушуур болж таарах нь дээ монголчууд мартамхай хуушуур ч идэх нь дээ устаглаа гэж дуулдсангүй