Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол 6 дугаар сарын 13-ны өдөр болно

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг.

Багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг төдийгүй бага насны хүүхдийн эрүүл мэндэд гадаад болон дотоод орчны агаарын чанар шууд нөлөөлж байдаг”-тай холбогдуулан Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар товлож байсан ч хойшлогдлоо.

Сонсголыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 14:00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах болсныг мэдэгдэе.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.