Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн 207 гишүүнийг 27 болгож цомхотгоно

Aдмин / Хууль

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Үндэсний баялгийн сан байгуулах зорилготой уялдуулан “Эрдэнэс Монгол” компанийг группийн зохион байгуулалтад оруулах, мөн төсвийн хэмнэлтийн хүрээнд тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг цомхотгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэсэн.

“Эрдэнэс Монгол” компани бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжүүлэгч гол концепц юм. “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болж байгаа гэж ойлгож болно. Энэ компанийн нэгдэлд байдаг охин компаниудын ТУЗ нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, эдгээр хүмүүс бүгд төрийн байгууллагын газар, хэлстийн дарга нар байдаг.

“Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасанчлан дэлхийн уул уурхайн шилдэг корпорациудын үйл ажиллагааны хэв маягтай төстэй, групп байдлаар явж байгаа. Жишээлбэл, “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Тавантолгой” “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” үйлдвэрийг оруулсан. Ингэснээр төрийн эзэмшилтэй уул уурхайн томоохон компаниуд нэгдэн холдинг компани болж байгаа. Компаниудыг хоёр бүлэгт хуваасан. Зэс металийн групп, нүүрс, эрчим хүчний групп гэж. Ингэснээр хоёр группийг хоёр ТУЗ-өөр удирдах боломжтой болсон. ТУЗ-ийн 207 гишүүнийг цомхотгож, 27 хүний бүрэлдэхүүнтэй болгоно. Зардал хэмнэж, үйл ажиллагаа нь уялдаатай, нэгдсэн бодлогоор явуулах боломж бий болж байна гэж ярилаа.


Сэтгэгдэл

Зочин [64.119.30.131] 2022-06-09 01:45:00

Ерөнхий сайддаа тус нэмэр болох нэг ч сайд алга даа. Өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлж чадах хүн ч алга. Иймээс л энэ Засгийн ажил олигтой явахгүй байна даа. Засгийн газраа яг өөрөө байгуулсан бол арай өөр байх байсан байх. Намчин, УИХ-ын гишүүд,ийн чихээс өмнөх ЕС-ын үлдээсэн хэдэн гарууд үнэхээр бүтэхгүй ээ.

mglchuud [192.82.69.246] 2022-06-08 22:03:05

Erdenes mongol kompani s JDY iin hulgaich L Enhboldiig zailuulsan tsagt jinhene shudarga es bgaa n haragdana shvv ard tumen hvleej bgaa

Дарга [66.181.161.24] 2022-06-08 14:56:11

Оюутолгойгоос нөгөө сахалт титэм багабандийг авч хаяачээ...Аль ч намд заавал дарга хийдэг гарууд байх юм аа...МАН ч АН д ч нам нь гарсан бол заавал нэг газрын дарга болдог НАМ САХҮҮЖҮҮЛДЭГ бурханлаг хүмүүс байдаг юм бна

Зочин [59.153.115.133] 2022-06-08 12:09:49

Зэс металлын группын захирал нь Бадамсүрэн болж бна гэнэ цаана чинь.Энэ хүнээс өөр хүн Монголд бдаггүй юм бхдаа.

Зочин [202.126.90.85] 2022-06-08 13:49:59

Өөр хүн байхгүй Тиймээс дагаж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Л.Түвшинбат

Зочин [66.181.160.93] 2022-06-08 11:25:21

Ёоёоо нээрээ арай шүү зайлаа зайл . Төр хулгайчуудаа тэгээд зүгээр л явуулчих уу тээ улс эх орныг ард иргэдтэй нь элгээр хэвтүүлж идэж уусан , дааж давшгүй өрөнд унагасан хулгайч нартайгаа хариуцлага тооцдоггүй юмуу. Төрийн өмчит компануудын Хөгжлийн банкин дахь өрийг иргэдийн татварын мөнгөөр төлөхүү ? Эрх ямбыг нь эдэлж , идэж ууж гударчихаад ажлаа хийгээгүй хулгайчуудыг бүгдийг нь ял асууж хатуу цээрлүүлэхийг шаардаж байна. Хууль бус хөрөнгийг нь хурааж өрийг нь өөрсдөөр нь төлүүлээрэй. Хөгжлийн банкны өрийг Засгийн Газраас (иргэдийн татварын мөнгөөр ) эсвэл гаднаас нэмж өр тавьж төлнө гэвэл ёстой алалцана шүү .

Зочин [202.126.90.142] 2022-06-08 08:52:29

200 гаруй хүн ёстой цусалж байж.

Зочин [195.46.106.44] 2022-06-08 08:52:17

ТУЗ-ыг 207 гишүүнтэй болгох шийдвэр хэн гаргасан юм бэ. Тэр хүнээр өнгөрсөн хугацаанд ТУЗ-ын гишүүдэд олгосон бүх мөнгийг эргэж төлүүлэх нь шудрага ёсонд нийцэнэ.

Зочин [202.70.34.238] 2022-06-08 08:46:51

100 ямаанд 60 ухна гэж


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.