Судлаач Ганаа: МАН-ынхан төр удирдаж чадахаа байсан учраас Үндсэн хуулинд халдаж байна!

Aдмин / Улстөр

Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буйг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн асан Г.Уянга, судлаач Д.Ганхуяг нарын иргэд хэвлэлийн бага хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Г.Уянга: "Үндсэн хууль бол Монголчуудын суурь нийгмийн гэрээ. Үүнийг анх Монгол улсын төлөөлөл болсон 400 гаруй хүн хэлэлцэж баталсан. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд нь дандаа нэг намын ноёрхлын үед батлагдсан. Өөрөөр хэлбэл бүгдээрээ хэлэлцэж баталсан нийгмийн гэрээг нэг л нам өөрчилж буй нь зарчмын хувьд буруу. МАН бол нийгмийн олон субьектийн нэг." гэсэн бол

судлаач Д.Ганхуяг: " Монголын ард түмэн эрх баригчдын тоглоом, тохуу. Байсхийгээд л хүчиндүүлдэг тэнэг ард түмэн болчихож. 1990 оноос хойш сонгууль болгоноор сонгуулийн хуулийг өөрчилж байсан.

Одоо 2,5 жил тутамд Үндсэн хуулиндаа халддаг болох нь. Энэ бол улс төрийн гэмт хэрэг, Монгол улс сөнөхийн цондон.

Сөрөг хүчин байхгүй шахам энэ нөхцөлд эрх баригчид Монголын ард түмнийг яаж л бол яаж дээрэлхэж болно гэдгийг харуулж байна. Би саяхны үйл явдлыг дахин сануулья. 2014 оноос Г.Занданшатар "Зөвлөлдөх ардчиллын онол" гэж хог новш шиг юмыг оруулж ирсэн. Энэ нь үнэндээ онол ч биш. Барууны нэг эрдэмтний зүгээр санал төдий зүйлийг Монголд авчраад, Үндсэн Хууль өөрчлөхөд ашигласан.

Бид 3 жилийн өмнө энэ Үндсэн Хуулийн өөрчлөлт буруу гэдгийг хэлэхээрээ нэг болсон. 2 жил хагасын өмнө л мундаг өөрчлөлт хийлээ гээд сурталчилаад байсан биз дээ? Одоо юу нь болохоо болиод дахиад өөрчлөх зүйл яриад унав? Яагаад гэвэл эрх баригчид төр, засгаа удирдаж чадахаа байсан учраас Үндсэн хуулинд халдаж байгаа юм. Энэ бол улс төрийн гэмт хэрэг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын 63 гишүүн дэмжиж, баталсан. Тэр гишүүд дахиж үг дуугарах эрхгүй." гэв.

Эх сурвалж: www.sonin.mn


Сэтгэгдэл

Иргэн [192.82.71.45] 2022-06-10 01:50:26

Яг юу нь болохгүй байгаа юм бэ. Их хурлын гишүүдийн тоон дээрээ маргаан хийгээд байгаа ч юм шиг. 76 аас илүү сайн тоо 9 байсныг ухаарах хэрэгтэй. Тооноос чанар нь дээр гэдгийг ард түмэн мэдэж байгаа шүү

ҮНДСЭН ХУУЛЬЧ ГЭЖ ДЭЭ. ЗАЙЛУУЛ [202.179.25.136] 2022-06-09 04:25:30

ЭНЭ ХАРИН ҮНЭН ДЭЭ... ОРГАНИК ХУУЛИАС ДОЛООН ДОР ЗУУН ЗАДГАЙ , ДАЛАН ХАГАРХАЙ БОЛЦОН.... ХЭН ДУРТАЙ НЬ ХҮССЭН ҮЕДЭЭ ХУТГА ХАНЦУЙЛААД ОРДОГ БОЛСОН. НОДЛИН УРЦНАНХАН Л ДАХИЖ ТЭХГҮЙ ГЭСЭЭР ЛҮНДЭЭЖАНЦАН ГУАЙ ЗАНДАНШАТАР ХОЁР ОРСОН...

Зочин [119.40.98.177] 2022-06-09 02:24:42

Хэний угаадасыг долоож хэний өмнөөс боргодог нь хэтэрхий тодорхой 2 новш

Зочин [192.82.69.166] 2022-06-09 02:13:43

Яг бодит үнэнийг нь хэлжээ

Зочин [65.49.68.38] 2022-06-09 00:59:18

Тийм л сүрхий судлаач юм бол манай Үндсэн хуулинд юу нь болохгүй байгааг судлалдаа. Оросын тагнуул муу новш

Зочин [103.212.119.20] 2022-06-09 01:40:43

Монгол улс нэг шатлалтай парламенттай гучин хэдэн жил хэрэлдлээ,хулгайллаа,луйвардлаа.тэгээд хараач хөгжсөнүү.өрөнд баригдлаа.хамгийн ёс суртахуунгүй,бүдүүлэг ард түмэн болтлоо.яасан юм боддоггүй хүмүүс вэ.монгол улс АИХ,улсын бага хуралтай болохгүйгээр хэзээч энэ байдлаасаа гарахгүй.одоо байтлаа УИХ хуралаа 200 хүргэх юм яриад үндсэн хуулиндаа гар хүрэх нь.төрд хулгайч,худалч,зальт этгээдүүд гарах хаалгыг нь үндсэн хуулиараа нээж өгөх нь.ингэвэл монголын төр мөхөлд орж,монгол хараат улс болох зам нээгдэнэ.монголчуудын энэ их хагарал,эв нэгдэлгүй байдал юунд хүрэхийг ухаарах хүн алга.эргэн тойроноо нэг хараач.газар сайгүй хагарал хэрүүл үзэн ядалт,жагсаал цуглаан.ажил хөдөлмөр хийдэг хүн алга.мөнгө гэдэг шунал бие биенээ алах хордуулах залилах,хулхидах хүртэл нийгмийн бүх давхаргад дэлгэрсэн байна.ажил хийж байгаа нь зүгээр л гурилдаж хөрөнгөө үрэн таран хийж байна.монгол хүнд ажил хийх арга ухаан дадлага мэрэгжил алга.ёстой хүрзнээс өөр багаж хөдөлмөр хөнгөвчлөх механизм алга.яанадаа.

агаа [124.158.90.3] 2022-06-09 00:48:28

Удирдаж чадах байсан бол өдийд хуультай ноцолдох зав эдэнд гарахгүй байсан , даан ч юм л баруун талын хар овоохой гэдгийн үлгэр болж байгааг ч ойлгох ухаан энэ төр барьж байгаа эрхэмүүдэд дутаад байна,Байгалаас заяасан унаах гэж нэг юм байна тийм юмгүй хүмүүс ард түмний дээр гараад тун хэрэггүй шаар юм даа ,Жаахан бодоод юм уншаад ядаад хүүхдийн кино хараад юм хийгээсээ хийж чадаагүй бурууг хуулинд байна гэж эд нарт ямар чөтгөр нь зүүдлүүлбэ ,,Хайран цаг хугацаа эх орны ирэйдүй,,,Занданшатар хэлсэндээ бид нар 2024 онд хөөгднө гэж үнэхээр үнэн үг шүү хөөгдөхөө мэднэ гэдэг бол тэнэг хүний ухаан яагаад гэвэл юм хийх ухаан байхгүй болхоор шүү дээ,,,Дараа бичнэ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.