“Махны мафи”-ийг задлах Засгийн газрын шийдвэр

Aдмин / Хууль

“...Эмээлтээс илэрсэн “но”-той мах Хятад руу гардаг уу, махны зах руу хүргэгддэг үү” гэдэг талаар олон нийт одоо болтол тодорхой мэдээлэлгүй байна. Олон эх сурвалж, голдуу хэвлэлүүд “...Хятад руу экспортолдог мах байсан” гэж мэдээлэв. Гэтэл Эмээлтээс гарч ирсэн тэр мах Хятад руу биш, махны захууд руу явдаг байсан байх өндөр магадлалтай. Учир нь хятад хүн Хятад руугаа ийм янзаар бэлтгэсэн мах яагаад ч явуулахгүй. Бэлтгэлээ ч явуулж амжилгүй баригдана. Тиймээс Эмээлтэд бэлтгэдэг махтай холбоотой дуулианаас үүдээд лав л хотынхон хиам, зайдаснаас татгалзаад эхэлсэн. Тааралдсан ресторан, зоогийн газартаа ч махтай хоол идэхээс зайлсхийдэг боллоо. Ямар мах идэж байгаагаа мэдэхээ больсон. Эргэлздэг болсон. Энэ муу явдлын сайн тал нь гэвэл томоохон хоолны газрууд махныхаа “эх сурвалж”-ийг танилцуулдаг болж байна. Энэ буруу биш. Эмээлтэд гарсан явдлаас үл хамаараад ингэж байх ёстой юм.

Ер нь бол мах экспортлох үйл ажиллагаа нь Монгол, Хятад хоёр талаасаа нэлээд нарийн хууль, тогтоомжийн хүрээнд явагддаг байгаа юм.

Тухайлбал, анх Монгол, Хятадын ХАА-н дэд сайд нар 2011 оны аравдугаар сарын 27-нд өдөр хэлэлцээр хийж, “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улс, Хятад улсад экспортолж, импортлох үеийн хяналт, шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай Монголын МХЕГ, Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар” хоорондын протокол, 2016 оны наймдугаар сарын 29-нд “Монголын МХЕГ болон Хятадын ЧХШХЦЕГ хооронд Монголоос Хятадад экспортлох үхрийн махны хяналт, шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай протокол” -д гарын үсэг зурсан. Ингэснээр манай улс үхрийн мах болон дулааны аргаар боловсруулсан үхрийн мах, махан бүтээгдэхүүн экспортлох улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Хятадын талаас манайхаас очиж байгаа маханд Малын гарал үүсэл, Мал эмнэлэг, Бүтээгдэхүүний хорио цээр, Тээвэрлэлт, Сав баглаа боодол, хаяг шошгын шаардлагыг тавьдаг байгаа юм.

Харин манай тал буюу МЭЕГ, МХЕГ-аас Мах эхлэн боловсруулах үйлдвэр, Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн нөхцөл шаардлага, Махны хадгалалтын нөхцөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох үе, Махны үйлдвэрлэл шинээр эрхлэгчдэд урьдчилсан хяналт зэрэг шалгалтыг хийдэг. Тэгсэн ч гэсэн манайхан энэ хяналт шалгалтыг авлигынхаа зэвсэг болгочихсон. Дагаад мах экспортлох үйл ажиллагаа тэр чигтээ хууль бус үйлдлээр дүүрчихэж байгаа юм. Гардаж хийдэг нөхдүүд нь ХААЯ, МХЕГ, МЭЕГ зэрэг байгууллагуудын удирдлага, албан тушаалтнууд байдаг. Бүр дээр нь УИХ-ын гишүүд, сайд нар яригддаг. Өнөөдөр Эмээлтэд үүсээд байгаа нөхцөлийн үндэс нь тэр. Өөрөөр хэлбэл, сүүлийн арваад жилийн хугацаанд Хятадтай хийдэг махны экспорт тэр чигээрээ авлигын сүлжээ үүсгэсэн “махны мафи” ажиллаж байсан гэсэн үг. “...Олон хавар нэгэндээ” гэдэг дээ. Ямартай ч, хууль хяналтынхан дээрх хэргийг шалгах ажлаа саяхнаас сүрхий шуурхайлж эхэллээ. Энэ хэрэг зөрчил социализмын үеийн мах, хиамны үйлдвэрийн суурь дээр боссон компанитай очиж холбогдож байх шиг байна. Хуулийн байгууллага ч яахав, буруутай нөхдийг олоод хариуцлага ярина. Энэ нэг л хэрэг.

Харин бид цаашид идэж буй махаа хор болохгүй гэдэгт яаж итгэлтэй байх вэ. Төр, засаг хэрхэн анхаарч байна вэ.

Энэхүү мах тойрсон асуудлаар Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 31-ний хуралдаанаараа хэлэлцсэн. Тэр хурал дээр Ерөнхий сайд “...Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулж байгуулсан юм. Тэр үеэр Ерөнхий сайдын зүгээс “...Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг болон экспортын тусгай зөвшөөрөлтэй компани, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүргийг тус ажлын хэсэгт долоо хоногийн хугацаатай өгсөн. Тэр нь өчигдөр дууссан.

Засгийн газар өчигдрийн хуралдаан дээр ажлын хэсэг танилцуулга хийжээ. Үүний дараа тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Дориухан шийджээ. Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2022 он дуустал зогсоосон байна. Мөн мах экспортолдог Хятадын компаниудын зөвшөөрлийг цуцлахаар болжээ. Түүнчлэн мах экспортлох зөвшөөрөл авчихаад түүнийгээ Хятадын компаниудад дамласан нэр бүхий компаниудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Эдгээр хэрэг зөрчил гарахад нөлөө үзүүлж, боломж олгон, оролцсон байж болзошгүй холбогдох дүүргийн Мэргэжлийн хяналтын удирдлагууд, байцаагч нарыг чөлөөлөхөөр болсон байна.

Үүнээс гадна Махны нэгдсэн стандарт, дүрмийг шинэчлэн баталжээ. Энэ хүрээнд 2022 ондоо багтааж Улаанбаатар хот орчимд дулааны аргаар мах боловсруулахгүй болгох чиглэлийг холбогдох яам, албан тушаалтнуудад өгсөн байна. Бас шинжилгээний лабораториудыг нэгтгэхээр болжээ. Ингэснээр малыг зөвхөн үйлдвэрийн аргаар нядалж, бэлтгэсэн махыг хэрэглэгчдэд хүргэхээр болж байна.

Тэгэхээр монгол хүн, тэр дундаа хотынхон мах идэхээсээ айхгүй болохын тулд Засгийн газар гаргасан шийдвэрээ хатуу хяналт дор хэрэгжүүлэх л үлдэв.Тэгж гэмээнэ Эмээлтийн маханд эргэлзэхээ болино. Нөгөө талдаа, Засгийн газрын өчигдрийн шийдвэрүүд алсуураа арваад жил оршсон “Махны мафи”-ийг задлах томоохон алхам болж байгаа юм байна лээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Уншигч [46.62.174.142] 2022-06-09 16:23:05

Хятад орон -Эмээлтээс-Эрээн,Эрээнээс-Бээжин рүү махны чeнжүүд 14-15 хүнийгбаримчлаад цаазаар авах ял сонсгож байхад Монгол Улсын төр засаг, хуулийн нөхөдүүд юу хийж байна аа. чив чимээгүй .ард түмэн мину одоо босох цаг чинь болсон юм биш үү.

Зочин [139.5.218.92] 2022-06-09 14:08:06

Хятадтай холбоотой бүх зүйлийн ард У.Хүрэлсүх байгаа тэгээд ОюунЭрдэнэд тэгээд цувраад явна. Иймд энэ бүгд жүжиг!!!!! Тэгээд ковидийн мөнгө гэж тэрбум тэрбумаар байна!!!!!

Зочин [192.82.68.122] 2022-06-09 10:29:40

Улаан гэдэг саадын үед энэ бүхнийг улайран байж эхлүүлээд тэр цагаас хойш Монголд хорт хавдар огцом өсч дэлхийд тэргүүлэх болжээ

Зочин [59.153.113.110] 2022-06-11 12:35:31

Зөв

Зочин [66.181.161.102] 2022-06-09 10:26:47

Tsatsaraltuya umguulugchin umguuluh erhiig huraalgah sanaltai humuus baival nadtai negdeerei. Huulin neriig barij huniig xoxiroodog iim humuustei temtsie humuusee...

Зочин [66.181.161.102] 2022-06-09 10:12:52

Umguulugch gedeg nereer hunii mungiig luivarddag tsatsaraltuya chi minii mungiig ugul duu

зочин [64.119.26.214] 2022-06-09 08:53:14

Махны асуудлыг чадах уу? Ард нь одоогийн томчууд өөрсдөө байдаг !

иргэн [66.181.160.111] 2022-06-09 06:03:31

Махны мафь гээчийг Хүрэлсүхийн Засгийн газар бий болгосон. Тэд 2018 онд эхний 11 квот гээчийг бий болгож тэр квотынхоо 9-ийг нь Хятадуудад, 3-ыг нь сайд дарга нарт өгсөн байдгийн байна лээ. 1 квотыг нь Хүрэлсүхийн дүүгийн компанид өгсөн байсан. Тухайлбал 500 тн махны зөвшөөрлийг нь Хүрэлсүхийн дүү авсан байсан. Махыг мафиудын гарт оруулсан Засгийн газар бол Хүрэлсүхийн шүү дээ. Энэ мэтээр мафийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаад МУ-ын Ерөнхийлөгч болж дэвшсэн.

МАФИ ГАРАА ЮҮ.. ДАХИАД [202.179.25.136] 2022-06-09 05:04:47

НЯМБААТАР МАФИ БАРИХДАА САЙН Ш...

Зочин [202.126.90.26] 2022-06-09 04:49:31

Энэ махны асуудал Хөгжлийн банкны хулгай луйврыг олны анхаарлаас холдуулах ээлжит ажиллагаа л биш байгаасай

Зочин [202.131.243.186] 2022-06-09 03:59:21

Энэ ядуу эх орноо цөлмөж ханахгүй юмаа. Эд нартай ард түмэн тооцоо хийх цаг ирнээ. Тэр үед та нар цусаар уйлаад ч нэмэргүй дээ өмхий авилгач нарааа.

иргэн [66.181.160.71] 2022-06-09 03:57:10

тэр малын махыг бодистой хольдог хятад компань чинь мах экспортлох ямар ч зөвшөөрөлгүй гэсэн биз дээ. тэгэхээр тэр хортой мах нь монголын захуудаар борлогддог болохоос өөр газар борлогдохгүй. үүний ард маш том дэмжлэг байгаа нь ойлгомжтой.

ЗОЧИН [192.82.84.20] 2022-06-09 03:53:31

ӨВӨГ ДЭЭДСИЙН МААНЬ ҮЛДЭЭСЭН 1 ХҮНД НОГДОХ ГАЗАР НУТГААРАА,МАЛЫНХАА ТООГООР ДЭЛХИЙД 1-Д ОРДОГ,ДЭЛХИЙН ДУНД ЗЭРГИЙН 1 ХОТЫН ЧИНЭЭН ЦӨӨӨӨХӨН ХҮН АМТАЙ,ХҮНС,АМЬДРАЛЫН ХАНГАМЖАА 100% ДОТООДДОО ХАНГАЖ,ИЛҮҮГЭЭ ЭКСПОРТЛОН,АРД ИРГЭД НЬ ҮЛГЭРИЙН ОРОН МЭТ ЧИНЭЭЛЭГ АМЬДРАЛТАЙ,ҮҮГЭЭРЭЭ ЭНЭ ДЭЛХИЙД 1-д БАЙХ ЁСТОЙ АГУУ ТОМ ГАЗАР НУТАГ,ОЛОН МАЛ,БАЙГАЛИЙН БАЯЛАГТАЙ ОРНЫ ИРГЭД БИД МАН-ын МЭРГЭН УДИРДЛАГЫН ДОР 100 ЖИЛ ХӨГЖӨӨД,ИРГЭДИЙНХ НЬ 1/3-НЬ НЭН ЯДУУ, 70% НЬ ЯДУУ,ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ,ИХ ӨР ШИРТЭЙ ОРНЫ 1 БОЛСОН ГЭХЭД ИТГЭМЭЭРГҮЙ, ӨНӨӨГИЙН МУ-Д БҮХ ЮМ МАН-ын ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИД,АВИЛГАЧДЫНХНИЙ НЬ МАФИЙН ГАРТ ОРСОН,ҮҮГЭЭРЭЭ БҮХ ҮЙЛДВЭРЛЭЛ,ХУДАЛДАА,АРИЛЖАА НАЙМАА,ҮЙЛЧИЛГЭЭ ТЭДНИЙХНИЙ ХУЛГАЙ,ХУЙВАЛДААН,АВИЛГААР ЯВДГИЙН ЯРУУ ТОД ЖИШЭЭ ЭНЭ,МОНГОЛЧУУДЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БҮРЭН АЛДАГДСАН,ҮҮНЭЭС БОЛЖ ТЭД ҮЙ ОЛНООРОО ӨВЧИН ЭМГЭГ ТУСЧ,ХОРТ ХАВДРААР ӨВЧИЛЖ,ҮХЭЖ ҮРЭГДСЭЭР,ТЭГЭЭД МОНГЛЧУУД БИД,ЭНЭ МОНГОЛ УЛС ЯАГААД ХӨГЖИХГҮЙ,ХӨГЖЛӨӨРӨӨ АЛХАЖ БИШ,ЭЛГЭЭРЭЭ МӨЛХӨЖ ЯВНА,ОДОО ЯАХ ВЭ ГЭЖ 1 ЭРГЭЦҮҮЛЭН БОДОЦГОО ДОО.

Балаг [66.181.178.64] 2022-06-09 03:19:36

Баттулга байсан газар балагтай

Huz [202.126.89.169] 2022-06-09 02:45:02

Lalruud ajilaa hiihgui yumaa ter tusmaa mergejliin hyanalt kran nurj huuhdiin smi nas avna sogtuu jolooch nar hun alna odoo ideh mahaaraa ami nasaa aldah ee

Зочин [195.46.106.44] 2022-06-09 01:53:39

Хятад хүн хаана явсан газраа заавал хууль дүрэм зөрчөөд үүнээс үүдээд олны дунд Хятадыг муу хэлэх, үзэн ядах явдал үүсээд байна гэдгийг дээд удирдлагууд, ЭСя-нд нь сайн ойлгуулахгүй бол Монголчуудад Хятадыг үзэн ядах үзэл шингэсэн гэсэн ойлголт хавтгай яваад байдаг юм. Хятадуудын хийсэн буруу үйлдлүүдийг сенсаац болгоод байхаасаа өмнө он сартай нь баримттай дэлгэж зохих газар нь дор дор нь хүргүүлж байх хэрэгтэй юм шүү

Иргэн [202.55.188.45] 2022-06-09 01:40:40

Монгол улсын нийгмийг аюулгүй байлгах албад яагаад өөрсдөө илэрүүлэхүй чадюаргүй, эх оронч биш байна аа. эх оронч иргэд, жирийн сэтгүүлчид байгаагүй бол Монголын төр мэдээгүй байх байсан юм уу. Мйна уу.онголын төр засаг муу байна уу, тусгай албад нь гадныхантай хуйвалдаад байна уу. Ийм үхээнц байж болох уу даа. Тусгай гмийг урьдчилан аюулгүй болгож байх ёстой юм биш үү.

zochin [192.82.67.2] 2022-06-09 01:12:40

МАН Өөрөө өөрсдийнхөө эсрэг тоглолт хийж жүжиглэж байна


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.