А.Батцэцэг: Эрээнд ковид гарч хил хаагддагийн ард улс төр байгаа
МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн доктор А.Батцэцэгтэй ярилцлаа.
-Цар тахал нэрийн дор манай гол хилийн боомтууд удаан хугацаанд хаалттай, хязгаарлалттай байсаар байна. Үндэслэлийг олон талаас нь тайлбарлаж байгаа. Та энэ үзэгдлийг хэрхэн харж байна вэ?
-Монгол, Хятад улсын хувьд хилийн маргаангүй. Мөн гадаад харилцаа, улс төрийн түвшинд зөрчил маргаан харьцангуй тайван хэдий ч цар тахалтай холбоотой хил гаалийн хатуу бодлого баримталж байгаа нь нэлээн урт хугацааг хамарч эдийн засгийн хувьд дарамтад оруулж байгаа нь үнэн. Өмнөд хөрш Монгол Улсаас гадна бүс нутгийн хэд хэдэн улсад ч ижил бодлого баримталж байгаа. Хятадын боомтын зөвлөл халдварын нэг ч тохиолдлыг гадаадаас нэвтрүүлэхгүй гэдэг зарчим, дүрэм, журмыг нэвтрүүлж байгаагаас шалтгаалж удаан хугацаанд хаалттай, хязгаарлалттай байсаар байгаа нь өөр бусад улсад ч тодорхойгүй хүлээлтийн байдалд хүргэж байна гэж бас болно.
Хил гаалийн асуудал нь нэгдүгээрт, цар тахал, хоёрдугаарт, Хятадын Коммунист намын хурал, өвлийн олимптой холбоотой байсан. Мэдээж дотоодын нийгмийн болон улс төрийн шалтгаантай гэж судлаачийн хувьд үзэж байна.
-Нийгмийн болон улс төрийн шалтгаантай гэдгийг та хэлж байна. Халдварын нөхцөл байдал хүнд байгаа ОХУ аль дээр хилээ нээсэн. Гэтэл урд хил дээр яг нээгдэх нь гээд улс даяараа бужигнадаг, нэг өглөө босоход л хаагдчихдаг нэг бус удаагийн тохиолдол гарлаа шүү дээ?
-Өнөөгийн дэлхий дахины нөхцөл байдал, олимп, Хятадын Коммунист намын хурал, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн тавдугаар их хурал зэрэг олон чухал ажил давхацсан. Мэдээж тус улсын хувьд эдгээр арга хэмжээгээ хариуцлагатайтаар зохион байгуулах томоохон үүрэгтэй байсан тул бүх талаасаа хамгаалах шаардлага үүссэн гэж ойлгож байгаа. Ийм учраас эрсдэлээс урьдчилан сэргийлж хил гаалийн асуудлаа чангаруулсан байх. Энэ бол зөвхөн Монгол Улсад тавьсан хориг биш юм.
Дотоодод халдварын тархалтыг алдахгүйн тулд нэгдсэн менежмэнттэй ажилласан.
Нөгөө талаар БНХАУ-ын хувьд удаан хугацааны туршид тогтвортой байсан тэдний нийгэм эдийн засгийн байдал, ганцаар давамгайлах, хэт ноёлогч байр суурийн хандлага нь өнөөдөр тэднийг маш олон асуудлууд дунд авчирсан байж болох талтай. Коронавирусээс үл шалтгаалан цаашдын олон улсын харилцаан дахь, даяаршиж буй нийгэм дэх байр суурь нь өөрчлөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг бол суларсаар, нэг бол хүчирхэгжсээр байгаа хэдий ч нийгмийн тогтвортой байдлаа хадгалсаар байгааг дэлхий нийт харж байна. Манай хоёр улсын хувьд өөр өөрийн улс төр, эдийн засгийн нөөц чадавхтай. Хятад бол улс төр, эдийн засгийн хувьд аль ч үед тогтвортой, нөлөө бүхий байсаар ирсэн. Харин манай улсын хувьд эсрэгээрээ.
-Манай улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж хил гаалийн асуудал үүдэлтэй гэсэн үг үү?
-Ингэж үзэх үндэслэл бий. Монгол Улсын хувьд цар тахал гэнэтийн зүйл байлаа. Хоёрт, энэ том дайралтаас гарах туршлага байгаагүй. Эдийн засгийн чадавх муу. Дээр нь хамгийн гол нь улс төрийн тогтворгүй байдал нөлөөлсөн. Ерөөсөө өрхийн амьжиргаа чанартай байвал нийгэм чанартай байна. Ингэж чадвал улс төр болон эдийн засгийн тогтвортой байдал бий болно. Энэ бүхнийг тогтвортой байлгахын тулд хүний нөөцийн асуудал манайд чухлаар тавигдана. Харамсалтай нь энэ тал дээр манайх учир дутагдалтай. Улс төр, эдийн засаг гэх мэт аль ч салбарт чанартай боловсон хүчин бэлтгэгдэж байж улс орны цаашдын стратеги, төлөвлөлт чамбай, чанартай гарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа хил гаалийн асуудал манай талын улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн чадавхтай нөлөөтэй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Эрээнд ковид гараад л хил хаагддаг. Үүний ард улс төр л байгаа шүү дээ.
Харин Хятад улсын хувьд бүс нутгийн хамтын ажиллагаа нь далайн эрэг, хил орчмын хамтын ажиллагаанд голчлон тулгуурладаг. Дээр нь тус улс “Сайн хөрш, найрсаг бодлого” гэх гадаад бодлогыг баримталдаг. Энэ нь Хятадын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдалд ашигтай. Хятад улс бүс нутгийн олон талын хамтын ажиллагаанд оролцож, туршлага хуримтлуулж, улс орны бүх талын үндэстний хүч чадлыг дээшлүүлэх, энэ чухал цаг хугацааг ашиглаж дэлхийд байр сууриа дээшлүүлсэн улс төрийн хүрээний бодлогоо улам бэхжүүлэх санаа агуулж байна. Ийм учраас энэ нь манай улсад ч хамааралтай болох нь дамжиггүй.
Энэ байдлаар Хятадын хилийн хориг 2022 он дуустал үргэлжлэх төлөвтэй байна. Энэ нь хэд, хэдэн чухал үйл явдалтай холбоотой гэдгийг дээр хэлсэн. Энэ нь мэдээж Хятад улсын нөлөөллийн бодлогын нэг өнцөг.
-Таагүй мэдээ байна. Ер нь хил гаалийг хаах, хязгаарлахтай холбоотой эрх зүй ямар байдаг бэ. Манайд үүсчихээд байгаа асуудал дээр хоёр улс хил гаалийн эрх зүйгээ мөрдөж чадаж байна уу?
-Цар тахал хүчтэй тархаж байх үед дэлхийн бүх улс орон өөр, өөрийн улс үндэстний аюулгүй байдлыг хамгаалж хил гааль, боомтуудыг хааж хатуу хөл хорихоос өөр аргагүй байсан. Манай улсын хувьд ч ялгаагүй хатуу хөл хорьж, хилээ хаасан. Энэ бол нэг талаар сүүлийн жилүүдэд яригдаж ирсэн олон улсын харилцааны салбар дахь даяаршсан нийгмийн тулгамдсан асуудал, түүний үр дүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдий хүчирхэг гүрэн, хөгжингүй улс байлаа гээд дэлхий дахинд олон жилийн туршид аюул учруулж ирсэн, учруулж байгаа, учруулж болзошгүй асуудлыг дангаараа шийдвэрлэх боломжгүй гэдгийг харуулсан тод жишээ энэ Цар тахал гэж хэлж болно.
Манай улсын хувьд ч тэр жижиг улс, хүн ам цөөн, үйлдвэрлэл төдийлөн хангалттай хөгжөөгүйн сөрөг тал, цар тахлаас үүдсэн удаан хугацааны хилийн боомтын хориг нийт ард түмний амьжиргаа, нийгмийн болон амьдралын чанарт хэрхэн яаж нөлөөлж байна, цаашлаад оюун санаа сэтгэлгээний онцлогт яаж сөрөг нөлөө үзүүлж байна гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харлаа.
Монгол Улс олон улсын хил гаалийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон гэрээ хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ үндэсний хэмжээнд хангах үүргийг олон улсын өмнө хүлээдэг. Хятад ч ялгаагүй. Тиймээс Хятад улс хил гаалийн эрх зүйгээ зөрчөөд хилээ хаачихлаа гэж шууд дүгнэж болохгүй.
-Нөгөө талаар хоёр улсын хувьд Төвөд улс, Далай ламын тухайд эмзэг ханддаг сэдвүүдийн нэг. Саяхан энэ асуудал манай улсад хөндөгдөж яригдсан. Магадгүй үүнтэй холбоотойгоор урд хил хаагдчихав уу гэдэг хардлагыг зарим хүмүүс дэвшүүлж байна?
-Монгол Улс Бүрэн эрхт улс. Хятад улс ч тэр. Бүрэн эрхт улсын хамгийн үнэт капитал бол ард түмэн. Ард түмний оюун санаа, сэтгэлээний мөн чанарын цаана байгаа гол зүйл монгол хүний шашин шүтлэгийн асуудал.
Хятад улсын гадаадын бодлого бол энх тайвнаар зэрэгцэн орших мөн чанартай. Энэ бол аливаа хоёр улс бие биенийхээ дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэсэн агуулга. Тиймээс хил гаалийн боомилолт шашин шүтлэг, Төвөд, Далай ламтай холбох ямар ч үндэслэлгүй.
ӨДРИЙН СОНИН: БААСАНЖАВЫН ЭНХЗАЯА
Сэтгэгдэл
С.Темер 95332040 [64.119.24.29] 2022-06-12 10:49:14
Монгол эх орончид оо ! Монголын коммунист намаа байгуулж, монгол-хятадын ах дуугийн туухэн найрамдалаа сэргээн мандуулж, БНХАУ-ын ах дуугийн дэмжлэгэйгээр 5-10 жилд улс орно авилгал-ядуурлаас гаргаж, орчин уеийн хегжилтэй, чинээлэг амьдралтай иргэдтэй улс болгоё!!! Нийгмээ МАНАНГИЙН ШИНЭ УЕИЙН ДАРАНГУЙЛАГЧ, МЕЛЖИГЧ ФЕОДАЛЫН ДАВХАРГААС ЦЭВЭРЛЭЕ !!! Академич П.Хорлоогийн зээ хуу, НАХЯ-ны ЦДСургуулийн багш асан, халх, ядуу ард гаралтай ШАРНУУД СУХБААТАР Темер. 95332040. 1921 оны ардын хувьсгал, Ленин, Си Жин Пин багшийн сургааль мандтугай !!! Феодалууд сенетугэй!!!
С.Темер.Монголын коммунист нам.95332040 [64.119.24.29] 2022-06-12 10:28:03
Бал даргаас хойш одоог хуртэл сонгуулийн луйвраар терийн эрхийг МАНАНгийн эруугийн гэмт булэглэл атгаж, улс орныг авилгал-ядууралд живуулж ирсэн. еерсдее бол хагартлаа баяжиж, шинэ уеийн феодал анги болсон. мелжигч, дарангуйлагч анги. тэд ус орныг оруулсан гун хямрал, дампуурлаас гаргаж чадахгуй. Улсыг хегжуулэхэд шинээр дугуй зохион бутээх, Америк тивийг нээх шаардлага алга. Сайхан улгэр жишээ дэргэд мнь бна. БНХАУлс ХКНамын удирдлаг доор авилгал-ядуурлаа бурэн ялж, дэлхийн хучирхэг, баян гурэн болоод удаж бна. Бидэнд туухэн монгол-хятадын ах дуугийн найрамдлаа сэргээж, улсаа 5-10 жилд эрчимтэй хегжуулэх туухэн, алтан боломж бна!!! 30 гаруй жил бид еерсдее улсаа хегжуулж чадаагуй. ямарч ану, ех, япон... монголыг хегжуулэх сонирхолгуй. бид еерсдее Хятадын жишээг дагаж хегжих боломж бий. БНХАУ, ХКН БИДЭНД ТУСЛАНА !!! Си Жин Пин дарга:" Манай егжлийн гл эргэнд суу !!" гэж уриж бсн. Бид энэ туухэн боломжийг ашиглах уурэгтэй. Бид дэлхийн хегжлеес маш их хоцорсон. Агаар, газар,ус бохирдсон
С.Темер.Монголын коммунист нам. 95332040 [64.119.24.29] 2022-06-12 07:49:23
Тайвань аа авахад Хятадад их бэрхшээл учирна. АНУ-тай, шудээ хуртэл зэвсэглэсэн гоминданчуудтай байлдана. 2 талаас их цус урсана. цемийн дайн ч болж магад. БНХАУ УУНЭЭС АЙХГУЙГЭЭ ЗАРЛАСАН. ХАРИН МОНГОЛД ХЯТАДТАЙ НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААТАЙ ЗАСАГ ТОГТООХОД АМАРХАН. Хятад Орос 2 хамтраад Монголыг бурэн блокадад оруулж, хилээ бурэн хааж, бух дэлхийгээс тусгаарлахад - монголчууд тэмцэлд босож Хятад Оростой найрамдалт дотно харилцаатай засгаа тогтооно. Уунийг монголын коммунистууд манлайлна.
С.Темер. Монголын коммунист нам.95332040 [64.119.24.29] 2022-06-12 07:13:08
Ард тумний хоол хунс, хувцас хунар, менге санхуу,ирээдуйг шинэ уеийн МАНАНгийн феодалууд, херенгетнууд Бал даргаас хойш одоог хуртэл луйваран улгайлж, хагартлаа баяжиж,ардууд бид ядуурсан юм. 1921 оны ардын хувьсгал хар шар феодалуудын херенгийг хурааж устгасан. Гэтэл 100 жилийн дараа тэд хогийн ургамал мэт дахин уржин тархжээ. ШИНЭ АРДЫН ХУВЬСГАЛ МОНГОЛЫГ ДАХИН ЦЭВЭРЛЭЖ, АРДЫН ЗАСГИЙГ ТОГТООНО. ТАЙВАН ТЭМЦЭЛД БОСОХТУН АРДУУДАА!!! бидэнд боолчлолын гав гинжнээс еер алдах зуйлгуй. Ардын засгаа тогтоё!!! Хятадын пролетарийн анги бидэнд тусална ! ЛЕНИН БАГШИЙН ЗАМААР УРАГШАА !!! улсаа шунахай феодалуудаас аварья аа! ардын ирээдуйг тэд л гударч , цусалж бна!!!
зочин [59.153.86.75] 2022-06-12 03:03:56
монголчууд авилга түүний технологи экспортолсон учраас хятадууд болгоомжилж байна
С.Темер.Монголын коммунист нам. 95332040 [64.119.24.29] 2022-06-12 07:32:40
ДОМОГТ, АЛДАРТ ХКН монголын авилгалын экспортод АВТАХГУЙ БОЛСОН. БНХАУ монголын ямарч нелеенд автахгуй ИХ ГУРЭН БОЛООД ОЛОН АРВАН ЖИЛ БОЛЖ БНА. ХАРИН ХЧА ХУСВЭЛ 1-2 цагийн дотор Монголыг эзэлнэ. уунийг л монголчууд сайн мэдэх хэрэгтэй. дараа нь Хятадыг муулахаа бодох хэрэгтэй.
С.Темер.Монголын коммунист нам. 95332040 [192.82.73.102] 2022-06-11 10:13:29
БНХАУ Монголоор ер дутахгуй юм. Эдийн засаг нь эрчтэй хегжиж бгаа. бух дэлхий хятадын херенге оруулалт, тусамжийг хусэж, оочерлож бгаа. Африкчууд тивээ баялагтай нь егеж бхд монголын газар шороогоор Хятад дутахгуй. харид нь тэд харуудд олон арван боомт хотуудыг, олон мянган км темер, авто зам, уйлдвэрууд барьж егч бна. Африк Хятадыг хунсээр хангаж бна. олон зуун тэрбум долларын хятадын херенге оруулалт Африкийг эрчимтэй хегжуулж бна.Емнед Америк тивд байдал ижил. Гэтэл бид херш нь бж улсаа хегжуулээгуй 30 гаруй жил болов. энэ бол гэмт хэрэг юм. Баян херштэйгээ нехерлехгуй, улсаа хегжуулээггуйн нь ндэстний емне уйлдсэн гэмт эс уйлдэл юм. хариуцлага манантай тооцно
С.Темер 95332040 [192.82.73.102] 2022-06-11 09:37:03
НАДААР МАНЛАЙЛУУЛСАН МОНГОЛЫН КОММУНИСТ НАМ Л СИ ЖИН ПИН ДАРГЫН ТУУХЭН, АУГАА ИХ ТУРШЛАГЫГ МОНГОЛД БУТЭЭЛЧЭЭР ХЭРЭГЖУУЛЭН, АВИЛГАЛ-ЯДУУРАЛТАЙ ТЭМЦЭЖ, УЛС ОРНОО БНХАУ-ын ах дуугийн тусламжайгаар 5-10 жилйн дотор эрчимтэй хегжуулж, ард тумний ахуй амьдралыг мэдэгдэхуйц еед нь татаж чадна !!! Бид нийгмээ шинэ уеийн хар шар феодалуудаас цэвэрлэнэ. 1921 оны ардын хувьсгал мандтугай!!!
С.Темер 95332040 [192.82.73.102] 2022-06-11 09:20:17
Хятадтай ах дуугийн найрамдлаа сэргээхийг Монголд ярьдаг хун ганц би. МАО БАЛ ДАРГА НАРЫН ЭХЛУУЛСЭН ТУУХЭН НАЙРАМДЛЫН ТУХАЙ БИ УБРТ 3 УДАА ФОТОУЗЭСГЭЛЭН ГАРГАСАН. ХЯТАДЫН ЭСЯ, МАНАЙ ТАГНУУЛ САЙН МЭДНЭ. ОРОС СУЙРЧ, ДАХИН ЗАДРАНА. ПУТИН МОНГОЛЫГ ХЯТАДАД АЛЬ ЭРТ ЕГЧИХСЕН. БАЛ ДАРГААС ХОЙШ, ЖЕНКОГ ТООЦОХГУЙГЭЭР, МАНАН ЭРУУГИЙН МАФИЯ терийг барьсан. унэ есеж, улс дампуурч бна Хятад хилээ нээхгуй. учир нь БНХАУ МОНГОЛООР ОГТ ДУТАХГУЙ ЮМ. уунийгээ харуулж хилээ хаасан. дэлхий тэр чигээрээ хятадын улдвэруудийн туухий эдийг хангах бааз made in China барааг зардаг зах зээл болсон бхд БНХАУ ечуухэн Монголоор ер дутахгуй. Хятад Орос нийлж монголын бух хилийг хааж, бурэн блокада хийж, монголыг дэлхийгэээс тусгаарлана. авто, темер, агаарын зам бурэн хаагдана. олон жил. 1-100 жил. нмг Еренхий сайд болгож, хятад-монголын ах дуугийн найрамдлыг Монгол Улс зарлахгуй бол блокада ургэлжилнэ. Монголд БНХАУ-тай нийлж хегжих цорын 1 зам л бна. Ах нам болох ХКН-г дагаж Монголын коммунистууд л улсаа хегжулн
С.Темер 95332040 [192.82.73.102] 2022-06-11 06:38:16
монголчууд 2 хершее их муулдаг. иймд тэд бух хилээ хааж, монголыг бурэн блокаадлах хэрэгтэй. авто, темер зам, агаарын хил... бух дэлхийгээс тусгаарлах хэрэгтэй. 25-100 жил. ингэвэл монголчууд ухаан суух бх. 2 херш монголоор ер дутахгуй гэдгээ харуулах цаг ирсэн. монгол еерийн шуусэндээ буцлаж ариусах бх. монгол тусгаар улс бж чадахгуй. орос задрана, дахин. монгол хятадтай нийлж хегжих цорын 1 зам л бна!!!! МОНГОЛЫН КОММУНИСТ НАМ.
Ganbaatar [122.201.21.3] 2022-06-10 16:21:05
Газар ус нь байна . Улс төсөь нь байна . яагаад тийм ухаантай юм бол энэ улсыг хөмааралгүй брлгож чадахгүй байна.хэтэад өг.
Төсөв Монголд байхгүй. [103.57.93.169] 2022-06-10 16:40:47
Төсөв манайд БАЙХГҮЙ. Нуль ӨР. Өрийн хэмжээ нь улсын төсвөөс их болж байна. Төсвийг яаж бий болгох вэ?
Байгаа юмыг байгаагар нь.хэлжээ. [103.57.93.169] 2022-06-10 15:32:12
Зөв дүгнэсэн байна. Монголд одоо нэг их сайхан буюу онцгой мэдээ, мэдээлэл гарахгүй. Хоосон горьдох хэрэггүй.
Зочин [202.126.88.130] 2022-06-10 09:37:45
Тийм санал нэгдэж байна энэ нийтлэлд
Зочин [150.129.140.1] 2022-06-10 03:28:12
Яааааг үнэн эрээний хил хаагдах сенасацны цааназүгээр л улс төр байгаа гэдэг бол ёстой үэнэ шүү.Монголд ч ковид гэж сүржин ярьж байгаа нөхдүүд ичэх хэрэгтэй шүү.Ид халдвартай ханиад дэлгэрэнгүүт хаяад давхичихдаг шүүдээ.Намраас яана гэлээ ковид үхэлд хүргэх магдлалтай гэлүү үнэн муухай хүмүүс байнаа байна
Zochin [66.181.185.11] 2022-06-10 01:08:43
.... Shuudai duuschikhlaa.... Uursduu hiiiiiiiii tsgeeeeeeeiiiii
zochin [150.129.143.71] 2022-06-10 02:17:35
hytadiin hortoi huns orj irsnees hort havdar gazar avsan da
Зочин [66.181.185.11] 2022-06-10 00:47:29
Hariltsaa hamaarliin tuhai, hugjliin als hetee harsan neg uzel bodoltoi humuus tei uls yaaj hurjij baigaag bichsen baih n haragdaj bndaa, Bid uildverjih heregtei, oyu un uhaanaa GEGEERUULEH salhi oruulj, uuriiguu hairla, niigemShuultsgeei
Зочин [202.126.89.202] 2022-06-10 00:22:53
Улс төр судлаач нэр хүндтэй их сургуулийн багш гэхэд нарантуулбн наймаачин шиг юм ярихын зайлуул. Ийм хүний гараас дээд мэргэжилтэй хүн гарна гэхэд эмгэнэлтэй. Хятадын нэг жижиг хотын хэмжээний эдийн засаггүй Манай Монголоос болж хилийн боомт хаагдана гэж ярихаас ичмээр юм. Хятад Ковидын талаар маш хатуу бодлого барьж байгааг дэлхий даяар шүүмжилж байгаа Гэхдээ хилээ хаасан нь өөр орны улс төрөөс болсон гэж ганц ч хүн ган гэхгүй байгаа. Ковидын талаар баримталж байгаа Хятадын бодлогыг Монголын улс төрөөс болсон гэж бодож ярьж байгаа нь хүн өөрөө тэнэглэл . Түүгээр хичээл заалгаж байгаа сургуулийн удирдлага оюутнууд бүүр ч өмнөөс нь ичиж үхмээр.
Зочин [202.126.88.130] 2022-06-10 09:35:54
Chi ooroo narantuuliin naimachinshig setgelgeetei yum bnshdee hH bichsen yumiig n engej oilgood l deer n bas oorin uzel bodloo bichmer ayadaad bichsen yum n yaana daa oorshigchin humuusig soyon gegeeruulj uhaan medleh olgohgj ene ih surguilin bagsh professoruud hetsuu baidag bhdaa
Зочин [202.126.88.137] 2022-06-10 00:31:30
Монгодоос болсон биш хятадын өөрийх нь улс төрийн злхицууладт гэсэн бна хальт мулт ойлглчоод өөрөөсөө ич
Зочин [202.126.89.73] 2022-06-09 11:57:00
Маш зөв
Зочин [39.154.234.66] 2022-06-09 18:19:20
Т л бн
zochin [73.111.180.213] 2022-06-09 10:46:31
oorsdoo bid uum ikh gazar nutagtai baij nogoogoo taryj idey malyn maxaa oorsdoo bolvsruulay
Зочин [64.119.23.186] 2022-06-09 13:53:21
Tegeech dee tegeech. Busdyig yagaad huleegeed baigaa yum be? Ooroo shuud ehleech dee
Зочин [202.126.89.33] 2022-06-09 10:42:09
Энэ эмэгтэй хятадын талыг л зөвтгөөд байх шиг...Хужаа цустай хог юм байх даа. Барам чинь.. .
Зочин [64.119.23.186] 2022-06-09 13:53:54
Ovoo ni hyatad. Zuunharaagiin
Зочин [66.181.161.102] 2022-06-09 10:21:04
Humuusee tsatsaraltuya umguulugchiin saihan ugend nad shig huurtaj munguu, amidralaa aldav daa. Ene es surtahuungui buduun gaxaig bitgii avaarai!!!!
Зочин [66.181.161.102] 2022-06-09 10:15:13
Suxbaatar duurgiin shuugchdiin neriig barij luivar hiideg tsatsaraltuya nertei umguulugchuus bolgoomjtoi baigarai huurna shuu
Зочин [202.126.90.17] 2022-06-09 09:54:48
Солонго оо чи юу хуцаад байгаан, энэ хаанахын хэн гэгч нь юм
Зочин [202.179.26.14] 2022-06-10 08:35:32
Зүүнхараагийн хужаагийн үр сад
Иргэн [203.217.139.240] 2022-06-09 06:20:21
Энэ хаалт бол Монголчуудыг ухаан оруулах ёстой. Хил хаачлаа хадаас байхгүй боллоо, шуруп байхгүй боллоо, гялгар уут байхгүй боллоо, ногоо байхгүй боллоо гэж гасалж гангинахаа больж хүн шиг, улс шиг ажиллаж юмаа хийж чаддаг болооч гээд байгаа юм ш дээ. Одоо л ухаарч сэхээрч, үйлдвэрлэлээ сэргээж чадахгүй бол энэ улс дампуурлаа, Сөнөхөд ойрхон боллоо.
Зочин [202.9.47.28] 2022-06-09 05:41:02
Хятадын бүх боомтууд тэр тусмаа усан боомт маш их гацаатай хаалттай байгаа.Манайд бол хамаагүй.Мөн чингэлэгийн асуудал үүссэн нь гол шалтгаан болж байна.Энэ хүүхэн харилцаа бодохоос биш гол шалтгаан эдийн засаг талаасаа юу ч мэддэггүй юм байна.
Зочин [202.179.26.234] 2022-06-09 05:30:29
Тэнэг бэсда байна даа
Зочин [202.9.47.13] 2022-06-09 05:27:54
Өмхий хятадууд ачаа бараа каргог чөлөөтэй нэвтрүүлээчээ.
Zocbungoo [66.181.185.11] 2022-06-09 05:17:12
Goe yariltslaga bn. Uls guren Ingej hugjdugiig heljee....
Зочин [66.181.167.254] 2022-06-09 03:31:18
"Өөрөөр хэлбэл Эрээнд ковид гараад л хтл хаагддаг, үүний ард улс төр л байгаа шүү". Яг ямар утгаар нь хэлээд байгаа юм бэ маш ойлгомжгүй ярилцлага байна, яг юуг ямар мэдээллийг бидэнд хүргэж байгаа юм бол бааахан тойрсон бөөрөнхийлсэн юм яриад байна, тодорхой болгооч?
Баттулга д дайх үг [66.181.178.64] 2022-06-09 03:22:37
Баттулга аа чи монголыг монголчууд ыг хоролсоор л бну
Зочин [202.70.44.46] 2022-06-09 02:36:53
хүчтний өмнө хүчгүй нв буруутай
Зочин [202.9.47.154] 2022-06-09 02:32:11
Батттулга жонхуугаас болж байгаан өөрийн өчүүхэн эрх ашгаасаа болж монголыг хорлож дуусахгүй байгаа хүн дээ
Зо [64.119.16.234] 2022-06-09 02:00:45
Казахстаны хятад ын хил хэвмйн горим д орсон манайх яачваа
Зочин [202.126.88.173] 2022-06-09 03:59:56
ereend 400 d tohioldol ilersen