АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагын хэсгээс онцлох ишлэлүүд
АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагын хэсгээс онцлох ишлэлүүд
#1 Эцсийн мөчдөө энэ нам 2024 онд АН гэсэн нэг тугийн дор, нэгдмэл удирдлагатай сонгуульд орох ёстойг бүгд мэдэж байгаа. Нэг намын дарангуйлалд цааш явж болохгүйг хаа хаанаа маш сайн ойлгосон. Хэт их уналтаас огцом сэргэлт маш их үр дүн авчирдаг улс төрийн практикийг бид удахгүй үзнэ.
#2 Нам доторх асуудал бусдын харж байгаа шиг яадгаа алдаад завхарчихсан, яах гэж байгаа нь тодорхойгүй, хэдэн лидер нь эргэж уулзах нүүргүйгээр явчихсан юм огт байхгүй. Өнөөдөр хэвлэл мэдээллээр хэгжүүн, хатуу үгсийг биен рүүгээ шидэлж, монголчууд яг түүгээр нь хүлээж авч байна. Энэ бүгдийн ард эргэж нэгдэх процесс, гайхмаар эв нэгдэл, ялалт, амжилт ирнэ.
#3 АН дотор залуус нь хоорондоо өрсөлдөөд, маргаад, би чи гээд байгаа юм ерөөсөө алга. АН-аас төрийн хамгийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс л эр хүн шиг эвлэрлийн ширээний ард суучихвал АН-д өөр асуудал алга. Үе, үеийн гишүүд үүнийг л хүсч, харж байна. Намын лидерүүдийнхээ энэ ойлголцол, эвлэрлийн төлөө манай үеийнхний хийж чадах зүйл бол зүрх сэтгэлээрээ дэмжих, эвлэрэл, нэгдлийн төлөө бид чадах бүхнээ хийнэ.
#4 Асуулт: Ах нарынхаа дэмжлэггүйгээр улс төр хийх, улс орныг удирдах, АН-ыг ялалтад хүргэх боломж ер нь бага юм уу?
Хариулт: Ний нуугүй л хэлье. АН-ын хэт лидер дагасан 30 жилийн үр дүн. Хариулахад түвэгтэй сэдэв болчихоод байгаа юм. 1990 оноос 2016 оныг хүртэлх АН-ын хүний нөөцийн бүтцийг харахаар ганцхан үеийнхэн улс төрөөс буулгүй явж ирсэн. Тэр нь 1990 онд гарч ирсэн үеийнхэн тэр чигээрээ явж ирсэн. Энэ үеийнхнийг гатлаад гарч ирсэн үе гэж байхгүй. Уг нь нам гэдэг институт чинь дараа үеэ бэлддэг, сургадаг тийм л процесс.
#5 АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд эв нэгдэл л миний хувьд үнэт зүйл. Энэ улс орны хувь заяа, эрх ашиг биднээс шалтгаалах цаг үе ирлээ, үүний төлөө бүгдээрээ гар гараасаа барилцаад алхацгаая. Нөөц боломж, байгаа бүх потенциалаа энэ улс орны төлөө шавхан ажиллах цаг Ардчиллын бидэнд, АН-д ирлээ гэж хэлэх байна.
Сэтгэгдэл
Иргэн [60.76.96.4] 2022-06-12 23:55:12
АН бол ард түмэн,тэр тусмаа эрх чөлөөтэй үгээ хэлдэг ард түмний өмч юм.Жэнко бол БИШ,МАН бол бүр БИШ.Монгол түмэн тэр дундаа малчин түмэн минь ээ,та нарын малыг Ардчилсан үзэл санаа нэвтэрсэнээр таны гарт очсон юм шүү.МАН бол хурааж торгож л ирсэн.Дахин давтагдах аюул ойрхон бн да.
Ахмад настан [139.5.217.176] 2022-06-11 14:53:10
Баттулга гэдэг чинь өнөө л буг болчихсон хуучин лидерүүдийн нэг мөнөөс мөн биз дээ. Гэсэн ч чи мэт нь дагаад намирч бна шүү дээ. ..
Овгон [163.172.169.31] 2022-06-12 11:02:56
Баттулга лидер гэж явсанг мэдэхгуй монготэй болхоор нь ашиглаж байсан нь унэн ходолморч холсний унэ цэн мэдэх уламжилал ойлгодог гадныхан дууриахгуй болхоор нь тоодоггуй байсанч еронхийлогчууд дэмжисэн нь монгоний толоо байсан суулдээ учраа ойлгож муулхаас оор араггуйд хурсэндээ.Хэрвээ лидер байсан бол эх орон элгэн садныхаа толоо хойч уедээ зов сургаалтай хундээ.Та уламжилалт дугнэжт байхгуй ямхаар тархиа угаалгаж Элбэгдорж Бат-уул мэтийг тахин шутэгч бололтойдоо.
saltaggyi saldan nam bol ardchilsan nam men!!! [148.60.92.227] 2022-06-09 09:42:23
Zorigiig heneesenees hois ardchilsan namiin nehedyyd byh yumiig abilgal heel hahyyliin satand gargaj ene nam hyyramch hylgaich byzar nam gedegeen ard tymenii dynd zarlasan yyniig hymyys oilgoj baisanaa sanaj baigaa baih,gebch ednii telee songyyli bolohod sanal egdeg ni hachirhaltaiya?...............yagaad iim bydyyleg alyyrchin namd sanal egdeg bainaa!!!ta nariin amidarch baigaa chag ye sydraga bys?.........yaj ch medeh togtborgyi chagt nehcheej baih bii?????????????
10т [202.21.100.78] 2022-06-10 01:50:21
Бузрууд байсан юм чинь
ЗОЧИН [66.181.178.249] 2022-06-09 09:26:51
ЕНБД МӨНХЖАРГАЛ АН-ын БОЛОГО, ЭВЛЭРЛИЙН ТАЛААР МАШ ЗӨВ ЯРЬЖЭЭ, ДЭМЖИНЭ, 24 ОНЫ СОНГУУЛЬД ОДОО БАЙГАА ЧИГЭЭРЭЭ 2 ХУВААГДАЖ ОРВОЛ МАН-ын ЗОЛ БОЛЖ, АН-ын АВАХ, ЯЛАХ САНАЛ 2 ХУВААГДАЖ, НАВС УНАНА, ЯЛАГДАНА, ЯЛАЛТЫГ МАН-д НАЙР ТАВИН ӨГСӨНТЭЙ АДИЛ БОЛНО, ИЙМЭЭС АН-ын ЭНЭ ХАГАРАЛ МАН-д АШИГТАЙ, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ НЬ ЮМ, УДШ-ийн АРД МЭДЭЭЖ МАН БАЙГАА НЬ ТОВ ТОДОРХОЙ БГАА, АН-ЫН ЭВ НЭГДЭЛ БОЛБООС ЯЛАЛТЫН ҮНДЭС НЬ, ТИЙМЭЭС ОДООНООС ОРОЙТОЛГҮЙ ДОТРОО ЭВ ЗҮЙГЭЭ ОЛОХ ХЭРЭГТЭЙ.
зочин [103.26.195.7] 2022-06-09 08:11:42
лидер дагасных биш л дээ мөнгөөр бүхнийг шийдэхээр л ийм хогийн байдалд орж байна одоо ч гэсэн баттулгын мөнгөөр л асуудлыг шийдэх гээд байна, их хурлаа,дотоод сонгуулиа хэний мөнгөөр хийв гишүүдийн татварын мөнгө үү, ах нарынхаа араас худлаа бүлтрээд зарчим шудрага ёс яриад яах вэ
зочин [103.26.195.7] 2022-06-09 08:03:17
залуучуудаа гаргах тал дээр юу ч хийгээгүй байнга л өөрсдөө намын удирдлагад байх гэж хор найруулж мөнгөөр бүх зүйлийг шийдэж байсны гай, чи хүртэл цүнх барьж, долоож, өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж явж байж л гарч ирсэн, тархи толгой бодлого үйл хэргээр гараагүй ш дээ, дотоод сонгуулийг шударгаар хийсэн тохиолдол одоо болтол байхгүй, бүх юм хуйвалдаанаар явсны гай
Haha [202.126.89.73] 2022-06-09 07:48:35
Uhsen pizsdaa ene bid 2iin darga gej yu bhav de