Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд хэсгээр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Зэлтэр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Эг, баруун хажуугаас усжих Тэрэлж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Хэнтий нуруунаас эхтэй Онон, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см давсан бол Балж гол болон Онон гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.
6 дугаар сарын 10-ний өдөр Ус судлалын Туул-Улаанбаатар харуул орчмоор усны түвшин 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс 2022-06-09
Сэтгэгдэл