Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

ГРАНД ХИЛЛ ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: “Цахим орчинд эрсдэлийн үеийн мэдээллийг үнэлэх, контент бэлтгэх, хөгжүүлэх, түгээх чадварыг нэмэгдүүлэх” онол, практик хосолсон сургалт болно. Утас: 89162789, 89116794


БИШРЭЛТ ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хурал болж, манай улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 99135150


“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

10:30 цагт: Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуу­­­­­­­­лийн захирал О.Пүрэв­­­жаргал эд хөрөнгө хууль бусаар шамшигдуулсан талаар тус сургуулийн багш нар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Монголын оюутны холбоо”-ноос Бо­­­­­­­­­ловс­­­ролын сангийн зээл, оюут­ны эрүүл мэн­­дийн даат­­­гал зэрэг асууд­­­лаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Тэнгэрийн зарли­­гийн ту­хай “Газар, тэнгэр, гал нэг­­дэл” НҮТББ-аас мэ­дээлэл хийнэ.


ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: Сэтгэл зүйн гэмтэл шархтай хүүхдүүдтэй ажилладаг асрамж халамж, түр хамгаалах байр, тусгай хэрэгцээт сургуулийн сэтгэл зүйчдийг "Урлагийн сэтгэл заслаар чадавхижуулах нь" 18 сарын хугацаатай төслийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 88806603

13:30 цагт: Олон улсын хүүхдийн байгууллага, МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимтэй хамтран “Хүүхдийн хөдөлмөр ба нийгмийн хамгаалал” сэдвээр их дээд сургуулиудын оюутнуудын дунд зарласан үндэсний контентын уралдаанд ирсэн бүтээлүүдийг танилцуулна. Утас: 80064209, 99135394.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.