ӨРИЙГ ӨРӨӨР ХААЧААД ДАЙСНАА ДАРСАН МЭТ ХӨӨРЦӨГЛӨХ ХЭРЭГГҮЙ!!!
...Төсвийн сахилга бат үндсэндээ алга болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрчээ. Нутгийн удирдлагууд шийдвэрлэх асуудлуудынхаа эрэмбийг ойлгохгүй, огт шаардлагагүй буруу зүйлсэд төсвийн хөрөнгө үрэн таран хийсээр байна.
Монголын бүх бэрхшээлд хуримтлагдсан асуудлын угт хангалтгүй орлого олж байгаа явдал бий. Бидэнд орлого, маш их орлого хэрэгтэй байна. Тогтвортой өсөлт биш тийрэлтэт өсөлт авчрах төслүүд чухлаар шаардагдаж байна. Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд түлхээд өгөх хэрэгтэй байна. Хангалттай орлого олж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж та бүхнээс хүсч байна.
Асуудлынхаа эрэмбийг олж харъя. Эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох чухал. Баялаг, боломж нь байгаа. 80 саяд дөхсөн мал сүрэг бидэнд хангалттай орлого өгөхөд бас бэлэн. Бид мөнгө болгож чадахгүй хаяж байгаа нь дэндүү арчаагүйнх гэхээс өөрөөр юу гэж хэлэх вэ.
Одоо жижиг сажиг сүржигнэл, хийрхлээ болиод орлого олох, иргэдээ орлогожуулахад төвлөрөөч гэж дахин дахин та бүхнээс хүсч байна. Ширүүн өвөл, эдийн засгийн доройтол ирж байна. Олон улсын байгууллагууд Монголын эдийн засаг үлэмж агшина гэж анхаарууллаа. Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ?
Улс оронд шийдэх ёстой маш олон асуудал байна. Бүгдийг зэрэг шийдэх ямар ч боломжгүй. Хамгийн чухал, хамгийн суурь асуудлаа эрэмбэлж байж л асуудлууд ар араасаа шийдэгддэг нь зүй тогтол юм. Та бүхнээс үйлдвэржилт өрнүүлж үй олон ажлын байр бий болгох, экспортын орлого ихээр олох асуудлыг эн тэргүүнд эрэмбэлээд, хэлэлцээд, шийдээд өгөөч гэж хүсч, бас шаардаж байна.
“Хойд хормойгоо хэсэгчлэн авч, урд хормойгоо урлан нөхөөд” гэж ардчиллын дууч С. Цогтсайханы дуулж байсан тэр цаг үе 30 жилийн дараа ч хэв хэвээрээ байгаад үнэхээр харамсч байна. Өрийг өрөөр хаачаад дайснаа дарсан мэт хөөрцөглөж суухаар орлого олоход толгойгоо өвтгөөч ээ. Цаг хугацаа та бүхний аясыг дагахгүй. Маш хурдтай өнгөрч байгаа цаг үетэйгээ хөл нийлүүлдэггүй юм гэхэд ядаж хол хоцорчихгүй шиг ажиллах арга чарга байна уу гэж би олонхоос асууя.
Өнөөдрийг хүртэл явж ирсэн зам, хэрэглэж ирсэн арга барил, шийдэл, хийж ирсэн сонголт маань хамгийн зөв нь мөн үү гэдгийг улсаараа эргэцүүлж, эрс өөрчлөлт хийх цаг иржээ. Өөрчлөлт бол хөгжлийн цор ганц нөхцөл мөн гэж мэргэд сургасныг санах хэрэгтэй. Төсөвт хандах цэвдэг хандлагаа өөрчлөхгүй бол сүйрэл авчирч мэдэхээр байна шүү...
/Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтэд хэлсэн үгээс/ 2020 оны 10 сарын 01
Сэтгэгдэл
Зочин [122.201.24.247] 2022-06-11 01:48:54
Монгол Улсын сүүлийн 32 жилийн өрийг, ЗГ болон УИХ гишүүд бий болгосон. Бонд, зээл тусламж, тендер, авилга, мөнгө угаалт. Улс төр, эдийн засгийн ашиг сонирхол бүгдийг шийддэг цаг ирээд удаж байна. Зурагтаар ард түмэндээ хайр зарладаг, бодит байдал дээр өөр төрийн бодлого явагдаад л…., нэгдсэн бодлого алга:гадаад дотоод ялгаа байхгүй. Жил ирэх тусам улс төрчдийн цүнх баригчид төрийн албанд олшорсоор л….
Орос, Хятад 2-тоо л найдаж амьдрахаас. [103.57.93.169] 2022-06-10 16:35:59
Бид 2 хөршдөө л тулгуурлаж хөгжихгүй бол болохгүй. Энэ 2 нь цаад хөгжсилтэй орнуудтай зөрчилд орвол Монголын хөгжил тэгээд л будаа. Гуоавдагч хөршүүд тэр үед Монголд юугаар ч туслаж чадахгүй ш дээ. Яг одооны Эмээлтийн өмхийрсөн махны асуудал гарахад хэн бидэнд туслаж байгаа юм бэ? Орос.
Зочин [202.126.88.196] 2022-06-10 12:12:13
TEGEED YAGAAD TOMOR ZAMD SAAD BOLSON YUM BE?
Irgen [172.58.107.205] 2022-06-10 12:05:11
Uls oron ard tymnee urund oruulchihaad ih hurliin gishyydiin toor nemj turiin danhar bytciig ulam nemj ard tymniig tuilduulahaar olon ylger yarihaa boliochee.shudarga uls turchid baina uu.luivarchdiin too nemeh gesen buzar sanaag zogsooh heregtei
Зочин [202.9.46.58] 2022-06-10 10:21:39
Энэ улс бүтэхгүй. Ард түмэн нь гэж тэнэг мангарууд
Зочин [103.26.195.147] 2022-06-10 09:56:45
Арга ядсан үед зээл ав
Иргэн [64.119.27.114] 2022-06-10 02:52:45
Энэ Төр гээд л Гониноод хараагаад суухаар босоод төрөө Улсаа Салгаж аваач Залуучууд аа.!!!!Ганц мөнгө биш жинхэн ирээдүйн Цэцэг шиг хүүхэдүүдийн төлөө өргүй болгоод хариуцалгийг хүлээлгээд Улсаа аварч МАН - махн - ийн луйвөрчидийг зайуулаач!!!!!!!!!!Жогчиг шиг айгаад яахав дээ.!!!!!!!!юунаас айгаад хөдлөхгүй байнаа. Бүр яуурч дууслаа.!!!!
Зочин [139.5.216.60] 2022-06-10 01:25:45
Хүрэлсүх Хүрэлбаатар 2 олон удаа өрийг өрөөр дарчихаад бараг л гуулин хөгжим үлээж, парад болох нь шахуу юм болсон шүү