Улсын 1-р эмнэлэг ОХУ-ын Красноярск мужийн нэгдсэн эмнэлгүүдтэй шинэ технологийн туршлага солилцох, нутагшуулах чиглэлээр хамтран ажиллана

Aдмин / Эрүүл мэнд

2022.06.07-08-ны өдрүүдэд Оросын холбооны улсын Красноярск мужийн ЭМЯ болон эмнэлгүүдийн удирдлага, төлөөллүүд Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-т ажиллаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Arslan.mn

Арга хэмжээнд ОХУ-ын Красноярск мужийн ЭМЯ-ны орлогч сайд Москвина Анна Евгеньевна, Красноярск мужийн нэгдсэн эмнэлгийн дарга Корчагин Егор Евгеньевич, Красноярск мужийн Эх нялхасын төвийн дарга Янин Вадим Ниеолаевич, Красноярск мужийн Анагаахын Их сургуулийн захирал Протопопов Алексей Владимирович, тус сургуулийн төгсөлтийн дараах сургалтын албаны дарга, профессор Будаев Батор Сичизмудович, Монгол улс дахь Оросын холбооны улсын элчин сайдын яамны мэргэжилтэн Шалимова Ольга Виеторовна нар оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд эмчилгээний шинэ технологийг солилцох, нутагшуулах, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр хамтын туршлага солилцох, Красноярск мужийн нэгдсэн эмнэлгээс эмчлүүлэгч илгээх, мөн бусад салбар дээр хамтран ажиллах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг ажлууд хийх юм.

Arslan.mn


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.159] 2022-06-10 13:22:28

Дайн дажин хийж буй оросуудад эрхтэн хэрэг болсон бол уу? Монгол задаргааны орон болох гж бн уу?

зочин [122.201.24.161] 2022-06-10 08:47:59

Дэлхий дахин оросуудаас татгалзаж байгаа биз дээ? орос техник технологи аль хэдийн хоцрогдсон биз дээ? Ядахдаа хөгжсөн орнуудын техник технологиос суралцаасай даа, юун орос вэ?

Зочин [202.21.124.132] 2022-06-10 04:40:08

Gachin yumnuudaar yahgaad bgaa yum be, tsagiin garz


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.