Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй бол ажил зогсч эхэлжээ

Aдмин / Нүүр

БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, мэргэжилтэн Б.Хосбаяр, “МАК цемент” ХХК-ийн Борлуулалт хариуцсан ерөнхийлөгч н.Базарханд, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун нар “УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалантай уулзаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

Үүнд:

МАК цемент” ХХК-д хоногт 10 крытий вагон буюу сард хамгийн багадаа 300 вагон хангах болон шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх.

“Монцемент билдинг материалс” ХХК-д 3-5 хоногт 15 хоппер вагон, хоногт 5 крытий вагон буюу 150 вагонаар багадаа хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-д 22 вагон тавьж өгсөн бол “Монцемент билдинг материалс” ХХК-д 21 вагон тавьж, ачилтууд хийгдээд байна.

Дээрх асуудлууд шийдвэрлэгдсэнээр цементийн нийлүүлэлт нэмэгдэж, цементийн үнэ буурах боломж бүрдэнэ.


Сэтгэгдэл

зочин [192.82.89.157] 2022-06-11 10:11:49

Урд жилүүдэд Хятадаас цемент авч байхад олдоц сайн үнэ нь хамаагүй хямд байсан одоо гурвын гурван үйлдвэртэй болоод олдоц хомс үнэ ихтэй болоод байгааг тайлбарлах төрийн түшээд байна уу? таминээ, Бурхан минь надад тэвчээр хайрла!!

Зочин [192.82.86.61] 2022-06-11 10:08:08

Herlen namiin sanhuu bosgoj bgashd

Зочин [64.119.19.144] 2022-06-11 03:32:14

Төмөр камын авилгыг яах вэ

Зочин [103.161.242.190] 2022-06-10 12:02:21

Төр (МАН) хувийн үйлдвэрүүдээ дээрэмдэхээ зогсоо...

ЗОЧИН [64.119.17.92] 2022-06-10 11:25:26

УБТЗ-ын ЭНЭ ДАРГА АВИЛГА НЭХЭХГҮЙ БНА УУ, УБТЗ-д АЧИЛТАНД ХООСОН ВАГОН ТАВИЛТ, ТАТАЛТ АЛЬ ЭРТНЭЭС АВИЛГА ДЭЭР ТОГТДОГ ГЭДЭГ, ЭНЭ АВИЛГА БОЛЬСОН УУ, БАГАССАН УУ, МЭДРЭГДЭХ ЮМ БНА УУ,

Зочин [202.126.88.196] 2022-06-10 12:09:14

buur Zamaa aldsan.

Зочин [59.153.112.89] 2022-06-10 11:13:32

Хөтөл цементийг ёстой үйлдвэрлэхийг үзүүлж өгч бгаа гээд л өдөр бүр л сошиолоор цацаад байхийм Намд очсон үйлдвэр ч дээ чааваас

Зочин [202.126.88.196] 2022-06-10 12:10:00

haana bna cement ni tegeed. 2 jiliin daraa aldagdaltai ajillsa gesen tailan garna gedegt moriitsii


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.