“Талын салхи” наадамд 500 гаруй тамирчид, мото сонирхогчид оролцож байна

Aдмин / Нүүр

“Талын салхи” олон улсын мото фестиваль үргэлжилж байна. Мото спорт сонирхогч, тамирчдын хувьд төдийгүй нийслэлчүүдийн хувьд үзүүштэй сонирхол татсан эл наадамд дотоодын мянга гаруй, ОХУ-ын зуу орчим мотоциклчид оролцож байгаа юм. Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө фестивалийг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий даяар хүмүүс өөрсдийнхөө хүсэл сонирхлоор нэгддэг болсон. Авто спорт, мото спорт, ууланд алхдаг хүмүүс, аялагчид гэх мэтээр. Энэ бол аялал жуулчлалын нэг хэсэг. Нийслэл Улаанбаатар хотоо олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох бидний зорилготой энэхүү наадмын зорилго нэг байгаа нь сайшаалтай. Улаанбаатар хотын шинэ өнгө үзэмж, орчин цагийн залуусын нэгэн шинэ хэв маяг болж, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нийслэлийн удирдлагууд үргэлж дэмжсээр ирсэн. Тиймээс ч сүүлийн саруудад Сүхбаатарын талбай хөл ихтэй байгаа. Цаашид ч залуусаа дэмжсээр байх болно” гэсэн юм.

Энэ удаагийн наадмын онцлогийн талаар оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

“Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-ын дэд ерөнхийлөгч Б.Бат-Ирээдүй:

-Монголынхоо нийт мотоцикл сонирхогчдодоо “Талын салхи” фестиваль зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Зургаа дахь удаагийн “Талын салхи” фестиваль өргөн хүрээнд болж байна. Нийслэлийнхээ төв талбайд цуглаад нийт нийслэлчүүддээ “Талын салхи” гэж ямар наадам байдгийг таниулахын дээр Монголд мотоциклийн хөгжил ямар түвшинд байгааг, ямар ямар гоё мотоцикл байдгийг тайлагнасан сайхан наадам болж байна. Монголд нийтдээ 50 орчим мото клуб бий. Ингэж клуб нэгдэл олон болсон нь маш их ач холбогдолтой. Мото клубийнхэн маань сайн үйлсийн аянд их оролцдог. Богд ууланд түймэр гарахад клубээрээ очиж унтраалцаж байсан. Нийгмийн эмзэг давхаргынханд мөн тусалдаг. Машины сонирхогчид ч нийгмийн төлөөх аянд идэвхтэй оролцдог. Зөвхөн манай “Монголын чопперчин ахан дүүс” клубт л гэхэд 40 гаруй мотоциклтэй залуус бий. Дэмжигчдийг тоолбол зуу хол давна. Бид клуб тус бүрээрээ ижил хантааз өмсөж, энгэртээ клубийн лого, оролцсон фестивалийнхаа энгэрийн тэмдгийг зүүж явдаг.

“Hunnu Women Riders” клубийн гишүүн Г.Болорцэцэг:

-Эмэгтэйчүүдийн мото клуб байгуулагдаад хоёр жил болж байна. Мото спорт сонирхогч эмэгтэйчүүдийн тоо улам бүр нэмэгдэж байна. Мото спорт бол маш гоё спорт. Мотоцикл унаснаар ажлын стресс тайлагдана, маш таашаалтай спорт. Олон улсын фестивальд хоёр дахь жилдээ оролцож байна. Сэтгэгдэл өндөр байна гэсэн юм.

Энэ удаагийн фестиваль “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. “Талын салхи” фестиваль нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд 2019 онд нийтдээ 800 гаруй мото тамирчин оролцож байснаас “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчин, мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцож байсан юм.


Сэтгэгдэл

zochin [139.5.218.134] 2022-06-12 06:23:30

duu chimee utaa ihtei yu ni goe yum boloo Zuun umnud aziin ornuud ene mototsikloos bolood duu chimee agaariin bohirdol mash ihtei

ZOCHIN [101.189.70.83] 2022-06-12 04:47:29

ER N BOL ALIVAAD UHAAN ZARAH N MONGOL HUMUUNII SUURI HUGJIL SHUUDEE..TCAG UEE OLSONGUIDEE...YUG DEMJEED YUG DEMJIHGUIGEE MEDDEGGUI UHER YMUUDAA BID...

Зочин [150.129.142.49] 2022-06-12 01:12:38

Orosuud bgaagui bol ch goyo l bn...

ЗОЧИН [64.119.24.95] 2022-06-11 23:40:41

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, УЛСАА, НИЙСЛЭЛЭЭ, МОТОСПОРТОО СУРТАЛЧЛАХ ОЛОН УЛСЫН САЙХАН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО, ХОТ, НИЙСЛЭЛЧҮҮД, УРЛАГЫНХАН, ЦАГДАА, ИРГЭД БҮГД ДЭМЖИЖ ОРОЛЦЛОО, САЙХАН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН МАНАЙ МОТОСПОТЫНХАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ.

ЗОЧИН [64.119.24.95] 2022-06-11 23:34:22

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, НИЙСЛЭЛЭЭ, МОТОСПОРТОО СУРТАЛЧЛАХ ОЛОН УЛСЫН САЙХАН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО, ҮҮНД МАНАЙ МОТОСПОРТ СОНИРХОГЧИД, МОТОАЯЛАЛ, МОТОЖУУЛЧИД ӨӨРИЙН ИДЭВХИ САНААЧЛАГААР, БОР ЗҮРХЭЭРЭЭ БҮХ ЗАРДЛАА ӨӨРСДӨӨ ДААГААД, НИЙСЛЭЛ ХОТ, ХАМТЛАГЫНХАН, ЦАГДААГИЙНХАН, ИРГЭД БҮГД ДЭМЖИЖ ОРОЛЦЛОО, ЭДНУУС ӨӨРСДИЙН САНААЧЛАГА, ХҮСЛЭЭРЭЭ, ӨӨРСДӨӨ ХАРИУЦАЖ ЭНЭ ТОМ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАНД БАЙР, ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ, БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.