“Мах Импэкс” ХК-ийн Лабораторийн эрхлэгч С.Уянга: Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэр төртэй гүйцэтгэж, чанар стандартыг хангаж байгаагаа бардам хэлж чадна
-Сүүлийн үед хэрэглэгчид мах махан бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах боллоо. “Мах импэкс” ХК хүнсний ууган үйлдвэр энэ үед хэрэглэгчиддээ бүтээгдэхүүний чанарын талаар мэдээлэл өгөөч
-Манай компанийн бүтээгдэхүүний чанарыг найдвартай хангах гол үндсэн нөхцөл нь итгэмжлэгдсэн лабораторитой, үйлдвэрлэл, эрүүл ахуйн зохистой дадлууд болон чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, махны салбарт олон жилийн уламжлалтай туршлагатай, мэргэшсэн хүний нөөцөөр бүрэн хангагдсанд оршдог. Түүхий эдийн хяналтын хувьд, мал бэлтгэлийн системтэй, өөрсдөө малаа бэлтгэж үйлдвэрийн аргаар төхөөрдөг. “Мал эмнэлгийн нэгдсэн цахим систем”-д хамрагдсан тул малын суурьт хэрэгжүүлсэн мал эмнэлгийн ажил үйлчилгээний мэдээлэл, гарал үүслийг нь тодорхойлон, мөрдөн мөшгих тогтолцоог хэрэгжүүлэх боломжтой.
-Махаа хэрхэн бэлтгэж, хадгалдаг вэ
-Манай компани өөрсдийн зооринд мах, түүхий эдээ хадгалж, хадгалалтын үеийн хяналтыг өөрийн итгэмжлэгдсэн лабораторидоо шинжлэн хянадаг. Үйлдвэрлэлийн дамжлагын хяналт нь, Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлуудыг хэвшүүлэн, НАССР систем хэрэгжүүлэхийн тулд ССР буюу аюулын эгзэгтэй цэгүүдийг тодорхойлон тухайн цэг бүр дээр хяналт тавьж бүртгэл хөтөлж, лабораторийн шинжилгээ хийж, эрсдлээс урьдчилан сэргийлдэг. Бэлэн бүтээгдэхүүний хяналт нь, үйлдвэрлэлийн цикл дууссаны дараа бэлэн бүтээгдэхүүнээс итгэмжлэгдсэн лаборатори дээж авч мэдрэхүй, хими, микробиологийн шинжилгээ хийдэг. Үл тохирол, үл нийцэл илэрсэн бүтээгдэхүүнийг борлуулалтад гаргахыг хориглодог. Дотоодын хяналтаас гадна улирал бүр улсын хөндлөнгийн хяналтын лабораторид бүх бүтээгдэхүүний дээжийг шинжлүүлдэг.
-МХЕГ болон холбогдох байгууллагуудаас хүнсний үйлдвэрүүд рүү шалгалт хэрхэн ордог вэ.
-Манай компанийн хувьд СХД-ийн МХГ-аас жилд 2 удаа төлөвлөгөөт шалгалт ирж удирдамжийн дагуу шалгалт хийдэг. Мөн түүнчлэн төлөвлөгөөт бус шалгалт хийгддэг. Эдгээр шалгалтуудаар зөвлөмж өгч биелэлтийн тайланг гаргуулдаг. Харилцагч байгууллагууд болох “Пицца хат”, “CU”, “SSM”, “Шангри-Ла” ,”Лоттерей” зэрэг олон улсын сүлжээ компаниудаас тогтмол аудит орж, үнэлгээ өгч дүгнэдэг. 3 жил тутамд СХЗГ-аас бүх бүтээгдэхүүндээ “Тохирлын гэрчилгээ” авахын тулд хяналт шалгалт хийлгэж, үйлдвэрлэх болон худалдан борлуулах эрхээ олж авдаг.
-Танайх нийт хичнээн ажилтантай бэ
Манай компани оффис ажилчид 200 гаруй, үйлдвэрийн техник технологийн дамжлагын ажилчид 240 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид иргэдээ ажлын байраар хангах, цаашлаад ажлын байрандаа өсч дэвжих, мэргэших бүхий л бололцоогоор хангаж ажиллахыг эрмэлдэг. Мөн чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ үйлчлэхийг Мах импексийн ажилтан бүр нэн тэргүүний зорилгоо болгож ажиллаж ирсэн.
-Мэдээж үндэсний үйлдвэрлэгч компанийн хувьд цаашид та бүхний үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилго зорилт
-Дэвшилтэт техник, технологийг ашиглан эрүүл мах, махан бүтээгдэхүүнээр гадаад, дотоодын зах зээлийг хангаж, үйлдвэрлэл, үйлчилгээгээрээ хэрэглэгчээ дээдэлсэн, салбартаа манлайлагч байх. Чанар, технологиор салбартаа тэргүүлэгч байхын зэрэгцээ дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж ирсэн. Олон улсын стандартыг хангасан шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулах, Мал эмнэлэг эрүүл ахуйн шаардлагыг баримтлан дээд зэргийн чанар, баталгаатай мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Хүнсний аюулгүй байдлыг хүнс үйлдвэрлэлийн шат дамжлага бүртээ хангаж ажиллах гэх мэт олон зорилго зорилтуудыг тавьж ажиллаж байна.
-Улс орон хөгжих үндсэн суурь үндэсний үйлдвэрлэл мөн үү
-Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж байж улс орон хөгжинө. Мах бол мал аж ахуйн орон болох манай улсын стратегийн гол хүнс. Мах, махан бүтээгдэхүүн хүн амыг уургаар хангах хамгийн чухал хүнс юм. Монгол хүний хоол тэжээлийг махгүйгээр төсөөлшгүй. Ийм учраас үндсэн хүнс болох мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ манай орон дангаараа гадны улсын оролцоогүйгээр өөрсдөө хөгжүүлэх ёстой. Ингэж хөгжүүлэх туршлага ч хангалттай бий бөгөөд өөрсдийн мэргэшсэн боловсон хүчин, үндэсний үйлдвэрлэлтэй. Манай компани 76 жилийн түүхтэй ууган үйлдвэр, өдийг хүртэл мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэр төртэй гүйцэтгэж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаагаа бардам хэлж чадна.
-За та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.
Сэтгэгдэл
ЗОЧИН [66.181.187.159] 2022-06-15 10:17:20
БАТТУЛГАӨ Ч ЭГЧТЭЙГЭЭ НИЙЛЖ МӨНГӨ ЦАГААН, НҮД УЛААН ГЭДЭГ ШИГ Л ЮМ БОЛЖ БНА, ХҮҮР ХАДГАЛДАГ ХОР ШИНГЭЭСЭН МУУДСАН МАХААР ХИАМ, ЗАЙДАС, КОНСЕРВ ХИЙЖ АРД ИРГЭДЭЭ ХОРТ ХАВДАР РУУ ТҮЛХЭЖ БАЙГАА ХҮМҮҮС ЧАНАРТАЙ, НАЙДВАРТАЙ ЮМ ХИЙХ ҮҮ? ӨМНӨ НЬ МАХ ИМПЕКСИЙГ НАЙДВАРТАЙ ГЭЖ НАЙДДАГ БАЙЛАА? ҮГҮЙ ГЭДЭГ НЬ САЯ ИЛЭРЛЭЭ ШҮҮ ДЭЭ? ТА НАР 1000 БИД НАЙДВАРТАЙ ГЭЖ ОРИЛСОН Ч ЭРҮҮЛ МЭНДЭЭ Л БОДДОГ ЮМ БОЛ ЭДНИЙ МАХАН БҮТЭЭГДХҮҮНИЙГ БҮҮ АВААРАЙ? ХҮМҮҮСЭЭ Л ГЭЖ ХЭЛЭХ БАЙНА ДАА? ХОРТ ХАВДРЫН УУРХАЙ БОЛСОН МАХ ИМПЕКСИЙН ХИАМ, МАХАН БҮТЭЭГДХҮҮНИЙГ БҮҮ ХЭРЭГЛЭЭРЭЙ?
ИРгэн [202.126.89.25] 2022-06-15 10:11:55
Одоо яаж ч мэлзээднэмэргүй. Эмээлтийн хужаа нараас эдний бзтээгдэхүүний хаяг шошго их хэмжээгээр гарсан нь баримт шүү
Иргэн [66.181.184.113] 2022-06-13 23:32:41
Танай хиам сосиск амт муу герман хиамны технологи судлаа
IRGEN [192.82.67.47] 2022-06-13 06:41:52
MAHIMPEX NOU
даваа [202.179.21.204] 2022-06-13 06:30:17
үндэсний том үйлдвэр шүү дээ... нэр төрөө хамгаалах юм байгаа биз дээ
зочин [202.9.46.19] 2022-06-13 05:03:42
Үндэсний үйлдвэрээ татаж унагах гээд байдаг ямар төр вэ. Эмээлтийн хужаа нартайгаа ноцолдооч. Эх орноо тонон дээрэмдсэн Элбэгээ хорьж шалгаач.
Zochin [192.82.80.58] 2022-06-12 15:46:58
Ee medexgui odoo ingej xudalaa amaaraa bulterdeg ulsuud olon boldon shuu dee tsaanaa tanil tal avligaaar yi ch xiij baigaa yum
Зочин [192.82.90.128] 2022-06-12 13:32:37
Жонхуугын хөлсний бичээч дээр гэж
Зочин [202.126.89.125] 2022-06-12 12:40:32
ЯТГАХ ДУТАМ НЯГТАЛ гэдэг яасан үнэн үг вэ.Мөн ч их ЯТГАЖ байна даа.МАХ ИМПЕКСийн бүтээгдэхүүнд итгэх итгэлУЛАМ АЛДАРСААР л...
irgen [66.181.176.63] 2022-06-15 03:57:47
Tiim bardam yum bol shalguulaach yundaa aisiin amaar hench yuch helne?!!!
irgen [66.181.176.63] 2022-06-15 03:57:12
yag tiim avahaa bolison ? 3-4 udaa muudsan taarsan utasdaj ch helj blaa medlee oilogloo l gedeg??
Зочин [122.201.21.4] 2022-06-12 10:45:41
МАХ импекс шиг найдвартай үйлдвэр байхгүй юм байна. Лабораторийн эрхлэгчийн нэрлэсэн стандартуудын шаардлагыг мэдэж байгаад муулах хэрэгтэй. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд нүсэр ажил хийх хэрэгтэй байдаг юм. Харамсалтай нь энэ чиглэлийн бусад үйлдвэр ямар байдгийг мэдэхгүй болов ч хэдэн жилийн өмнө Үндэсн_ий телевиз технологийн дамжлагыг үзүүлэх нэвтрүүлэгт МАХ-ын үйлдвэр л ганцаараа үзүүлсэн байдаг. Бусад нь Но-той болоод л үзүүлээгүй байх
сү [64.119.19.105] 2022-06-12 10:02:36
Монголчуудаа эх орны ганц манлай анхны үйлдвэр Махимпекс компаны бүтээгдэхүүн бол үнэхээр найдвартай өндөр хяналттай монголчууд ажилладаг юун орос хятад хиам бэ Харьцуулж болохгүй амт чанар ориг мах онцгой чанар шүү Битгий улс төр болгоод хутгаад байгаач Олон хүний хүч хөдөлмөр шингэдэг үндэсний брэнд шүү Монголч
Зочин [202.55.188.116] 2022-06-12 15:36:42
hudlaa shuu bi medne
Зочин [66.181.160.49] 2022-06-12 08:57:29
Амт бол маш муу шүү, олон жил улиг болсон муухай амт....
Зочин [66.181.160.123] 2022-06-12 08:43:57
Улсын байсан ганц итгэж болох нь гэж сосиск хиамыг нь хэрэглэдэг блаа. Одоо болье.
Зочин [103.212.116.57] 2022-06-12 07:38:30
ezniihee egchiin mahiig avj l bgaa, yer ni hiam hj bgaa hun uursduu iddeggui shdee
Зочин [202.131.237.137] 2022-06-12 05:36:46
Худал хуцмуй
Зочин [202.126.89.49] 2022-06-12 05:29:20
MAX IMPEX IIN MAH HAANA HAAGUUR ZARAGDAJ BAINA UNEHEER YG KOMPANY MAHAND L ITGEJ BAINA
Зочин [202.9.40.119] 2022-06-12 05:28:32
Өөхөө хаанаас авдаг вэ? Няцлалт хийхгүй бна ялангуяа нийслэл хиам хэлье гэхээр газар олдохгүй юмаа
batlag [66.181.161.80] 2022-06-12 05:10:13
Tanai boss Battulga lalar yuch hiij magadgui aij bna
Зочин [203.23.49.77] 2022-06-12 04:36:04
Мах импэкс компанид л итгэдэг. Хамгийн гол нь энэ үйлдвэр өөрийнхөө үйлдвэрт махаа бэлтгэн бидэнд өгдөг шүү дээ. Та бүхэнд амжилт хүсэе
Зочин [150.129.141.12] 2022-06-12 04:12:38
ТҮҮХИЙ ЭДЭЭ ХААНААС ХЭНИЙ ГАРААР ОРУУЛЖ ХАНАНЫ ЦААНА ЮУ ХОЛЬЖ АВЧИРЧ ТА НАРТ ӨГЧ БАЙГААГ МЭДЧЭЭД ХУЦААРАЙ ТА НАР
Иргэн [103.26.194.139] 2022-06-12 04:05:06
Үйлдвэрлэл сайн байж болно түүхий эд махаа яаж бэлддэг сонин байна эмээлтийн махны үйлдвэртэй нэр холбогдсон шүү танайх жонхуу эзэн чинь муу махныхантай сүлбэлдсэн байхаа даа мөнгө л олж байвал юу ч хийхээс сийхгүй хүн
Зочин [203.23.49.77] 2022-06-12 04:35:07
Өөрийнхөө үйлдвэрт махаа бэлддэг гэж олон ярилцлагадаа хэлээд байхад ойлгохгүй байна уу. Боловсрол нимгэн хүмүүс юм аа
зочин [59.153.86.75] 2022-06-12 03:21:39
хиам консервийн завод герман улсын тусламжаар 1970 аад оны эхэнд бий болж янзтай сайхан бүтээгдхүүн гаргаж байсан хиам бол олон төрөл дан махаараа элдэв цардуулын нэмэгдэлгүй, малын дотор эрхтэнийг бүрэн ашиглаж консерв ,гүзээний ороомог зэрэг нэр төрлийн олон олон бүтээгдхүүн байлаа .гэтэл одоо тэр амт чанар монголын бүх боловсруулсан махан бүтээгдхүүнд алга бүгд л элдэв хольцоор баяжуулж нэмсэн бүтээгдхүүн. монгол улс 1990 оноос хойш улс төр , оюун санаа , эдийн засаг, технологийн ухралт ухралт ухралт бас дахин ухралт.үүний оронд авилга хулгай луйвар цэцэглэн хөгжиж байна
Зочин [66.181.161.59] 2022-06-12 05:12:22
хиамаар ямар юмных нь авилга хийхэвдээ хаха сүр сүр шаахымаа
Зочин [122.201.31.64] 2022-06-12 03:45:22
Харин тиймээ, эгээтэй л гурил нэмэхээ шахах юм
Зочин [64.119.19.144] 2022-06-12 03:18:47
Ялангуяа хиам бүү хэрэглэ хүмүүсээ
Зочин [192.82.78.35] 2022-06-12 02:44:56
Орос хиамыг хаанаа ч гүйцэхгүй шүү. Оросууд хүнсээрээ алдартай, тэдэнтэй өөрсдийг зүйрүүлээд бүр дээгүүрт тавьчихжээ ичдэггүй юм. Монголын ямарч хиам зайдас цаанаа л нэг муухай амттай, юугаар амталдаг юм дангаар нь бол идэхэд маш муухай, талхтай хольж байж л цааш нь явуулна.
Зочин [43.242.243.89] 2022-06-12 11:28:08
Oros xiam rezin shg xachin bas tgd amt muutai bolson bnl. Anx absolut delguur neegdexed oros xiam goyo gj bodod baaxan xiam awchad teriige idej chadaxgui, xuurch sharaad ch amt oroxgui xayasan. Ternees xoish absolutaas xiam awaxaa bolison do.
Зочин [66.181.161.5] 2022-06-12 03:20:21
Opoc hiam d Kardon zaas 30 70 iin aguulj baidag.
Зочин [202.126.90.93] 2022-06-12 02:40:06
Үнэн шүү монголчууд л ажилладаг ганц үйлдвэр баыр шүү
D [202.126.89.112] 2022-06-12 02:23:51
Deer humuus ochood orj uzii ged bichleg yawaad baisan oruulahgui geed buun yum bolj bainlee nuuh haah yum baisan baihaa.
Зочин [66.181.161.59] 2022-06-12 05:14:34
хэн дуртай нь орий үзиы гэхээр үзүүлдэг цайны газар биш бгаа шүү дотоодын хүнсний үйлдвэр тэгж хөөрсөн онгирсон утгаа ойлгохгүй мэргэжлийн бус хүмүүст дураараа үзүүлдэг үйлдвэр би бгаа шүү шалгадаг газрууд нь маш олон байдаг бгаа шүү
Зочин [66.181.161.18] 2022-06-12 02:33:53
Хэнийг хамаагүй оруулж гаргадаг хүнсний үйлдвэр гэж байдаггүй. Тусгай хэрэгсэл ариутгал болж байж хөтөчийн хамт тусгай холбоогоор хоорондоо холбогдон үзэж танилцдаг юм л даа. Амт чанар бол 2 хөршөөс давуу ш дээ