Польшид цус асгарч, Мана уул хилийн гадна үлдсэн нь

Aдмин / Нүүр

Польшид цус асгарч, Мана уул хилийн гадна үлдсэн нь.

1939 он гэхэд Халхын голын цаад талд Япон манжгоогийн 1 000 000 хүнтэй квантуны арми арзайж байв. Тэдгээр их хүчний цаахан талд нь оросын нутаг Амур мөрнөөр зааглагдаж байсан ба Халхын голоос энэ нутаг хүртэл 670 км. Благавещенск хот нь тэр үед 400 гаруй мянган хүнтэй байв. Түүнээс гадна Амур мөрний дагуу оросын 30 гаруй том жижиг хот тосгод байлаа. Благавещенск хотоос японы арми ердөө 10 хүрэхгүй км-ын наад талд байлдааны бэлэн байдалд орчихсон зөвхөн эзэн хааныхаа тушаалыг хүлээж байв. Манжуурт Японы цэргүүд мөн л байраа хэдий эзэлчихсэн байсан бөгөөд хилээс 3-хан км-т зайд оросын хилийн төмөр замын өртөө Забайкальск хэмээх жижигхэн суурин байлаа. Японы квантуны арми Зөвлөлтийн Алс Дорнодтой цорын ганц найдвартай холбоос болох Транссибирийн төмөр замд маш хурдан хугацаанд цохилт өгөх боломжтой зайд байсанд л оросууд үхтэлээ айж байв. Манжуурын чиглэлээс Забайкальскийг эзлээд 400 гаруйхан км зайтай байгаа Транссибирийн төмөр замын гол зангилаа Чита хот руу япончууд түрүүлж дайрсан бол алс дорнодоо маш хялбархан алдаж оросын нутгийг хуваах магадлал өндөр байлаа. Энд л оросууд хамгийн их санаа зовж байв. Тиймээс оросууд ухаан сийлж оросын нутаг дэвсгэр дээр дайн явуулахгүй байх бүхий л арга замыг сүвэгчлэн хайсан юм. 1938 онд Хасан нуурт японтой байлдаж, их хэмжээний хохирол амссан бөгөөд дахин нутаг дэвсгэр дээрээ байлдааны ажиллагаа явуулахыг оросууд огт хүсэхгүй байв. Сталин энэ тал дээр анхаарлаа маш их төвлөрүүлж байсан бөгөөд цэргийн удирдлагын бүрэлдэхүүндээ хандаж, Зөвлөлтийн нутагт Японтой нүдэлдэх хэрэг огт байхгүй. Энэ удаагийн японтой хийх дайныг БНМАУ-ын нутагт хийх хэрэгтэй байна. Ингэх нь ялалтанд хүргэх бүрэн боломжтой юм хэмээн үүрэг чиглэл өгсөн байдаг. Ингээд Монголын нутаг болох Халхын гол хамгийн тохиромжтой байрлал болохыг оросууд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөв. Ийнхүү Халхын голд дайны ажиллагаа явуулахаар болж, Халх голын зүгээс япон руу халдах бэлтгэлээ хийсэн юм. 1938 оны найман сард Манжго руу Хишигтийн Бямба гэх морьт цэргийн ахмад зугатан гарч, япончуудад Зөвлөлтийн байр байдал, Монголын арми дахь их цэвэрлэгээ, хэлмэгдүүлэлтийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн гэсэн баримт байдаг. Тэр хүний мэдээлэлээр бол Монголын арми тулаанд орох ямар ч бэлтгэлгүй, зарим газар бослого гарсан, Монголын төрийн зарим эрх мэдэлтнүүд Зөвлөлтийн эсрэг санаа бодолтой, ард иргэдийн 80 хувь нь оросуудад дургүй, босоход бэлэн, япончуудыг л хүлээж байгаа гэх сэтгэлдэл буй болгохоор байжээ. Ингэснээр япончуудыг өдөөн хатгаж, Монголд эхлэн цөмөрч, Зөвлөлтийн цэрэгтэй тулалдуулах зорилгыг агуулсан аж. Гэвч Япончууд энэ хүнд итгэсэнгүй, Зөвлөлтийн тагнуул туршуул хэмээн баривчлан устгаад, дайны талбарт амь эрсэдсэн гэж зарлажээ. БНМАУ-ын Халхын гол руу япончуудыг түрүүлж довтлуулах иймэргүй нууц ажилагааг Зөвлөлтийн зүгээс удаа дараа хийж байсан нь мэдээж. Ингээд л Зөвлөлт БНМАУ-ын Халхын гол руу их хэмжээний цэрэг зэвсгийг татаж эхлэв.

Ингэснээрээ Халхын гол нь Японы армийн анхааралыг татаж, Манжуурт хуримтлагдаж байсан цэрэг армийн их хүчийг оросын хилийн Забайкальскаас 500 гаруй км, Амур мөрний сав газраас 800 гаруй км холдуулж чадсан юм. 500-800км газар японы армийг оросын хилээс ухраан холдуулна гэдэг оросуудад маш ашигтай хувилбар байлаа. Хэрэв Японы арми Халхын голоор довтолж БНМАУ-ын нутгийн төв руу орж нийслэл Улаабаатарыг эзлэн цаашлан ЗХУ руу довтлох байсан юм бол Халхын голоос 1400 гаруй км газрыг туулж, Транссирбирийн магистрал төмөр зам хүрэхэд дахиад 700 гаруй км газрыг туулж нийт 2000 гаруй км газрыг туулах байлаа. Япончуудад ингэж хол зам туулах ямар ч шаардлагагүй бөгөөд ундны усгүй, дээр нь хол замд их хэмжээний шатахуун хий дэмий гарздан цэрэг арми туулна гэдэг байж боломжгүй хувилбар юм. Квантуны арми Манжуур болон Амур мөрний сав газраар нэгэнт байрлачихсан учир ганц ухасхийгээд Транссибирийн төмөр замыг салган авах бүрэн боломжтой байсан. Халхын голын дайн 1939 оны 5 сарын 8 -наас 1939 оны 9 сарын 16 –ныг хүртэл, нийт 4 сар 8 хоног явагдсан гэж үздэг. Хамгийн хачирхалтай нь дайн явагдаж байхад Орос, Япон хоёр үргэлж уулзалдаж хундага тулгаж байсанд байгаа юм. Энэ хоёр дайн ид явагдаж байгаа 9 сарын 15-ны өдөр Москва хотод гэнэт гэрээ байгуулж 9 сарын 16-ний өдрийн 14 цагаас дайны ажиллагааг зогсоохоор болсон байдаг. Үүнийгээ байлдаанд оролцож байгаа БНМАУ-ын талд огт мэдэгдэлгүйгээр нууцаар хийсэнд нь хэргийн гол учир байгаа юм. Халхын голын дайныг зогсоосны дараагаар үр дүнг үзэхэд уг дайн БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр явагдсанаараа хожсон нь оросууд болж, харин хохирсон нь монголчууд болов. Яагаад гэвэл дайныг Халх гол руу татаж авчирснаараа оросын нутаг дээр дайн явагдаагүйгээр үл барам Транссибирийн магистрал төмөрзам, газар нутаг, ямар нэг хот тосгод, эдийн засгийн гол гол бүтэц, объектууд ямар ч хохиролгүй бүрэн бүтэн өнгөрөв. Харин монголчууд дайнд ялсан гэх боловч асар их нутгаа алдав. Нийт алдсан газар нутаг 67 км кв гэсэн тооцоо гарсан байдаг. Зөвхөн Мана уулаар зогсохгүй 34 төрлийн халуун рашаантай Халхын халуун рашаан гэх нэртэй маш сайхан газар хилийн цаана гарсан байна. Үүнээс гадна Буйрын баруун талаар, Шилийн худгийн чиглэл, Номонханы чиглэлээр их хэмжээний газар нутаг алдсан юм. Газар нутгийн алдагсан шалтгааныг түүхэнд 22-р морьт хороо гэж нэрлэгддэг монгол цэрэгт хэргийг нь тохоод өнгөрүүлсэн. 22-р морьт хороо 450 хүний бүрэлдхүүнтэйгээр Японы 3000 гаруй хүнтэй хүч тэнцвэргүй тулаанд цэрэг эрсийн амийг эрсдээс хамгаалж дайны тактик болох түр зуурын ухралт хийснээрээ орос японы гэрээний золиосонд нутгаа алдав. Тэнд байлдаж байсан 22-р морьт хорооныхон байтугай улсын маршал Х.Чойбалсан ч маргааш нь тулалдаан зогсох талаар огт мэдэхгүй байсан юм. Дайны сүүлийн өдрүүдэд япончууд илүү их хүчээр довтолж Халх гол, Нөмрөгийн голын бэлчир дэх Мана уулын орчимыг эзлэн авав. Оросын зорилго нь нэгэнт бүтсэн тул алдагдсан газар нутаг болох Халхын халуун рашаан, Мана уулын талаар дуугүй байх талаар манайханд анхааруулж, 16-ны өдөр байлдааны ажиллагааг дуусгасан юм. Гэвч энд нэг нууц байдгийг хүн болгон анзаараад байдаггүй. 1939 оны 9сарын 01-ны өдөр Герман Польш руу довтолсоныг хүн болгон мэднэ. Гэтэл Германд эзлэгдчихээд байсан Польш руу 9 сарын 17 нд Оросууд зүүн талаас нь нэмж довтолж Польшийг цусан далайд живүүлэв. Яг үнэндээ Герман Орос хоёр Польшийг хуваах талаар өмнө нь гэрээтэй байтал Герман нь Польш руу түрүүлж довтолсоноор Оросууд ийнхүү яарчээ. Оросууд 16-ны өдөр японтой санд мэнд дайныг зогсоох гэрээ хийж, маргааш нь буюу 17-ны өдөр Польш руу ийнхүү довтлон орсон байдаг. Халхын голд 1939 онд бүтэн 4 сарын турш тулалдсан дайныг өргөн цараар нь харах юм бол монголчууд бид бусдаар туслуулсан бус, харин ч монголчууд бид , хөрш орон аугаа их орос улсын газар нутгийнх нь бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд үнэлж баршгүй асар их тусамж үзүүлсэн гэдгээрээ бахархах ёстой. Хөрш орос улсынхаа төлөө Монгол улсынхаа газар нутагаа дайны талбар болгон түрээслүүлэн байж анд нөхөртөө үнэлж баршгүй тус хүргэсэн бид нуруу тэнэгэр, хараа дээгүүр алхаж байх цаг ирж байна шүү хэмээн ийнхүү дуусгаж байна.

Эх сурвалж: Гончиг Данзан


Сэтгэгдэл

Төвд хүний явуулга эвгүй байна шүү. Кх! [202.126.88.188] 2022-06-13 13:57:02

"Гончиг Данзан" ч байгаад яахавдээ. Төвд юм уу, хаашаа юм бэ? Нэрээ ядахдаа монгол болгочихооч. Тэгэж байгаад л Монголын тухай элдэв зүйл бичих хэрэгтэй.

Зочин [202.179.27.178] 2022-06-13 08:46:10

Наад бичсэнийг чинь хужаа цустай эргүү халхууд ойлгохгүй ээ, хүлээн зөвшөөрөх ч үгүй, хуц л гэнэ.

Зочин [119.40.98.177] 2022-06-13 01:52:57

Соц үеийн ЗХУ-н зохиож өгсөн худал түүхээр хүмүүжсэн хэдэн үе бий гэнэт түүхийн бодит үнэн архив бусад юмаар нотлогдоод гараад ирэхээр шоконд ороод өмдөндөө дусаадаг бололтой агуу орос гэж солиорохоо болих хэрэгтэй уг нь том гүрэн байсан даанч нэг муу дарангуйлагчаас болоод одоо сүйрлээ

Зочин [202.9.46.4] 2022-06-14 02:41:53

хаанаас ямар зорилгоор ийм үлгэр яриад байна аа Хорлон сүйтгэгчид холион бантангаа өөрсдөө ч ойлгохгүй тэннглэлээ одоохон зогсоо Түүхийг рэг ч гуйвуулж чадахгүй

Зочин [195.46.106.44] 2022-06-13 01:06:34

За ямар ч байсан Тусгаар тогтнолын асар их үнэ цэнэ гэдэг чинь энэ шүү дээ. Олон сайхан аавын хүүгийн амь нас, өргөн уудам нутаг газраа золиослон байж олж авсан эрх чөлөө. Япон ялагдаад гараад явсан. Дундаас нь Хятадууд завшсан. Эв нэгдэл хамгийн чухал . Том гүрнүүдтэй харьцахдаа хульчигнаад байх биш, өөрийн байр сууриа үргэлж хатуу хамгаалж байх хэрэгтэй л дээ.

Зочин [124.158.126.192] 2022-06-13 06:07:32

Түүхийн баримтгүй санаанаасаа зохиож, өөрийн бодолдоо хөтлөгдөж таамаглаж байдгаа үнэн болгож бичих нь зохимжгүй. Оргож очсон ганц хүний, тагнуулын үгэнд итгэнэ гэж юу байхав дээ. Бусад нь таамаг ьөдий юм бичиж дээ.

Зочин [103.212.116.249] 2022-06-13 01:50:05

юм уншаад ч ойлгохгүй наасан

Зочин [103.212.116.249] 2022-06-12 16:42:35

Яг яг, Оросууд Халхын голыг өдөөж сүрийг үзүүлж чадсанаар Япон зүүн өмнөд Азийг чиглэлээ болгосон

Зочин [103.229.123.243] 2022-06-13 01:59:51

ХАЛХ ГОЛД ОДОО Ч ХҮРТЭЛ БАЙГАА ЯПОН ТАНКцэргийн дуулгийг хэн авч ирсэн юм бол доо.Япончууд орж ирсэний ул мөр шүү дээ.ОРСУУД МОНГОЛЫН 80000 ЦЭРЭГ ДАЙНД ОРОЛЦСОН БАЙДАГ

Тусгаар тогтноогүй улсын хувьд юу ч хийж чадах байсан юмб???? [202.126.89.248] 2022-06-12 15:04:46

1939 онд тусгаар тогтнолоо дэлхийд хэнээр ч хүлээн зөвшөөрүүлж чадаагүй Монголын хувьд ЗХУлс орж ирж манайд тусалсан нь ДЭЭДИЙН ЗАЯА. Монгол чинь тэр үед албан ёсоор бол Хятадын автомитиороо хэвээр байсан. Иймд Оросуудыг битгий шүүмжил. 1939 оны байдалд л тохирсон арга хэмжээг тэр үед авсан.

Зочин [59.153.115.126] 2022-06-12 11:57:00

Нийлэх ч юм байна. Нийлэхгүй ч юм байна: Гэхдээ зохиосон нь их байна

Зочин [59.153.115.126] 2022-06-12 11:56:21

Энэ Мана уулаас өмнөх үйл явдал. Хамт очсон Оросын танкчид , цээгүүд байлдаагүй нь үнэн.

Бодит байдал. [202.21.108.202] 2022-06-12 10:41:36

Түүхийг өөртөө ашигтайгаар дагуулж тонгорон зохионо гэдэг чинь л энэ ш дээ. Гэвч зохиомол түүх болсон процессоос өөр тул цаашаа явцгүй. Мэдээж огт ашиггүй биш. Нууцлаг яриа, детектив, домог үлгэрт итгэмтгий гэнэн хонгор уншигч бүсгүйчүүдийн толгойг хэсэгтээ эргүүлж дөнгөнө. Харин зохиогч хаанаас, хэнээс гэдгийг бичвэрээс ойлгосон буурьтай уншигчид инээгээл өнгөрнө.

Зочин [184.151.230.15] 2022-06-12 15:07:13

Yag unen hen ch tuuhiig zohioz chadna

, малчин [202.55.188.97] 2022-06-12 09:59:42

Ман уулаа буцааж авхаар давшсан монголын 22 _р морьт хороог оросын онгоцууд бөмбөгдөж пулетоор шүршэн хядаж зогсоосон байдаг зохиомол ол түүхэндээ андуурсан гэдэг . өөрсдөө гал зогсоох хэлэлцээр хийчхээд юун андуурах муу санаат түрэмгий орсууд !!!!! Оросын зохиосон түүх биш яг юу болсж өнгөрсөн юу болоод байгааг мэд унш судал!!!!!

Зочин [64.119.24.108] 2022-06-12 12:58:01

orosuud mongolchuudiig buudsan gedeg ...

Зочин [203.91.115.38] 2022-06-12 09:16:23

Баримт нь үнэн. Гэхдээ бид яахаараа Оросын золиос байх ёстой юм бэ? Энийг чинь л ойлгосонгүй. Анд нөхөртөө тусалсан ч гэх шиг. Анд нөхөр чинь зүгээр л ар худрагаар хулхидчихсан юм бишүү? Одоо тэгээд бид газар нутаг, тусгаар байдлаараа хохирчихоод одоо бас соц эриний үе шиг "найрамдал мандтугай" гэж хашгирах ёстой юу?

ЗОЧИН [192.82.69.7] 2022-06-12 09:08:42

Ха ха ха гээд балайраад байхгүй шүү бодит үнэн гэвэл энэ юм шүү, Орос гэж үнэн новшийн улс шүү, сүүлийн үед бага ястан тэр муу элчин сайд татар нь мод тарьж өгөе гэж гүйгээд байлуу, Сэлэнгэ аймагт байгаа фашистуудыг устгана гэж хэлээд орос цэрэг орж ирэх байх

Зочин [202.131.248.130] 2022-06-12 09:07:42

үнэн бичиж

Үнэн [124.158.67.169] 2022-06-12 08:20:22

Зүй тогтолоо харвал энэ үнэн. Үнэнийг бичжээ. Үнэн. Яахаараа Халхын голд тулалддаг билээ гэж боддог хүмүүс зөндөө байдаг.

Ха хаа яг үхэрээ [202.126.90.147] 2022-06-12 07:38:11

Ээ мөнч мундаг судлаа ч байна даа чи ха хаа архив орж эх түүхээ сайн судалсан нь дээр шүү өвгөөн чи худлаа зүйл сэвээд байна ха ха ха хаа

Мулгуу юм [73.252.232.17] 2022-06-12 09:09:13

Энд худлаа бичиж байхаар түүхээ уншаад сайн бод тэнэг бол тэнэгээ бүү гайхуул тугал мин


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.