Төрийн ордон тойрсон ТҮМНИЙ ЦӨХРӨЛ тасрахаа байлаа, ЕРӨНХИЙ САЙД АА

Aдмин / Улстөр

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн зарлаж эх орноо ийм зургаан чиглэлээр хөгжүүлнэ гэж индэр дээрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амласан. Гэвч өнөөдрийн байдлаар сэргэх битгий хэл сэхээ орж байгаа нэг ч салбар алга. Харин Төрийн ордон тойрч аврал эрэх, аргаа барсан түмний цөхрөл тасрахаа байлаа Ерөнхий сайд аа.

Хэр барагтай дуугардаггүй залуу үе хэдэн мянгаараа нэгдэж талбайд үнийн хөөрөгдлийн эсрэг амлалт нэхлээ. Засгийн газар амлалт өгсөн ч амлалтаа биелүүлсэнгүй. Хил гаалийн асуудлаас болж салбар нь таг зогссон барилгачид ажлаа хийж ам бүлээ тэжээмээр байна гэж бухимдлаа илэрхийлж талбай дээр хэд хонолоо. Хариуг нь бас л тодорхой өгсөнгүй, барилгын салбарын үнийн хөөрөгдөл илүү эрчимжлээ.

Амьдралд шантарсан залуу төв талбайг амьсгал хураах эцсийн цэгээр сонгож өөрийгөө шатаалаа. Амиа хорлолт гэдэг үгээр анхаарсан олны амыг таглалаа. Өвчин зовлонд шаналсан хүүхдүүдийнхээ төлөө хэдэн арван эцэг, эхчүүд төв талбайд гэр бүлээрээ ирж монголчуудаас, төр засгаас тусламж гуйлаа. Ядаж “Хүүхдийн төлөө фонд”-ноос эмчилгээний зардал гаргаж өгөхийг хүссэн ч эмчилгээнд бус шагналд зориулсан сан гээд халгаасангүй. Харин ард түмэн хэдэн хүүхдийн эмчилгээний мөнгийг хамжаад босголоо. Махны асуудлыг шийдээд өгөөч гэж өмхий махаа Төрийн ордны гадаа авчирлаа. Махны экспортыг он дуустал зогсоолоо. Гэвч Засгийн газраас энэ бүхэнд бодлогын хэмжээнд ажиллаж чадсангүй. Нэг бол хорьж, торгох шийдвэр гаргах эсвэл өнгөн дээр сайхан амлалт өгөх. Хэдий болтол ийм байдлаар ажиллах вэ. Сонгууль хүртэл үү.

Өчигдөрхөн саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд ордны гадаа аврал эрэн суулт зарлалаа. Учир нь саажилттай хүүхдүүдийн гол эм болох таталтын эсрэг эм тасраад хоёр жил болжээ. Энэ мэтчилэн иргэдийн цөхрөл тасрахаа байлаа, тасрах ч үгүй Ерөнхий сайд аа. Улс орон чинь эдийн засгаараа ч, эрүүл мэндээрээ ч улам л доройтож байна. Ард түмэн чинь мөлхөж байна.

Үгийн сайхнаар ард түмнээ хэдийг хүртэл аргацаах вэ?!


Сэтгэгдэл

Зочин [192.82.85.147] 2022-06-15 01:17:14

АНынхан төрийн эрх авах гэж янз бүрээр оролдох хүний алтан амиа тоглож бна

зочин [59.153.84.246] 2022-06-13 08:47:29

АН-ын балаг хүний эрх ардчилал гэж орилсон Элбэгдорж тэргүүтэнүүдийн хийсэн хүн хийрхэл. Талбай дээр сүүлийн үед ард иргэддээ ойртсон ажил зохион байгуулж байгаа нь таалагдаж байна.

Иргэн [66.181.186.48] 2022-06-13 07:35:24

АН-ын шуналын туламнууд та нарын. цаг дууссан анархизм чинь үеэ өнгөраачихлөө

Зочин [66.181.186.48] 2022-06-13 07:29:25

МАН-ын хэрэгжүүлж байгаа шудрага, шинэлэг арга хэмжээнд нүд сэтгэл хорссон анархистууд боож үхлээ юу та нарын тар танигдсан мөрөөрөө л гэлдэрцгээ ажлын садаа тээгүүд минь

Зочин [66.181.160.68] 2022-06-13 07:14:34

Боловсрол энэ тэр гэж яриад яахав,сэтгэлгээ нь,хандлага нь зөв байвал болно шүү дээ.энэ залуу залуу хүн зоригтой байгаа олсон,ажил хэрэгч санал санаачилга гаргаж урьд хожид хаяагаа манаад ярьж чаддаггүй байсан ЕСайдуудыг бодоход Авлигатай тэмцэх шудрага ёс хэрэгжүүлэх талаар ихээхэн оролдлого хийж байгаа нь сайшаалтай,одоо энэ иргэдийн тэмцээд байгааг ямарч ЕСайд байтугай Бурхан байсанч хийж хэрэгжүүлэх боломж хомс гэдгийг иргэд ард түмэн хаана хаанаа ойлгох л хэрэгтэй.Үнэхээр Есайдаас биш улс орны гадаад дотоод байдлаас болж давагдашгүй хүчин зүйл л болж байна шүү дээ иргэдээ,Монголчуудаа.Тэмцэх биш учраа ойлгоод нэгдэж хүчээ нэгтгэн нэгэн зүг рүү тэмүүлэх л хэрэгтэй санагдана.

Зочин [192.82.88.132] 2022-06-13 06:03:34

Уг хүн нь хэн билээ. Сайд хийгээд хэдэн жил болов жүжиг тоглож худал сэвэхээс өөр чадамжгүй гэдэг нь

зочин [79.98.213.82] 2022-06-13 05:49:44

Чадваргүй мэдлэггүй ЕС огцор

Рмсм [202.131.248.206] 2022-06-13 04:36:07

Ерөнхий сайд ганцаардаад байна уу, айгаад байна уу олигарх хулгайч нарыг баривчлаад Холиод солиод, шоронд хийгээд эх орноо новшнуудаас цэвэрлээсэй !!!!!!!!!!

tulax tseg [103.212.118.220] 2022-06-13 03:49:12

xogshuud yaj ch bsan MAH aa demjine..

Зочин [202.126.88.190] 2022-06-13 03:23:55

Энэ махан толгой бас нэг уриа лоозон бодоод хэвтэж байгаашдээ. Яаж нэг попрох вэ гээд. Монгол улс ийм данхан толгой ерөнхий п....тай байх шэж

зочин [202.55.191.194] 2022-06-13 02:56:13

энэ ямар товчхон бөгөөд тодорхой нийтлэл вэ? Яг л ойрын үед болсон гол асуудлуудыг зөв гаргаж хөндөжээ.......Харин үүнийг засгийн газрын тэргүүн олж харах болов уу?

Enkh [103.229.121.112] 2022-06-13 02:51:26

Ene hunii uhaan ni hurehgui hurdan ogtsorch ard tumendee buyan boloosoi doo.Os honzon sanahaas oor yum hiihgui hun dee.

Зочин [192.82.90.93] 2022-06-13 02:35:52

Бакалаврын боловсролгүй бизнесийн сэтгэхүйгүй энэ нэг баньдаа одоо зайлуулаач . Энэ улс орон үйлдвэр цахилгаан станц барихгүй л бол хэдхэн жилийн дараа асар хүнд нөхцөлд орох гээд байнаа

Zochin [139.5.218.134] 2022-06-13 02:27:53

Dur esgesen ardchilal nertei luivarchid

Zochin [139.5.218.134] 2022-06-13 02:26:42

30 jiliin ardchilal bidniig iim l bolgoloo


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.